1 MONGOLIA’S ‘AMBITIOUS’ PLAN COULD BOOST TOURISM TO 10% OF GDP BY 2030, SAYS MINISTER WWW.CNBC.COM  PUBLISHED:2025/05/02      2 DOES MONGOLIA NEED AN AVIATION FUEL DEAL WITH RUSSIA? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/05/02      3 MONGOLIA NEEDS TO ADOPT GREATER FISCAL PRUDENCE AND ENHANCE EXCHANGE RATE FLEXIBILITY TO COUNTER MOUNTING TRADE TENSIONS WWW.UBN.MN PUBLISHED:2025/05/02      4 UNITED JUST FLEW WHERE NO US AIRLINE HAS GONE: ON BOARD THE HISTORIC INAUGURAL FLIGHT TO MONGOLIA WWW.THEPOINTSGUY.COM  PUBLISHED:2025/05/02      5 PRZEWALSKI’S HORSE TO BE REINTRODUCED TO NUMRUG STRICTLY PROTECTED AREA UNDER THE AUSPICES OF THE PRESIDENT OF MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/02      6 AMBASSADOR BUANGAN JOINS AMCHAM MONGOLIA’S DOORKNOCK MISSION TO WASHINGTON, D.C. WWW.MN.USEMBASSY.GOV  PUBLISHED:2025/05/02      7 MONGOLIA TO COOPERATE WITH THAILAND IN AVIATION TRAINING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/02      8 INDIA'S JSW STEEL FACES CHALLENGES IMPORTING COKING COAL FROM MONGOLIA, SOURCES SAY WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/05/01      9 WIND FARM WITH CAPACITY OF 2,400 MW TO BE BUILT IN MONGOLIA'S DUNDGOBI PROVINCE WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/05/01      10 MONGOLIA'S TOTAL NUMBER OF CONFIRMED MEASLES CASES EXCEEDS 1,000 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/05/01      МОД ҮРЖҮҮЛЭГ, ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТИЙН ҮЗЭСГЭЛЭНГ МАРГААШ НЭЭНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/02     ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨ ДАГУУХ АВТОБУСНЫ БУУДЛЫГ ХАЛААС ЗОГСООЛГҮЙ БОЛГОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/02     ТӨВ БАНК ӨНГӨРСӨН САРД 1097.1 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/02     КАЗАХСТАН УЛС ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЗОРИУЛСАН "АЛТАН ВИЗ" ГАРГАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/02     827 ТЭРБУМЫН ТӨСӨВТЭЙ "СЭЛБЭ ДЭД ТӨВ"-ИЙН ОРОН СУУЦНЫ ТЕНДЕРТ ХЯТАДЫН 14 КОМПАНИ ШАЛГАРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/02     ХӨШИГИЙН ХӨНДИЙН НИСЭХ БУУДАЛ РУУ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЗОРЧИЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/02     ХӨСҮТ: УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ЛАБОРАТОРИОР БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 1106 БОЛОВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/02     ӨНӨӨДӨР АНУ-ЫН НИСЛЭГИЙН КОМПАНИ МАНАЙ УЛСАД АНХНЫ НИСЛЭГЭЭ ХИЙЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/01     ИРЭХ 7 ХОНОГТ БОЛОХ ДУГУЙТАЙ ӨДРӨӨР ДАРААХ ЗАМУУДЫГ ХААНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/01     “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ БОЛЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/01    

Төр данхайж, төсвийн мөнгө улайж, татвар төлөгчдийн нуруу бөхийж байна www.news.mn

Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь төрийн өндөрлөгт заларсан сайд дарга нарын толгойны өвчин болж, төсвийн зарлагад дарамт учруулсаар удаж байна. Нүүрэн дээрээ төрийн албан хаагчдын тоог танаж, хасах, төрийн албыг цомхон бөгөөд бүтээмжтэй болгож татвар төлөгчдийн мөнгийг тарамдуулахгүй байх талаар ам уралдан ярьдаг. Ярих амархан. Харин хийх хэцүү. Тийм учраас хэлсэн үгнийх нь шүлс хатаж ч амжаагүй байхад намдаа зүтгэсэн, надад ажилласан, сонгуульд явсан, сонгон шалгаруултад тэнцсэн, тэнцээгүй гээд олон шалтаг шалтгаанаар төрийн албан хаагчдын тоог жилээс жилд тэлсээр ирсэн.
