1 PLOT THICKENS AS XANADU AXES MONGOLIAN COPPER-GOLD SELL DOWN VOTE WWW.THEWEST.COM.AU PUBLISHED:2025/04/18      2 STATE TO PAY SALARIES FOR ‘DREAM TEAM’ BEHIND KHARKHORUM CITY WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/04/18      3 THE KINGDOM OF SAUDI ARABIA STUDIES MONGOLIA'S EXPORT POTENTIAL OF LIVE ANIMALS AND EGGS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/18      4 AZORRA DELIVERS MONGOLIA’S FIRST EMBRAER E195-E2 TO HUNNU AIR WWW.SKIESMAG.COM  PUBLISHED:2025/04/18      5 K-CULTURE MEETS THE SILK ROAD AS KOREAN BRANDS AND LIFESTYLES TAKE ROOT IN MONGOLIA WWW.KOREAJOONGANGDAILY.JOINS.COM PUBLISHED:2025/04/18      6 MSM GROUP BECAME AUTHORIZED DEALER OF SNAP-ON IN MONGOLIA WWW.MSMGROUP.MN PUBLISHED:2025/04/18      7 MONGOLIAN LGBTQ YOUTH FIGHT FOR RECOGNITION THROUGH MUSIC, COMEDY WWW.CBS19NEWS.COM PUBLISHED:2025/04/18      8 THE CABINET OF MONGOLIA ADOPTS RESOLUTION ON MEASURES TO INCREASE COAL EXPORTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/17      9 TRUMP’S SECOND COMING: MONGOLIA WATCHES THE CHAOS WITH CAUTION WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/04/17      10 MONGOLIA CONSIDERS ACQUIRING 34% STAKE IN EIGHT POTENTIAL STRATEGIC DEPOSITS WWW.NEWS.MN PUBLISHED:2025/04/17      УЛСААС 34.4 ТЭРБУМЫН ТАТААС АВСАН КЛИНИКИЙН ГАЗРЫГ ДУУДЛАГААР ХУДАЛДАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/18     НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ХЭВИЙН БОЛСОН Ч БИРЖИЙН ХУУЛЬД ДАХИН ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ НӨХЦӨЛ БҮРДЭХГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/18     МОНГОЛД АЖИЛ ЭРХЭЛДЭГ ГАДААДЫН ИРГЭДИЙН ТОО 23 ХУВИАР ӨСӨЖ, 9.9 МЯНГАД ХҮРЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/18     “ОЮУ ТОЛГОЙ”-Н ЗЭСИЙН 24, АЛТНЫ 42, МОЛИБДЕНИЙН 94 ХУВИЙГ ЭЗЭЛДЭГ 2 ТАЛБАЙ “АНТРЕ РЕСУРС”-ИЙН ЭЗЭМШЛИЙНХ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/18     ЗАСГИЙН ГАЗАР 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ДОТООД БОНД АРИЛЖААЛЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/18     ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИД ТОДОРЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/18     “MONGOLIAN MINING” ҮЗЭСГЭЛЭНД 250 ГАРУЙ БАЙГУУЛЛАГА ОРОЛЦОЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/18     УУЛ УУРХАЙН БОРЛУУЛАЛТ 1.5 ИХ НАЯДААР БУУРЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/17     НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 315.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/17     Б.ЖАВХЛАН: ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ ЭКСПОРТЫН ОРЛОГО 40 ГАРУЙ САЯ АМ.ДОЛЛАРООР НЭМЭГДСЭН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/17    

Улсаас 34.4 тэрбумын татаас авсан клиникийн газрыг дуудлагаар худалдана www.news.mn

