Засгийн газрын хуралдаанаар Стратегийн зарим ордын талбайн хил заагийг тогтооно www.eagle.mn
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар
Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдал
Тавантолгойн дулааны цахилгаан станцын төсөл
“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (Асгатын мөнгөний орд, Төмөртэйн-овоогийн цайрын орд, Дорнодын ураны орд, Мардайн ураны орд, Гурванбулгийн ураны орд, Оюутолгойн бүлэг орд, Бороогийн алтны орд, Төмөртэйн төмрийн орд)
Эгийн голын усан цахилгаан станц” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
“Авто замын эхлэл, төгсгөлийн цэг болон эргэлтийн цэгийн солбицол батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн шүүхийн маргаантай асуудлын талаар
“Орхон-Онги” төслийг эрчимжүүлэх, “Онги-Цагаан бургастай усан цогцолбор” байгуулах ажлын явцын талаар
гэх зэрэг 32 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.
Нийтэлсэн огноо2025-04-09