Монгол Улсад төрийн 4000 гаруй байгууллагад нийт 226496 төрийн албан хаагч ажиллаж байна. Энэ нь нийт хүн амын 6.3 хувийг эзэлж байгаа талаар Төрийн албаны зөвлөлөөс гаргасан тайланд дурджээ. Түүнчлэн төрийн албан хаагчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 7.8 хувиар өссөн. Ийнхүү нийт ажиллах хүчний 17 хувь нь төрийн албанд ажиллаж байгаа аж.
Сүүлийн 10 жилд төрийн улс төрийн албаны бүрэлдэхүүн 1.6 хувиар, захиргааны албаны бүрэлдэхүүн 6.4 хувиар өссөн бол төрийн үйлчилгээний албан хаагчдын тоо 65.3 хувиар, тусгай албан хаагчдын тоо 27 хувиар тус тус өсчээ.
Улсын хэмжээнд 2024 оны байдлаар нийт 226496 төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 68 хувь нь төрийн үйлчилгээний, 21 хувь нь төрийн тусгай албан хаагч байгаа талаар танилцуулга мэдээ бий. Монгол Улс шиг цөөн хүн амтай тэр дундаа ажиллах хүчний нөөц хомс оронд төрийн албанд ажиллах хүний тоо ийн жил бүхэн нэмэгдэж байгаа нь эрүүл бус үзэгдэл гэдгийг эдийн засагчид хэлдэг. Учир нь төрийн албан хаагчдын тоо нэмэгдэхийн хэрээр төсвийн мөнгө урсана. Төсвийн мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс дээрх үзэгдэл нь улсын эдийн засагт ч халтай. Олон улсын зарчмаар төрийн албан хаагчдын эзлэх хувь улсын нийт ажиллах хүчинд 15-аас дээш байвал хэвийн бус гэж үздэг байна. Тухайлбал, Япон улс дөрвөн сая төрийн албан хаагчтай. Энэ нь нийт хүн амын 3.23 хувийг эзэлж байгаа аж. Мөн  Тайвань, Тайланд улсад төрийн албанд ажиллах нийт хүн амын эзлэх хувь хоёр байдаг бөгөөд энэхүү тооноосоо ч хэтрүүлэхгүй байх бодлого баримталдаг байна.
Удаа дараа улстөрчдийн амнаас улиг болтол гарсан ч төрийн албан хаагчдын тоо буурч, төрийн алба цомхон болохгүй байгаа шалтгааныг сургууль, цэцэрлэг, эмнэлэг шинээр бий болсонтой холбон тайлбарлах нь бий. Өнгөц харахад нээрээ л тийм байх гэх бодол төрөх ч өнгийгөөд харвал асуудлын шалтгаан өөр газарт бий.
Тэр ч бүү хэл Засгийн газраас "5Ш" ажиллагааг эхлүүлж, төрийн албанд танил талаараа шургалсан нөхдийг шүүрдээд гаргах тухай сүр дуулиантай ярьж байв.
