1 TMK ENERGY SECURES DRILLER FOR FRESH MONGOLIAN GAS PILOT WELL WWW.THEAGE.COM.AU PUBLISHED:2026/08/26      2 CHINESE TECH AIDS MONGOLIA'S GREEN, INDUSTRY GOALS WWW.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2026/08/26      3 REALITY BEHIND ‘FLOURISHING’ SATELLITE CITIES WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/26      4 COUNTRY TARGETS 53% CLEAN ENERGY BY 2050 WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/26      5 PM UCHRAL UNVEILS GREEN AI DATA CENTER INITIATIVE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/26      6 MONGOLIA ADVANCES WATER INITIATIVE TO BOOST INTERNATIONAL COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/26      7 MONGOLIA POSITIONS ITSELF AS ASIA'S NEXT DATA CENTRE HUB WWW.EURONEWS.COM PUBLISHED:2026/08/26      8 CHINA-MONGOLIA MINERAL TIES POSE RISK TO SOUTH KOREA DIVERSIFICATION WWW.UPI.COM PUBLISHED:2026/08/26      9 LORO PIANA’S FRÉDÉRIC ARNAULT UNDERSCORES COMMITMENT TO SUSTAINABLE MONGOLIAN CASHMERE AT COP17 WWW.SCMP.COM PUBLISHED:2026/08/25      10 MONGOLIA DEPLOYS MILITARY CONTINGENT TO HAITI WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/25      УЛААНБУУДАЙ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ ДОТООДООС 100 ХУВЬ ХАНГАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     МОНГОЛЫН ЦЭРГИЙН БАГ ХАИТИ УЛС РУУ “ГЭМТ БҮЛЭГЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ХҮЧИН” АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/26     ҮСХ: АЖИЛГҮЙ ХҮНИЙ ТОО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 13 МЯНГААР БУЮУ 20 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25     "ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР АИ92 ШАТАХУУНЫ 9 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25     ОЮУ ТОЛГОЙ ҮР АШИГТАЙ УС АШИГЛАЛТААРАА ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭХ ЗЭСИЙН УУРХАЙ БОЛСОН WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25     ЭКОСИСТЕМД СУУРИЛСАН ДАСАН ЗОХИЦОХ ТӨСЛҮҮДЭД 7.5 САЯ АМ.ДОЛЛАРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ САНАЛ БОЛГОВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25     "ЛОРО ПИАНА" КОМПАНИ "ДАСАН ЗОХИЦОХУЙН ЗАМ” ХӨТӨЛБӨРӨӨ ӨРГӨЖҮҮЛЭХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25     МОНГОЛ УЛС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨСӨЛТӨӨР 4 ДҮГЭЭРТ ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/25     Б.НАЙДАЛАА: ӨВӨЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧАДЛЫН ДУТАГДАЛД ОРОХ МАГАДЛАЛТАЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     БНХАУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ААН-ҮҮДЭЭС ШАТАХУУНЫ ИМПОРТОД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Улаанбуудай, төмсний хэрэгцээгээ дотоодоос 100 хувь хангана www.news.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.08.26/ талаар салбарын сайд нар мэдээлэл хийлээ.

