1 PILOT PROJECT IMPROVES LIVESTOCK MEAT YIELD AND HIDE QUALITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/02/05      2 ANNOUNCMENT FOR THE SELECTION OF AN INDEPENDENT MEMBER OF THE BOARD OF DIRECTIONS OF “GOLOMT BANK” JSC WWW.GOGO.MN PUBLISHED:2025/02/05      3 PUBLIC TRANSPORT SYSTEM OF ULAANBAATAR CITY FULLY DIGITALIZED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/02/05      4 NEW CONTRACT WIN: STRATEGIC COMMUNICATION OF THE EU DELEGATION TO MONGOLIA WWW.LANDELL-MILLS.COM PUBLISHED:2025/02/05      5 THE DIGITIZATION OF THE DIPLOMATIC ARCHIVES OF MONGOLIA’S MINISTRY OF FOREIGN AFFAIRS HAS BEGUN WITH THE SUPPORT OF TURKISH COOPERATION AND COORDINATION AGENCY (TİKA) WWW.TIKA.GOV.TR PUBLISHED:2025/02/05      6 CANCER RESPONSIBLE FOR 1 IN 5 DEATHS IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/02/05      7 TAXES FAVOR AUTHORITIES AND BURDEN CITIZENS WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/02/04      8 PROVISIONS OF THE DRAFT LAW ON SUPPORTING PLANNING, DEVELOPMENT, AND PROMOTION OF KHARKHORUM CITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/02/04      9 IN PREPARATION FOR COP17 IN MONGOLIA: “POST-COP: BUSINESS AND INVESTMENT OPPORTUNITIES” DISCUSSED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/02/04      10 AIR POLLUTION OVERSIGHT HEARING CONTINUES WITH DISCUSSION ON TECHNOLOGICAL SOLUTIONS WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/02/04      МОНГОЛБАНК: ГВАН I САРД $4.8 ТЭРБУМ БОЛЖ, ӨМНӨХ САРААС 11.2 ХУВИАР БУУРАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/05     ӨВС, ТЭЖЭЭЛ ӨНГӨРСӨН ЖИЛИЙНХЭЭС ХОЁР ДАХИН ХЯМД БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/02/05     МХБ: I САРД ₮55.5 ТЭРБУМЫН ҮНЭТ ЦААС АРИЛЖААЛАГДСАН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/05     ӨНГӨРСӨН ОНД ХОРТ ХАВДРЫН 8169 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БҮРТГЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/02/05     2025 ОНД ЭМД-ЫН ШИМТГЭЛД ИРГЭД 182 МЯНГАН ТӨГРӨГ ТӨЛНӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/02/05     ЗТЯ: I САРД 9.9 САЯ ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭСЭН НЬ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 2.9 ХУВИАР БУУРАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/04     ЭМЯ: ХОРТ ХАВДРЫН УЛМААС 2024 ОНД УЛСЫН ХЭМЖЭЭНД 2068 ХҮН ХОРВООГ ОРХИСОН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/04     НИЙСЛЭЛД ХОЁРДУГААР САРЫН 22, 23-НЫ ӨДРҮҮДЭД БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/02/04     АВТОБУСНУУДЫГ 5 ТЭРБУМААР ХИЙН ТҮЛШИНД ШИЛЖҮҮЛЖ МАГАДГҮЙ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/02/04     НИЙСЛЭЛД ӨДРИЙН ЦАГААР ХОГ ХАЯХЫГ ХОРИГЛОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/02/04    

ЗТЯ: I сард 9.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар буурав www.bloombergtv.mn

I/01-II/02-ны байдлаар улсын хэмжээнд авто тээврээр 6.1 сая тонн, төмөр замаар 3.8 сая тонн, агаарын тээврээр 0.7 мянган тонн ачаа тээвэрлэжээ
Оны эхний нэг сарын хугацаанд төмөр зам, авто болон агаарын тээврээр нийт 9.9 сая тонн ачаа тээвэрлэснийг Зам, тээврийн яам мэдээллээ. Ачаа тээвэрлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал: төмөр замын ачаа тээвэр 2.2 хувиар, авто тээврийн ачаа 9.9 хувиар, агаарын тээврийнх 18.2 хувиар буурчээ.
Нэгдүгээр сард зургаан сая тонн нүүрсийг авто тээврээр тээвэрлэн, дийлэнхийг нь Гашуунсухайт боомтоор экспортолсон байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг авто тээврээр хийж байгаа нь зардал өндөр байгаагаас гадна 60 гаруй хувийг нь гаднын компаниуд гүйцэтгэж байгаа нь төлбөрийн тэнцэлд алдагдалтай байгааг Монголбанкны Ерөнхийлөгч тодотгож байсан юм.
2024 онд Монгол Улс тээврийн үйлчилгээний төлбөрт 1.3 тэрбум ам.доллар зарцуулсан нь орлогоосоо хоёр дахин давсан үзүүлэлт болсныг Монголбанкны тайланд онцолжээ.
Засгийн газар ойрын хугацаанд гэрээ байгуулахаар хүлээгдэж байгаа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтыг хийснээр ачаа тээврийн зардал хоёр дахин буурч, төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ жилд 30 сая тонноос дээш хэмжээгээр нэмэгдэх, нүүрсний борлуулалтын орлогыг жилд 1.5 тэрбум ам.доллароор нэмэх боломжтойг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам мэдээлсэн юм.
2025 онд төмөр замаар 50 сая тонн, авто тээврээр 90 сая тонн ачаа тээвэрлэх зорилт тавьсныг Зам, тээврийн яам тодотгож байна.


Нийтэлсэн огноо2025-02-04