Бүр 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж төрийн алба хуулиа ягштал биелүүлж, төрийн албыг сулруулж буй зарим үйлдлийг таслан зогсоох нь Шүүр ажиллагааны үндсэн зорилго гэж мэдэгдсэн. Төсвөөс цалинжиж, төрд ажиллаж байгаа 225,000 гаруй албан хаагч байна. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн компаниудад 75,000 орчим хүн ажиллаж байгаа. Нийт дүнгээрээ төрийг төлөөлж өнөөдөр 300,000 орчим хүн ажиллаж байна. Иргэдийн зүгээс төрийн албан хаагчдын чадвар, чансаатай холбоотой асуудалд шүүмжлэлтэй ханддаг. Хоёрдугаарт, хандлага, ёс зүйтэй холбоотой асуудал яригдсаар ирсэн. Гуравдугаарт, төрийн албанд шаардлага хангаагүй, төрийн албанаас шимэгчилж ажиллаж байгаа хэсгийг шүүмжилдэг. Дөрөвдүгээрт, өөрт болон бусдад давуу байдал бий болгох замаар томилох асуудал бий. Монгол Улсын Засгийн газраас эдгээр хууль бус байдлаар томилогдсон хэсгийг төрийн байгууллагаас чөлөөлөх, төрийн албыг цэвэрлэх үйл ажиллагааг явуулахыг урьтал болгож байгаа гэж хоёр жил хүрэхгүй хугацааны өмнөх Засгийн газрын удирдлагууд мэдэгдэж байв.
Гэтэл өнөөдрийн байдлаар хэдэн хүн төрийн албанаас шүүрдүүлж, төрийн алба хэдэн хүнээр цомхон болсон талаар тоймтой тоо алга.
Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар төрийн албан хаагчдын тоог бууруулах тухай яриа ч мөн үргэлжилсэн. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд төрийн албыг цомхон болгоно гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдэгдэж байв. Тухайлбал, "Төрд үйлчилдэг эмч, багш гэж байдаггүй. Нийтэд үйлчилдэг эмч, багш гэж л бий. Төрийн албаны шинэчлэлийг хийсний хүрээнд төрийн алба гэдгийг нийтийн үйлчилгээний алба болгох зөв хандлага руу оруулна. Тиймээс төрийн албаны реформыг өргөн хүрээнд хийнэ. Мөн төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хуулиар баталгаажуулж өгнө. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын томоохон байгууллагад ажиллаж байсан мэргэжилтнүүдийг төрд орох бололцоог нээнэ. Орон нутагт түр орлон гүйцэтгэгч томилоод байгаа асуудлыг цэгцэлнэ. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэггүй л бол зөвлөл, комисс гэсэн статусыг нэг тийш нь болгож шийднэ. Энэ хүрээнд төрийн алба хаагч нарын дунд 30 хувийн цомхотгол буюу хэмнэлт хийнэ. Түүний оронд байгаа нөөцөө зөв хуваарилснаар бүтээмж нэмэгдэнэ" гэж мэдэгдсэн юм.
Гэтэл хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар нам, намын төлөөлөл төрийн албанд томилогдож, төсвийн мөнгөөр цалинжиж эхэлсэн.  Төрийн алба цомхон болох биш улам данхайж, татвар төлөгч иргэдийн бүрдүүлсэн төсвийн мөнгийг найрын ширээний ууц болгосон.
Улстөрчид цүнх баригчдаа, улс төрийн намууд угжны хурга шиг намын байраараа эргэлдэж, намынхаа даргынхаа үүдийг сахиж, ажил, албан тушаал горилогчдоо хаашаа шургуулахаа мэдэхээ байтлаа хүнд байдалд орсон.
Сүүлдээ төрийн хяналт болон бүтээмжийн менежер гэх шинэ албан тушаал гаргаж 400 гаруй хүнийг төрийн албанд шургуулах тухай шийдвэр одоо ч шүүмжлэл дагуулсаар буй. Эцэст нь камерын өмнө уран сайхан ярьж дууссан бол ярьсныгаа бодит ажил хэрэг болгох хэрэгтэй байна. Төсвийн мөнгө улайж, татвар төлөгчдийн нуруу авагдаж дууслаа.Чадварлаг, цомхон төр, төрийн албан хаагч хэрэгтэй байна. Тэр дундаа захиргааны гэх тодотголтой зангиа хоолойндоо тултал шахсан, даргын цүнх барьж далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд ордог хурган дарга хочтой ч хуцны хэмжээний омогтой нөхдөөс ангижрах цаг нэгэнт иржээ.



Нийтэлсэн огноо2025-05-01