"1.5 тэрбумаас дээш орлоготой 54 мянган ААН-г 1200 хүн эзэмшиж байна" www.bloombergtv.mn
Татвартай холбоотой тогтолцооны шинэчлэлт хийхгүйгээс Монголд дундаж давхарга байхгүй байгааг иргэд, эдийн засагчид шүүмжилдэг. Тиймээс багц Татварын шинэчлэлтийг цогц байдлаар хийх хэрэгцээ, шаардлага үүсч буй. УИХ-ын даргын захирамжаар Татварын багц хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тус хуульд орж буй зарим өөрчлөлтийн талаар өнөөдөр /2025.04.09/ мэдээлэл өглөө.
Тэрбээр, аж ахуй нэгжүүдэд орлогоос нь хамаарч шаталсан байдлаар хөнгөлөлт олгох, нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ дээр мөнгө орж ирсний дараа НӨАТ-ын татвараа төлдөг баймаар байна гэдэг асуудал яригддаг. Бараа бүтээгдэхүүн нь гаалиар орж ирж байхад хоёр сарын хугацаанд НӨАТ-ын татвараа төлдөг болох нөхцөл бий болгож байгаа. Аж ахуй нэгжүүд хөрөнгө оруулалт хийхдээ НӨАТ-ын хасалт хийх эрхийг нь олгож байгаа.
Харин хувь хүн дээр ХХОАТ-ыг эхний 10 сая дээр 0 хувь байхаар, түүнээс дээш бол 2, 2 хувиар өсөх байдлаар тооцож байна. Төрийн өмчит компани, сургууль, цэцэрлэг байна уу аль аль нь гарч байгаа бүх мөнгө И-баримт дээр тулгуурлна гэж оруулсан. Төрөөс гарч байгаа мөнгөний урсгал зардлын мөнгө НӨАТ-гүй байсныг ийн өөрчилж байгаа.
Татварын шинэчлэлттэй холбоотой нийт 170 мянга гаруй иргэн, 11 мянга орчим аж ахуй нэгжээс санал авсан. Тэдний 80 гаруй хувь нь нэг бол нийтээр татвар төлдөг байх, үгүй бол нийтээр татвар төлдөггүй байх саналыг агуулгын хүрээнд өгсөн. Энэ нь хүн бүр ижил тэгш, тогтолцооны гажуудалгүй байх орчин бүрдүүлэх шаардлагатайг илтгэж байна. Татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг багасгаж, эсвэл тэглэх боломжгүй. Харин түүнийг шаталсан, зохист хэмжээгээр тогтоож, дундаж давхаргыг тэлэх чухал.
Татварын асуудалтай компанийн дансыг хаана гэдэг тухайн аж ахуй нэгж бараа материалаа татчихдаг нь хүндрэл үүсгэдэг. Ингэхээр шинэ өөрчлөлтөд Татварын байцаагч шууд дансыг нь битүүмжилдэг байдлыг өөрчилж Сангийн яам, ТЕГ гэрээ байгуулах асуудлыг тусгасан. Тухайн аж ахуй нэгжийн дансанд орж ирсэн орлогын 15-20 хувийг татварын өр рүү татдаг байхаар зохицуулж байгаа.
Мөн аж ахуй нэгжийн орлого 1.5 тэрбумаас нэг хувийн татвар төлдөг байсныг 2.5 тэрбум болгож нэмсэн. Өрхөд нэг иргэний дансны орлого 500 мянгаас дээш бол 100 хувийн НӨАТ-ын буцаалт авна.
Өнөөдөр Монгол Улсад 1.5 тэрбум төгрөгөөс дээш орлоготой 90 мянга орчим аж ахуй нэгж байгаагийн 54 мянга гаруй компанийг нь 1200 хүн л эзэмшиж байна. Тиймээс цаашид аж ахуй нэгжүүдэд орлогоос хамаарсан шаталсан татвар тогтоож, тогтолцооны гажуудлыг өөрчлөх шаардлагатай тул шинэчлэлт хийнэ.

Нийтэлсэн огноо2025-04-10