1 THE CABINET OF MONGOLIA ADOPTS RESOLUTION ON MEASURES TO INCREASE COAL EXPORTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/17      2 TRUMP’S SECOND COMING: MONGOLIA WATCHES THE CHAOS WITH CAUTION WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/04/17      3 MONGOLIA CONSIDERS ACQUIRING 34% STAKE IN EIGHT POTENTIAL STRATEGIC DEPOSITS WWW.NEWS.MN PUBLISHED:2025/04/17      4 PRICE OF GOLD JUMPS BY USD 693.9 PER OUNCE COMPARED TO 2024 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/17      5 MORTGAGE PAYMENT RATE STANDS AT 97.8 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/17      6 BEYOND BORDERS: CASA RINALDI EXPANDS TO MONGOLIA WWW.CASARINALDI.COM PUBLISHED:2025/04/17      7 NUMBER OF PASSENGERS CROSSING MONGOLIAN BORDER INCREASES BY 290,200 IN THE FIRST QUARTER OF 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/17      8 MONGOLIA'S FOREIGN TRADE TURNOVER DOWN 8.3 PCT IN Q1 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/04/16      9 CHAIRMAN OF THE STATE GREAT KHURAL OF MONGOLIA RECEIVES VICE CHAIRMAN OF THE STANDING COMMITTEE OF THE NATIONAL PEOPLE'S CONGRESS OF CHINA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/16      10 WHAT MONGOLIA CAN LEARN FROM SOUTH KOREA’S WASTE MANAGEMENT SYSTEM WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/04/16      УУЛ УУРХАЙН БОРЛУУЛАЛТ 1.5 ИХ НАЯДААР БУУРЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/17     НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 315.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/17     Б.ЖАВХЛАН: ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ ЭКСПОРТЫН ОРЛОГО 40 ГАРУЙ САЯ АМ.ДОЛЛАРООР НЭМЭГДСЭН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/17     Н.УЧРАЛ: ХУДАЛДААНЫ ТАРИФЫН СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ 10 АРГА ХЭМЖЭЭГ УИХ-Д ЯАРАЛТАЙ ГОРИМООР ӨРГӨН БАРИНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/17     ХАНГАЙН БҮСИЙГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨРӨЛЖСӨН БҮС БОЛГОН ХӨГЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/17     Д.ПҮРЭВДОРЖ: УИХ-ЫН ГИШҮҮД, САЙД НАР “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ДЭЭР 500 МЯНГА, САЯ ТОННЫН ГЭРЭЭГ 2,3 АМ.ДОЛЛАРЫН ЗӨРҮҮ АВЧ ТҮРҮҮЛЖ НҮҮРС ГАРГАДАГ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/17     ХӨШИГИЙН ХӨНДИЙН ОНГОЦНЫ БУУДЛЫГ АНХНААС НЬ ШАТАХУУН ЦЭНЭГЛЭХ ЦОГЦОЛБОРГҮЙ БАРЬСАН НЬ ОРОСТ ДАВУУ ТАЛ БОЛОВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/17     ЗГ-ААС ХИЛ ЗААГИЙГ ТОДОРХОЙЛОХ СТРАТЕГИЙН НАЙМАН ОРДЫН ГУРАВ НЬ ТӨРИЙН МЭДЭЛД, ТАВ НЬ ХУВЬД БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/16     ТӨСВИЙН ОРЛОГО 6.1 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЖ, ӨМНӨХ ОНООС 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР БУУРЧЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/04/16     СУРВАЛЖЛАГА: НООЛУУРЫН ХАНШ 110-125 МЯНГА ГЭХ Ч ХЯТАДУУД АВАХГҮЙ БАЙНА WWW.EGUUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/16    

АХБ: Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.6 хувиар өсөх төлөвтэй www.bloombergtv.mn

2023, 2024 онд ихээхэн хохирол амссан Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар энэ онд эргэн сэргэх төлөвтэй байгаа нь эдийн засгийн өсөлтөд гол түлхэц үзүүлнэ гэж АХБ үзэж байна
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2025 онд 6.6 хувиар өсөх тооцоог Азийн Хөгжлийн банк шинэ тайландаа онцоллоо. Уул уурхайн салбарын өсөлт тэр дундаа зэсийн баяжмалын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж буй “Оюутолгой” уурхай 2025, 2026 оны эдийн засгийн өсөлтөд гол түлхэц үзүүлнэ гэж үзжээ. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр хэвээр байх бөгөөд дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, дотоодод эрэлт сэргэх зэрэг нь өсөлтөд гол жин дарна гэж тодотгож байна.
Мөн 2023, 2024 онд их хэмжээний хохирол амссан хөдөө аж ахуйн салбар энэ онд эргэн сэргэх төлөвтэй байна гэж тооцоолжээ.
Харин инфляцын хувьд 2025 онд 9.1 хувь хүрч, эрчимжих төлөвтэй байгаа бол 2026 онд долоон хувь болж, үл ялиг саарна гэж үзсэн байна. Төсөөллийг бууруулж болзошгүй эрсдэлүүд нь түүхий эдийн үнэ унах, нүүрсний эрэлт буурах, инфляц тооцоолж байснаас өндөр дүнгээр эрчимжсэнээр мөнгөний хатуу бодлого баримтлах зэргийг дурдлаа.
Үүнээс гадна Дональд Трампын тарифын нөлөө аль хэдийн саараад байсан Азийн хөгжиж буй орнуудын эдийн засагт хүндхэн тусахаар байгааг тайланд онцолсон байна. Тарифын нөлөөгөөр Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 2025 онд 4.9 хувь, 2026 онд 4.7 хувь болж саарна гэж тооцоолжээ. Түүнчлэн тарифын нөлөө 2026 он гэхэд бүсийн эдийн засгийг 33-100 суурь нэгжээр бууруулах эрсдэлтэй гэж тооцоолсон байна. АНУ Азийн дотоодын нийт бүтээгдэхүүний гурав орчим хувийг бүрүүлдэг гэдэг утгаараа тариф ийнхүү хүчтэй нөлөөлнө гэж үзсэн байгаа аж.
БНХАУ-ын адил Азийн бусад улс хариу тарифын арга хэмжээ авах нь нөхцөл байдлыг улам дордуулна гээд Азийн орнууд хариу тарифын арга хэмжээ авахаас илүүтэй хөрш зэргэлдээ улсуудтайгаа хийх худалдаагаа тэлж, хүнд хэцүү цаг үед  компаниудаа дэмжих бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж тодотгосон байна.
Хэдийгээр АНУ бусад улстай харьцуулахад БНЭУ-д бага тариф тогтоосон ч санаа амрах хараахан болоогүй, нөхцөл байдал тодорхой бус хэвээр байгааг мөн онцоллоо.
Харин хөрөнгө оруулагчдын шийдвэрт цор ганц тариф нөлөөлөхөөргүй байна. Дэд бүтэц, эрчим хүчний нийлүүлэлт, тээвэр логистик, нийлүүлэлтийн сүлжээ зэрэг чухал хүчин зүйлсийг авч үзэх болно гэж Азийн Хөгжлийн банк тайландаа дурджээ.



Нийтэлсэн огноо2025-04-10