“Дарханы замын зургийг зурсан компанид хатуу хариуцлага тооцно” www.news.mn
Улаанбаатар-Дархан чиглэлийн зам дөрвөн засаг, зургаан сайдын нүүрийг үзэж баригдаж буй. Баригдаж байгаа гэхийн учир нь олон жил маргаан, асуудал дагуулсан тус зам одоо ч бүрэн ашиглалтад орж дуусаагүй. Сүүлийн найман жилд зам тээврийн ослын улмаас 300 гаруй хүн зуурдаар нас барж, 200 орчим гэр бүл хайртай дотны хүмүүсээ алдаж өнчирсөн. Энэ бол зөвхөн Дарханы замд авто осолд орж амиа алдсан хүний тоо. Тэгвэл нийтдээ ес дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа тус замын зургийг зурсан компанид хариуцлага тооцохоо Зам тээврийн сайд Б. Дэлгэрсайхан мэдээллээ.
Тэрбээр, Дархан чиглэлийн замд саяхан очиж үзсэн. Үнэхээр инээдэмтэй. 200-хан км замд 26 аюулгүй тойрог, 40 хурд сааруулагч хийсэн байна.
Хэдэн км тутамд хурд сааруулагч хийсэн гэсэн үг вэ? Замын зураг зурж байгаа зарим компаниуд мөнгө олохын төлөө улсын эдийн засаг ямар ч хамаагүй гэж хандаж байна шүү дээ. Тиймээс Дарханы замын зургийг зурсан компанид хатуу хариуцлага тооцно. Эхний ээлжид зураг зурсан компанид хариуцлага тооцно. Авлигатай тэмцэх газраас ч мэдээлсэн. Зураг зурсан компаниас бүх нөхөн төлбөрийг гаргуулах хүртэл арга хэмжээ авна гэлээ.
Нийтэлсэн огноо2025-04-23