АРД ИРГЭДЭЭ ШАТАХУУНЫ ХЭМНЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

-Гадаадаас олдсон шатахууныг авч байна. Үнэ дэлхийн зах зээлийн үнээс хамаарч байна. Шатахууны чанарыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамт явуулсан. Асуудалгүй гарсан. Дэлхий нийтээр үнийн өсөлт хүнд байгаа. Бид хямралтай нөхцөл байдалд дотооддоо үйлдвэрлэдэггүй улс гэхэд боломжийн түвшинд авч явж байна. Татан авалтын хүчин чадлаа урд хөршөөс гурав дахин нэмэгдүүлсэн. Нийт хэрэглээний 60 гаруй хувийг бусад улсаас авч эхлэх бэлтгэл ажлаа хангалаа. Онгоцны түлшийг анх удаа ОХУ-аас бусад нийлүүлэгчээс оруулж ирж цэнэглэлээ. Шатахуун худалдан авах эх үүсвэрүүдээ нэмэгдүүллээ. Улаанбаатарын хэмжээнд нийлүүлэлт нэмэгдсэн. Улаанбаатарын хэмжээнд шатахууны түгээх станцуудын ачаалал 70 автомашинаас 20 гаруй болж буурсан. Сүүлийн дөрөв хоногт хөдөө орон нутаг руу чиглэх ачилт нэмэгдэж байна. Орон нутаг руу олон хоног тээвэрлэх учраас хугацаа шаарддаг. Увс аймаг руу гэхэд хоёр хонож очдог. Түгээлт хугацаа шаардана. Хүнд нөхцөлийн ард гарах гэж байна. Гадаад нөхцөл байдлаас хамаараад хүнд нөхцөл давтагдахыг үгүйсгэхгүй. Ард иргэдээ шатахууны хэмнэхийг уриалж байна.

Дотоодоос хүнсний ногооны 70 орчим хувийг хангана  

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат:

-Ургацын урьдчилсан баланс гарлаа. Улсын хэмжээнд хавар 370 орчим мянган га-д тариалалт хийснээр 318 мянган га-д улаанбуудай, 13 орчим мянга га-д төмс, 14 орчим мянган га-д хүнсний ногоо, үлдсэн талбайд ногоон тэжээл, тосны ургамал зэргийг тариалсан байна. Урьдчилсан мэдээгээр 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497 орчим мянган тонн улаанбуудай авах тооцоо гарсан. Төмс 168.2 мянган тонн, 220 мянган тонн хүнсний ногоо, 50 орчим мянган тонн осны ургамал, 201 мянган тонн малын тэжээл авах тооцоо гарлаа. Урьдчилсан мэдээгээр улаанбуудай, төмсний хэрэгцээгээ дотоодоос 100 хувь, хүнсний ногооны 70 орчим хувийг хангах тооцоо гарлаа.  Засгийн газрын хуралдаанаар сэрүүний улирлын түүхий сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, дотоодын сүүний үйлдвэрлэлийг дэмжих, импортын хамаарлыг бууруулах зорилгоор “Журам шинэчлэн батлах тухай” тогтоолыг  баталлаа. Ингэснээр “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэгдэв.

Монгол Улс 2020 оноос сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлага хангасан түүхий сүү нийлүүлсэн малчин, фермерт мөнгөн урамшуулал олгож эхэлсэн. Урамшууллын хэмжээ 2023 онд нэг литр сүүнд 1000 төгрөг болж нэмэгдэн, бүх төрлийн малын сүүнд хамаарах болсон юм.

Энэхүү бодлогын үр дүнд 2020 онд 1300 орчим малчин, фермер 3.5 сая литр сүүг боловсруулах үйлдвэр, цехэд нийлүүлж байсан бол 2025 онд 2400 орчим малчин, фермер 19.6 сая литр сүү нийлүүлж, сэрүүний улирлын түүхий сүүний нийлүүлэлт 5.6 дахин нэмэгджээ.

Мөн сүүний урамшуулалд хамрагдах аймгийн тоо 4-өөс 13 болж өргөжсөн байна. Нийт бэлтгэсэн сүүний хэмжээ 2020 онд 200.0 мянган тонн байсан бол 2025 онд 260.5 мянган тонн болж, 30 хувиар өссөн байна. Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл мөн 38 хувиар нэмэгдэж, 156.8 мянган тоннд хүрчээ.  Үүний зэрэгцээ хуурай сүүний импорт 2021 онд 5.4 мянган тонн байсан бол 2025 онд 4.5 мянган тонн болж, 17 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Шинэчилсэн журмаар сэрүүний улирлын түүхий сүүний мөнгөн урамшууллыг үргэлжлүүлэн олгохоор зохицууллаа. Түүнчлэн түүхий сүүний гарал үүсэл, ул мөрийг мөрдөн тогтоох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоонд суурилсан бүртгэл, хяналтын механизмыг нэвтрүүлж, мэдээллийн ил тод байдлыг хангахаар тусгалаа.



Нийтэлсэн огноо2026-08-26