“Jade Gas” 2024 онд $5.8 саяын алдагдалтай ажилласнаа тайлагнав www.bloombergtv.mn
“Jade Gas Holdings” туршилтын хөтөлбөрөө алгасаж, үйлдвэрлэлийн өрөмдлөгөө шууд эхлүүлэхээр шийдвэрлээд байна
Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн бүсэд хайгуул хийж буй “Jade Gas Holdings” компани 2024 онд үйл ажиллагаанаасаа 5.8 сая ам.долларын цэвэр алдагдал хүлээснээ тайлагналаа. 2023 онд 4.7 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байсантай харьцуулахад алдагдал нь сая гаруй доллароор өссөн байна.
Өнгөрсөн онд тус компани хийн төслүүдээсээ арилжааны зорилгоор олборлолт хийх хугацааг түргэвчлэхэд төвлөрч ажиллажээ. 2023 оны өрөмдлөгөөр тус компани 45 км-ийн боломжит хийн талбай илрүүлснээ зарлаад байлаа.
Хайгуулын хөтөлбөрийн хувьд өнгөрсөн жил хайгуулын зургаан шинэ цооног, мөн хэвтээ дөрвөн цооног өрөмдөхөөр төлөвлөсөн байна. Төслийн явц өндөр ахицтай, мөн БНХАУ-ын өрөмдлөгийн компанитай урт хугацааны гэрээ байгуулсан тул “Jade Gas Holdings” туршилтын хөтөлбөрөө алгасаж, үйлдвэрлэлийн өрөмдлөгөө шууд эхлүүлэхээр шийдвэрлэжээ.
Энэ сард тус компани анхны хэвтээ цооногоосоо их хэмжээний боломжит хийн агуулга илрүүлснээ мэдээлж байлаа.
Санхүүжилтийн хувьд өнгөрсөн оны 12 дугаар сард “Jade Gas Holdings” компани 110 сая ширхэг энгийн хувьцаагаа арилжаалж, 3.63 сая австрали доллар татан төвлөрүүлжээ. Оны эцсийн байдлаар тус компанийн бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгийн нөөц 1.4 сая ам.доллар, нийт хөрөнгийн дүн 21.4 сая ам.доллар байна.

Нийтэлсэн огноо2025-04-01