1 MONGOLIAN NATIONAL MINING ASSOCIATION DEMANDS ACCOUNTABILITY AFTER PROTEST TURNS VIOLENT WWW.GOGO.MN PUBLISHED:2025/04/23      2 MONGOLIA’S INTERIM FREE TRADE DEAL WITH THE EAEU: WHAT’S AT STAKE? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/04/23      3 IN MEMORY OF HIS HOLINESS POPE FRANCIS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/23      4 CHINA EXPORTS XI JINPING THOUGHT TO MONGOLIA WWW.INTELLINEWS.COM  PUBLISHED:2025/04/23      5 INTERNATIONAL OPEN TENDER FOR THE TUUL HIGHWAY REOPENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/23      6 LAW ON MINING PRODUCTS EXCHANGE TO BE WITHDRAWN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/23      7 MONGOLIA'S AIR TREATMENT SYSTEMS MARKET SEES OVER 5% GROWTH BOOSTED BY POLLUTION AWARENESS WWW.FINANCE.YAHOO.COM PUBLISHED:2025/04/23      8 MONGOLIA AIMS TO HAVE A POPULATION OF 5 MILLION BY 2050 WWW.NEWS.MN PUBLISHED:2025/04/22      9 INTERNATIONAL OPEN TENDER FOR THE THERMAL POWER PLANT NO. 5 TO BE ANNOUNCED IN MAY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/22      10 NON-RESIDENT AMBASSADORS TO MONGOLIA PRESENT LETTERS OF CREDENCE TO THE PRESIDENT OF MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/22      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ 4 ГАЗРЫГ ТАТАН БУУЛГАЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/23     ГАНЦМОД-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ИРЭХ САРЫН 14-НД ЭХЭЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/23     Н.УЧРАЛ: "БОР ТЭЭГ"-ИЙН УУРХАЙД ТҮНШЛЭЛИЙН КОМПАНИУДТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/04/23     “ДАРХАНЫ ЗАМЫН ЗУРГИЙГ ЗУРСАН КОМПАНИД ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦНО” WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/23     Ц.ТУВААН: КОМПАНИ ХООРОНДЫН НҮҮРС ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭГ 5-Р САРЫН 1 ГЭХЭД ЭЦЭСЛЭНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/23     ₮28.6 ТЭРБУМЫН ЗУРАГ ТӨСӨЛТЭЙ ГҮҮРНИЙ ТЕНДЕР ДАХИН ЗАРЛАГДЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/23     "ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ" 300 ГАРУЙ АЖИЛТНАА ГЭНЭТ ЦОМХОТГОХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/23     “ЦАГААН АЛТ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/22     ТОЛГОЙТЫН ЗАМЫГ АРД АЮУШИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨТЭЙ ХОЛБОХ АВТО ЗАМ БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/04/22     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ БАРИХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРИЙГ ДАХИН ЗАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/22    

Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ www.eagle.mn

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан тус бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны тавдугаар сарын 14-нд багтаан эхлүүлж, төлөвлөгөө гарган ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаны хүмүүст даалгаж, төмөр замын барилгын бүсэд техник, тоног төхөөрөмж, барилгын болон өдөр тутмын бараа материалыг улсын хилээр нэвтрүүлэх зохицуулалт хийж, БНХАУ-ын талтай уялдаа холбоог хангаж, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг анхаарууллаа.
Улсын Их Хурлаар баталсан “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасны нэгдүгээрт “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина гэж тусгасан. Тус төслийг хэрэгжүүлснээр манай улсын нийт экспорт болон, зорчигч, ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал нэмэгдэж, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ.
Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэх  бөгөөд хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой юм.



Нийтэлсэн огноо2025-04-23