“Төрийн банк” ХК-ийн цэвэр ашиг 2024 онд ₮108 тэрбум болж, өмнөх оноос 13.9 хувиар өсжээ www.bloombergtv.mn
“Голомт банк” ХК-ийн цэвэр ашиг 2024 онд 124.9 хувиар өсөж, 406.7 тэрбум төгрөг болсон байна
“Төрийн банк” ХК 2024 онд 108 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласныг "БиДиСек ҮЦК" ХК мэдээлсэн байна. Энэ нь өмнөх оноосоо 13.9 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Банкны хүүгийн орлого нь 672.7 тэрбум төгрөг болж, 34.4 хувиар өссөн бол цэвэр хүүгийн орлого нь 300.5 тэрбум төгрөг болжээ. Харилцагчаас татсан нийт эх үүсвэр 4.2 их наяд төгрөг хүрсэн нь өмнөх оноосоо 25 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Мөн нэгж хувьцаанд ногдох ашиг нь 13.9 хувиар өсжээ.
Үүнээс гадна “Голомт банк” ХК-ийн цэвэр ашиг 2024 онд өмнөх оноос 124.9 хувиар өсөж, 406.7 тэрбум төгрөг хүрсэн байна. Тус банкны харилцагчаас татсан эх үүсвэр 8.5 их наяд төгрөг болсон бол хүүгийн орлого нь өмнөх оноос 35.1 хувиар өсөж, 1.2 их наяд төгрөг болжээ.
Тус банкны нэгж хувьцаанд ногдох ашиг 2023 онд 223.6 төгрөг байсан бол 2024 онд 502.9 төгрөг болж өссөн байна. Нэгж хувьцааны ханш нь нэгдүгээр сарын 22-ны арилжаагаар 1262 төгрөгт хаагдаж, хувьцааны ханшаар илэрхийлэгдэх зах зээлийн үнэлгээ нь нэг их наяд гаруй төгрөг хүрчээ.
Нийтэлсэн огноо2025-01-23