"Төгрөг нуурын орд"-той холбоотой хэргийг хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгаж байна www.eagle.mn
Нийслэлийн прокуророос “Төгрөг нуур”-ын ордтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
2025 оны дөрөвдүгээр сарын 11-нд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас гэмт хэргийн талаарх мэдээлэл ирүүлсэн. Уг мэдээллийг ирүүлсний дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлийн хэрэг нээхээр ирүүлсэн. Тогтоолын дагуу Нийслэлийн прокурорын газар хүлээн авч, хянаад "Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй", "Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй" гэх асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгалтын ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллага болон АТГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн шалгаж байна" гэв.
Нийтэлсэн огноо2025-04-24