1 MONGOLIAN NATIONAL MINING ASSOCIATION DEMANDS ACCOUNTABILITY AFTER PROTEST TURNS VIOLENT WWW.GOGO.MN PUBLISHED:2025/04/23      2 MONGOLIA’S INTERIM FREE TRADE DEAL WITH THE EAEU: WHAT’S AT STAKE? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/04/23      3 IN MEMORY OF HIS HOLINESS POPE FRANCIS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/23      4 CHINA EXPORTS XI JINPING THOUGHT TO MONGOLIA WWW.INTELLINEWS.COM  PUBLISHED:2025/04/23      5 INTERNATIONAL OPEN TENDER FOR THE TUUL HIGHWAY REOPENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/23      6 LAW ON MINING PRODUCTS EXCHANGE TO BE WITHDRAWN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/23      7 MONGOLIA'S AIR TREATMENT SYSTEMS MARKET SEES OVER 5% GROWTH BOOSTED BY POLLUTION AWARENESS WWW.FINANCE.YAHOO.COM PUBLISHED:2025/04/23      8 MONGOLIA AIMS TO HAVE A POPULATION OF 5 MILLION BY 2050 WWW.NEWS.MN PUBLISHED:2025/04/22      9 INTERNATIONAL OPEN TENDER FOR THE THERMAL POWER PLANT NO. 5 TO BE ANNOUNCED IN MAY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/22      10 NON-RESIDENT AMBASSADORS TO MONGOLIA PRESENT LETTERS OF CREDENCE TO THE PRESIDENT OF MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/22      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ 4 ГАЗРЫГ ТАТАН БУУЛГАЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/23     ГАНЦМОД-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ИРЭХ САРЫН 14-НД ЭХЭЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/23     Н.УЧРАЛ: "БОР ТЭЭГ"-ИЙН УУРХАЙД ТҮНШЛЭЛИЙН КОМПАНИУДТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/23     “ДАРХАНЫ ЗАМЫН ЗУРГИЙГ ЗУРСАН КОМПАНИД ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦНО” WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/23     Ц.ТУВААН: КОМПАНИ ХООРОНДЫН НҮҮРС ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭГ 5-Р САРЫН 1 ГЭХЭД ЭЦЭСЛЭНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/23     ₮28.6 ТЭРБУМЫН ЗУРАГ ТӨСӨЛТЭЙ ГҮҮРНИЙ ТЕНДЕР ДАХИН ЗАРЛАГДЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/23     "ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ" 300 ГАРУЙ АЖИЛТНАА ГЭНЭТ ЦОМХОТГОХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/23     “ЦАГААН АЛТ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/22     ТОЛГОЙТЫН ЗАМЫГ АРД АЮУШИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨТЭЙ ХОЛБОХ АВТО ЗАМ БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/22     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ БАРИХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРИЙГ ДАХИН ЗАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/22    

Н.Учрал: "Бор тээг"-ийн уурхайд түншлэлийн компаниудтай байгуулсан гэрээг хүчингүй болголоо www.eagle.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкийг экспорт, импортын банк болгох хуулийг хэлэлцэж танилцууллаа. Ирэх долоо хоногт уг хуулийг эцэслэн танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх зүйн тогтвортой орчныг бий болгохоор Хууль зүйн дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Улмаар татварын, хөрөнгө оруулалтын тухай хуульд шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг боловсруулж танилцуулна. Түүнчлэн Уул уурхайн биржийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэх үед УИХ-ын гишүүд болоод улс төрийн намын бүлгүүдээс гаргасан саналыг үндэслээд тус хуулийг дахин боловсруулж өргөн мэдүүлэхээр хуулийг Засгийн газрын зүгээс татаж авах шийдвэр гаргасан.
Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилт, хуримтлалыг нэмэгдүүлэх чиглэлээр хувийн хэвшил болон төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр үргэлжилж байна. Энэ хүрээнд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой ордын "Бор тээг"-ийн уурхайд түншлэлийн компаниудтай байгуулсан гэрээг хүчингүй болголоо. Өнгөрсөн хугацаанд бидний илрүүлсэн баримтад үндэстэн дамнасан хэлхээ бүхий схем үүсгэсэн 250 сая ам.доллар зарсныг нотолсон гурван хайрцаг баримтыг хуулийн байгууллагад шилжүүлж өгсөн. Улмаар АТГ хэрэг үүсгэж, ажиллаж эхэлсэн. Харин өнөөдөр УЕПГ-ын шийдвэрээр цагдаагийн байгууллагатай хамтарсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан, ажиллаж байна гэх мэдээллийг өглөө.  Ийнхүү мөнгө угаах, албан тушаалаа урвуулан ашигласан, татвараас зайлсхийх хэргүүдийг эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах юм. Монголын баялгаар муур, хулган шиг тоглож байгаа ийм үйлдэл давтагдвал Монголын хууль хэрэгжих л ёстой. Үндэсний Баялгийн сангийн хууль хэрэгжих ёстой" гэв.



Нийтэлсэн огноо2025-04-23