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяанд Зайсан дахь клиник сувилал, Гачууртад байрлалтай эмийн ургамал тариалах 10 га талбай зэрэг олон объект бий. Үүний нэг нь Сүхбаатар дүүргийн VI хороо, Дашчойлин хийдийн ард байрлах, хуучнаар Эмийн үйлдвэрийн барилга. Тус обьект эмийн 1952 онд ашиглалтад орсон бөгөөд ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан байдаг. Тэгвэл тус барилгад айл өрхүүд зөвшөөрөлгүй амьдарч, Ж.Хатанбаатар нар ямар ч төлбөргүй одоог хүртэл ашиглаж байгааг болиулж, нийслэлээс барилгыг өнгөрсөн Даваа гаригийн шөнө /2025.04.15/ 00:00 цагт албадан чөлөөлөөд буй.
Хотын дарга Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутагт байрлах Эмийн үйлдвэрийн барилга, газрын асуудлаар ажиллаж байхдаа төрд буцаан авна гэдгийг мэдэгдсэн.  Тодруулбал, одоо Ж.Хатанбаатар эмчийн өмчид байдаг бөгөөд тус газрыг хотын өмчид буцааж, дуудлага худалдаагаар зарах болсныг Хотын дарга хэлсэн юм.
Учир нь хуучнаар эмийн үйлдвэр одоогийн Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв нь улсын төсвөөс 7.5 тэрбум, Нийгмийн даатгалын сангаас 26.8 тэрбумын татаас авдаг ч улсад ямар нэг төлбөр өгөлгүй одоог хүрчээ.
Тодруулбал, 2008-2021 оны хооронд урсгал зардалд тус клиник төв улсын төсвөөс 7.5 тэрбум төгрөг авсан бөгөөд хэвтэн эмчлүүлэгсдийн төлбөрт нийгмийн даатгалын сангаас мөн 26.8 тэрбумын төсвийг авсан байгаа юм. Тус клиник төвийн барилгуудыг нэгтгэвэл найман обьект байгаа бөгөөд энэ бүх обьектыг улсаас үнэ төлбөргүй авахыг завдаж байгааг Хотын дарга мэдэгдсэн.
Хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ,  тус эмийн үйлдвэрийн барилгыг олны танил Ж.Хатанбаатар эмч менежментийн гэрээгээр авсан. Тухайн үед менежментийн гэрээгээ хангалттай биелүүлсэн гэж үзээд орон сууц бариулах шийдвэр гаргуулж. Энэ шийдвэрийн хугацаа дуусаж хүчингүй болсон байна. Менежментийн хувьчлал хөрөнгө оруулалт гэж ийм балгасыг хэлэхгүй. Тус барилгыг мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглалтын шаардлага хангахгүй гэж үзэн нураах шийдвэр гаргасан. 2010 оны НЗД, НИТХ-ын шийдвэрээр нийслэлийн өмчийн бүртгэлээс хассан байна. Одоо энэ газар нийслэлийн өмчид бүхэлдээ шилжиж ирсэн. Ж.Хатанбаатар эмчийн хамаарал бүхий хүмүүст энэ сарын 15-ны өдөр гэхэд барилга, газрыг чөлөөлж өгөх шаардлагыг хүргүүлсэн. Энэхүү 3150мкв талбай бүхий газрыг дуудлага худалдаагаар худалдана.
Энэ бол овжин залхай хүмүүс төрийн өмчийг хумсалж, нууж дарагдуулж байгаа объектуудын нэгээхэн хэсэг. Саяхан Ж.Хатанбаатар эмч, Ерөнхийлөгчид “Бидний өмчлөх эрхэд халдлаа” гэх утга агуулгатай захидал илгээсэн байна лээ.
Ж.Хатанбаатар эмч төрийн өмчийн объектыг үнэгүйдүүлж, менежментийн хувьчлал нэрээр авч, ямар ч хөрөнгө оруулалт хийхгүй балгас болгож нураагаад, өөртөө хаус барихаар зөвшөөрөл авсан. Энэ санаархлынх нь хугацаа дуусгавар болсон гэсэн юм.



Нийтэлсэн огноо2025-04-18