Засгийн газар 10 тэрбум төгрөгийн дотоод бонд арилжааллаа www.eagle.mn
Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа өчигдөр явагдсан. Энэ удаагийн арилжаагаар Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.3-т заасан “Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих” зориулалтын дагуу 6 сарын хугацаатай, 5 тэрбум төгрөгийн үнэт цаас, 2 жилийн хугацаатай, 5 тэрбум төгрөгийн үнэт цаасыг тус тус Монголын хөрөнгийн биржийн Засгийн газрын үнэт цаасны анхдагч арилжааны системээр дамжуулан арилжаалсан юм. Зарласан нийт дүнгээс 4.4 дахин их буюу 43.7 тэрбум төгрөгийн санал ирж, 6 сарын хугацаатай үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.466 хувь, 2 жилийн хугацаатай бондын жигнэсэн дундаж хүү 10.477 хувьтай арилжаалагдсан байна
Цаашид дотоод үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжих, хөрөнгийн зах зээлд төгрөгийн бондын өгөөжийн муруйг тогтоох зорилгоор 2025 оны 2 дугаар улиралд 2 долоо хоног тутамд богино болон дунд хугацаатай тус бүр 5 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргана. Нийтдээ 60 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаалахаар төлөвлөж буй аж.
Нийтэлсэн огноо2025-04-18