ХААБ: I улиралд нийт ₮53.3 тэрбумын арилжаа хийсэн нь өмнөх оны мөн үеэс 10.4 хувиар буурсан www.bloombergtv.mn
ХААБ-ээр оны эхний улиралд 26 тэрбум төгрөгөөр ямааны завод ноос арилжжээ
Хөдөө аж ахуйн биржээр оны эхний улиралд 101 удаагийн хэлцлээр нийт 53.3 тэрбум төгрөгийн арилжаа хийснийг мэдээллээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад арилжааны үнийн дүн 10.4 хувиар буурчээ. Арилжаа хийсэн өдрийн тоо багассан нь үүнд нөлөөлсөн байна.
26 тэрбум төгрөгөөр ямааны завод ноос арилжсан нь хамгийн өндөр дүн болсон бол энгийн ноолуурыг 17 тэрбум төгрөгөөр худалджээ. Мөн 4649 тонн тосны ургамал болон хонь, тэмээний ноосны арилжаа хийснийг мэдээлэв.
Хөдөө аж ахуйн биржээр дотоодын зах зээлд улаанбуудайн дуудлага худалдаа зохион байгуулдаг бөгөөд I улиралд нийт 21.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий улаанбуудайг дуудлагаар худалдсан байна. Мөн хаврын тариалалтад шаардлагатай үрийн улаанбуудайн дуудлага худалдааг долоо хоног бүр зохион байгуулж байгаагаа биржээс мэдээллээ.
Хөдөө аж ахуйн биржийн арилжааг нэмэгдүүлэхийн тулд малчдад биржийн арилжааны талаар мэдлэг олгох, шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд байгуулагдсан хоршоодыг биржийн арилжаанд оролцуулах боломжоор хангах талаар ХХААХҮ-ийн сайд мэдээлж байсан юм.
Нийтэлсэн огноо2025-04-09