1 PILOT PROJECT IMPROVES LIVESTOCK MEAT YIELD AND HIDE QUALITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/02/05      2 ANNOUNCMENT FOR THE SELECTION OF AN INDEPENDENT MEMBER OF THE BOARD OF DIRECTIONS OF “GOLOMT BANK” JSC WWW.GOGO.MN PUBLISHED:2025/02/05      3 PUBLIC TRANSPORT SYSTEM OF ULAANBAATAR CITY FULLY DIGITALIZED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/02/05      4 NEW CONTRACT WIN: STRATEGIC COMMUNICATION OF THE EU DELEGATION TO MONGOLIA WWW.LANDELL-MILLS.COM PUBLISHED:2025/02/05      5 THE DIGITIZATION OF THE DIPLOMATIC ARCHIVES OF MONGOLIA’S MINISTRY OF FOREIGN AFFAIRS HAS BEGUN WITH THE SUPPORT OF TURKISH COOPERATION AND COORDINATION AGENCY (TİKA) WWW.TIKA.GOV.TR PUBLISHED:2025/02/05      6 CANCER RESPONSIBLE FOR 1 IN 5 DEATHS IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/02/05      7 TAXES FAVOR AUTHORITIES AND BURDEN CITIZENS WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/02/04      8 PROVISIONS OF THE DRAFT LAW ON SUPPORTING PLANNING, DEVELOPMENT, AND PROMOTION OF KHARKHORUM CITY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/02/04      9 IN PREPARATION FOR COP17 IN MONGOLIA: “POST-COP: BUSINESS AND INVESTMENT OPPORTUNITIES” DISCUSSED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/02/04      10 AIR POLLUTION OVERSIGHT HEARING CONTINUES WITH DISCUSSION ON TECHNOLOGICAL SOLUTIONS WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/02/04      МОНГОЛБАНК: ГВАН I САРД $4.8 ТЭРБУМ БОЛЖ, ӨМНӨХ САРААС 11.2 ХУВИАР БУУРАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/05     ӨВС, ТЭЖЭЭЛ ӨНГӨРСӨН ЖИЛИЙНХЭЭС ХОЁР ДАХИН ХЯМД БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/02/05     МХБ: I САРД ₮55.5 ТЭРБУМЫН ҮНЭТ ЦААС АРИЛЖААЛАГДСАН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/05     ӨНГӨРСӨН ОНД ХОРТ ХАВДРЫН 8169 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БҮРТГЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/02/05     2025 ОНД ЭМД-ЫН ШИМТГЭЛД ИРГЭД 182 МЯНГАН ТӨГРӨГ ТӨЛНӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/02/05     ЗТЯ: I САРД 9.9 САЯ ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭСЭН НЬ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 2.9 ХУВИАР БУУРАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/04     ЭМЯ: ХОРТ ХАВДРЫН УЛМААС 2024 ОНД УЛСЫН ХЭМЖЭЭНД 2068 ХҮН ХОРВООГ ОРХИСОН WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/04     НИЙСЛЭЛД ХОЁРДУГААР САРЫН 22, 23-НЫ ӨДРҮҮДЭД БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/02/04     АВТОБУСНУУДЫГ 5 ТЭРБУМААР ХИЙН ТҮЛШИНД ШИЛЖҮҮЛЖ МАГАДГҮЙ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/02/04     НИЙСЛЭЛД ӨДРИЙН ЦАГААР ХОГ ХАЯХЫГ ХОРИГЛОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/02/04    

ЭМЯ: Хорт хавдрын улмаас 2024 онд улсын хэмжээнд 2068 хүн хорвоог орхисон www.bloombergtv.mn

ХСҮТ: Агаарын бохирдол уушгины хавдар үүсгэж байгаа нь тогтоогдоод байна
Хорт хавдрын улмаас нас барсан хүний тоо сүүлийн гурван жил дараалан 2000 давсан үзүүлэлттэй байгааг Эрүүл мэндийн яамны тайлангаас харж болохоор байна. Тухайлбал: 2024 онд улсын хэмжээнд 2068 хүн, 2023 онд 2072 хүн хорт хавдрын улмаас хорвоог орхижээ.
Нийт нас баралтын таван хүн тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай, 60 орчим хувь нь хорт хавдартай гэж оношлогдсоноос хойш нэг жил хүрэхгүй хугацаанд нас бардаг байна. Учир нь нийт оношлогдсон хүмүүсийн 65 хувь нь хожуу үе шатандаа оношлогджээ. Үүний 87 хувийг 45-аас дээш насныхан эзэлж байгаа аж.
Түүнчлэн Хавдар судлалын үндэсний төвийн амбулаторийн үзлэгийн тоо жил бүр өссөөр байгаа бөгөөд энэ оны нэгдүгээр сарын байдлаар тус төвөөр долоо хоногт дунджаар 3800-4000 хүн үйлчлүүлж, өдөрт 14 хүн хавдрын улмаас нас барж байна гэсэн үзүүлэлт байна. Цаашид энэ хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд өвчлөл хоёр дахин нэмэгдэх тооцооллыг ДЭМБ гаргажээ.
Хорт хавдрын өвчлөл, нас баралтын хандлага дэлхий дахинаа 2040 он гэхэд 70 гаруй хувиар нэмэгдэнэ гэсэн судалгааг ДЭМБ танилцуулаад байгаа юм. Хорт хавдрын нас баралтын судалгаагаар элэгний өвчлөл 37.6 хувь буюу хамгийн их хувийг эзэлж байгаа бол ходоод 16.4 хувь, уушгины хорт хавдрын өвчлөл 6.5 хувийг эзэлж байгаа аж.
Монгол Улс хавдрын нас баралтын тоогоор дэлхийд нэгдүгээрт, хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийн 185 улсаас 52 дугаарт эрэмбэлэгдэж байгааг Хавдар судлалын үндэсний төвийн цээжний хөндийн мэс заслын эмч Б.Ганзориг "Агаарын бохирдол ба эрүүл мэнд" хэлэлцүүлгийн үеэр тодотгож байв.
Мөн агаарын бохирдол уушгины хавдар бий болгодог гэдэг нь тогтоогдсоноос гадна монголчуудад элэгний хавдар үүсэхэд нүүрсний шаталтаас үүсдэг диметильсульфид зэрэг бодис нөлөөлж байгааг олон улсын хамтарсан судлаачид илрүүлснийг тэрбээр онцолж байлаа.
Үүнээс гадна “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсголын үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “2017-2024 оны байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн угаарын хийгээр нас барсан хүний тоог Шүүх шинжилгээний ерөнхий газар гаргасан байна. Тус газраас угаартаж нас барсан иргэдийн тоог 779 гэж хэллээ. Харин Эрүүл мэндийн яамнаас хэлсэн 163 гэдэг тоо бол эмнэлгийн тусламж авах явцдаа нас барсан хүмүүсийн тоо" гэж тодотгосон юм.


Нийтэлсэн огноо2025-02-04