Өнгөрсөн онд хорт хавдрын 8169 тохиолдол шинээр бүртгэгджээ www.eagle.mn
Хавдрын эсрэг дэлхийн өдөр жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдөр болдог. Уг өдөр нь олон нийтийн хавдрын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, эмчлэхийг дэмжих зорилготой олон улсын тэмдэглэлт өдөр юм.
Өнгөрсөн жил Монгол Улсад 8169 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. 35.6 хувь нь эрт үедээ оношлогдсон бол 64.4 хувь нь хожуу үе шатандаа оношлогджээ.
2024 онд оношлогдсон хорт хавдрын 28.9 хувийг элэгний хорт хавдар, 16.2 хувийг ходоодны хорт хавдар, 6.7 хувийг уушиг, гуурсан хоолойн хорт хавдар эзэлж байна.
Хорт хавдрын улмаас 32096 хүн эмчийн хяналтад байна.
Нийтэлсэн огноо2025-02-05