“Mongolian Mining” үзэсгэлэнд 250 гаруй байгууллага оролцож байна www.montsame.mn
“Mongolian Mining” олон улсын уул уурхайн үзэсгэлэнд Монголын шилдэг ханган нийлүүлэгчид болон БНХАУ, Канад, Австрали, АНУ, ОХУ, Турк, Герман зэрэг 20 гаруй орны төлөөлөл оролцож байна.
"Хөгжингүй технологи-Хүчирхэг уурхай" уриатай 14 дэх жилдээ болж буй тус үзэсгэлэнд уул уурхайн тоног төхөөрөмж, түүхий эд нийлүүлэгч, хайгуул, олборлолтын компани, уул уурхайн төсөлд хөрөнгө оруулагч банк санхүүгийн байгууллагууд оролцож байна. Тэд дэлхийн нэр хүндтэй “Sany”, “Tonly”, “Hyundai” зэрэг брэндийн экскаватор, дугуйт ачигч, өөрөө буулгагч, өрмийн машин гэх мэт тоног төхөөрөмжийг танилцуулахаас гадна хурал семинар зохион байгуулж, инженер, геологич, өрөмдлөг, тэсэлгээний мэргэжилтнүүд мэдлэг туршлагаа хуваалцаж байна. Гадаад, дотоодын оролцогчид харилцан уулзалт хийж, гэрээ хэлцэл байгуулах, бизнес харилцаа тогтоох боломжтой юм.
“Mongolian Mining” үзэсгэлэн энэ сарын 19-нийг дуустал Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа спорт ордонд үргэлжилнэ.
Нийтэлсэн огноо2025-04-18