1 TMK ENERGY SECURES DRILLER FOR FRESH MONGOLIAN GAS PILOT WELL WWW.THEAGE.COM.AU PUBLISHED:2026/08/26      2 CHINESE TECH AIDS MONGOLIA'S GREEN, INDUSTRY GOALS WWW.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2026/08/26      3 REALITY BEHIND ‘FLOURISHING’ SATELLITE CITIES WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/26      4 COUNTRY TARGETS 53% CLEAN ENERGY BY 2050 WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/26      5 PM UCHRAL UNVEILS GREEN AI DATA CENTER INITIATIVE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/26      6 MONGOLIA ADVANCES WATER INITIATIVE TO BOOST INTERNATIONAL COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/26      7 MONGOLIA POSITIONS ITSELF AS ASIA'S NEXT DATA CENTRE HUB WWW.EURONEWS.COM PUBLISHED:2026/08/26      8 CHINA-MONGOLIA MINERAL TIES POSE RISK TO SOUTH KOREA DIVERSIFICATION WWW.UPI.COM PUBLISHED:2026/08/26      9 LORO PIANA’S FRÉDÉRIC ARNAULT UNDERSCORES COMMITMENT TO SUSTAINABLE MONGOLIAN CASHMERE AT COP17 WWW.SCMP.COM PUBLISHED:2026/08/25      10 MONGOLIA DEPLOYS MILITARY CONTINGENT TO HAITI WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/25      Н.УРГАМАЛСУВД: ЦАЛИН НЭМЭГДВЭЛ СУУРЬ ИНФЛЯЦ ДУНДЖААР 1.2 ХУВИАР ӨСНӨ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН 300 ОЮУТАН ГАДААД УЛСЫГ ЗОРИЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ УЛС, БЕЛЬГИЙН ХААНТ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     “ЗӨӨВЧ ОВОО” ТӨСЛИЙН ҮНДСЭН ОЛБОРЛОЛТЫН 2028 ОНД ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     “ГАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР”-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ АРАВДУГААР САРД БАГТААН СОНГОН ШАЛГАРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     ЗЭЭЛЭЭ ТӨЛСӨН ДАРУЙД ЗЭЭЛИЙН ОНОО ШИНЭЧЛЭГДДЭГ БОЛЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     УЛААНБУУДАЙ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ДОТООДООС 100 ХУВЬ ХАНГАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     МОНГОЛЫН ЦЭРГИЙН БАГ ХАИТИ УЛС РУУ “ГЭМТ БҮЛЭГЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ХҮЧИН” АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     ҮСХ: АЖИЛГҮЙ ХҮНИЙ ТОО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 13 МЯНГААР БУЮУ 20 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25     "ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР АИ92 ШАТАХУУНЫ 9 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ нэмэгджээ www.montsame.mn

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.1 их наяд төгрөгт хүрчээ.
Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 747.1 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд уул уурхай олборлолт 492.9 тэрбум төгрөг, боловсруулах үйлдвэрлэл 129.5 тэрбум төгрөгөөр голлон нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос мэдээллээ.
Уул уурхай, олборлох салбарын нийт үйлдвэрлэл урьдчилсан гүйцэтгэлээр 3.5 их наяд төгрөг болж, 2024 оны мөн үеийнхээс 492.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд металлын хүдэр олборлолт 280.4 тэрбум төгрөг, хүрэн нүүрс олборлолт 204.1 тэрбум төгрөгөөр голлон нөлөөлсөн байна. Энэ салбарт төмрийн хүдэр, хүрэн нүүрс, цайрын баяжмал,зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ 2024 оны мөн үеийнхээс 4.1-92.3 хувиар нэмэгджээ. Төмрийн хүдрийн баяжмал, цэвэршүүлээгүй алт, баяжуулсан нүүрс, чулуун нүүрс, газрын тос, мөнгөний баяжмал 0.1-13.6 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа шүүс, ноолууран сүлжмэл эдлэл, самнасан ноолуур, нүүрсэн шахмал түлш, хэвийн боов, шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 2.8-87.3 хувиар нэмэгдсэн аж.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 7.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 971.8 тэрбум төгрөгөөр буурлаа. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын борлуулалт 1.3 их наяд төгрөгөөр нөлөөлсөн аж.
Уул уурхай, олборлох салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2024 оны мөн үеийнхээс 1.3 их наяд төгрөгөөр буурахад нүүрс олборлолтын салбарын борлуулалт 1.7 их наяд төгрөгөөр, газрын тос олборлолт 26.8 тэрбум төгрөгөөр нөлөөлжээ.
Гадаад зах зээлд 2025 оны эхний 2 сарын байдлаар урьдчилсан гүйцэтгэлээр 4.8 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 4.7 их наяд нь уул уурхай, олборлох салбарынх байна. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 42.4 хувийг нүүрс 52.7 хувийг металлын хүдэр, 3.4 хувийг газрын тос, 1.5 хувийг бусад ашигт малтмал олборлолт эзэлж байна.



Нийтэлсэн огноо2025-03-19