Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорлоо www.eagle.mn
Монголын хөлбөмбөгийн холбооны ээлжит бус их хурлыг ирэх долоо хоногт буюу энэ сарын 28-д хийхээр тов гарсан. Уг хурлаар холбооны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн зарим гишүүнийг шинээр сонгохоор болсон.
Өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, Зөвлөлийн гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдэж, сонгуулийн хороогоор батлагдсан нэрсийг гаргасан байна.
Ерөнхийлөгчид:
Ц.Анандбазар (Арвис ихөлбөмбөгийн клуб)
С.Жаргал (шүүгчийн зөвлөл)
Б.Гарьдмагнай (Унаганууд хөлбөмбөгийн клуб)
Ө.Алтай ( Хараацай)
Н.Болор-Эрдэнэ (”Хоромхон” хөлбөмбөгийн клуб) нар нэрээ дэвшүүлжээ.
Хөлбөмбөгийн холбооны зөвлөлийн гишүүнд:
Л.Энхбаатар (Мастер ангиллын тамирчдын зөвлөл)
Ц.Мөнх-Эрдэнэ (Шинэ яармаг хөлбөмбөгийн клуб)
Б.Пүрэв-Очир (Соёмбын барсууд хөлбөмбөгийн клуб)
Г.Анархүү (Хоромхон хөлбөмбөгийн клуб)
Д.Батнасан (Эрчим хөлбөмбөгийн клуб)
Д.Төрбат (Улаанбаатар хөлбөмбөгийн клуб)
Г.Тэгшжаргал (Шүүгчийн зөвлөл) тус тус нэр дэвшсэн байна.
Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, Зөвлөлийн гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 10 хоногийн өмнө эхлүүлж, 5 хоногийн өмнө дуусгах юм гэж https://www.the-mff.mn тус холбооны албан сайтад мэдээлсэн байна.
Ч.БОЛОР
Нийтэлсэн огноо2025-04-18