Өнөөдөр АНУ-ын нислэгийн компани манай улсад анхны нислэгээ хийж байна www.eagle.mn
Өнөөдөр Японы Токио хотоос манай улсын Улаанбаатар хотуудын хооронд Америкийн United Airlines авиа компани анхны нислэгээ хийж байна. Ингэснээр АНУ-ын бусад олон хотууд руу Токиогоор дамжин United Airlines компанийн онгоцоор нисэх боломж бүрдэж байгаа юм. Монгол улс руу Америкийн иргэний агаарын тээврийн компани анх удаа нисэж буй түүхэн үйл явдал нь аялал жуулчлал, бизнес, агаарын ачаа тээвэр, боловсрол, иргэд хоорондын харилцаа гээд олон боломжуудыг бий болгохоос гадна хоёр орны харилцааг улам ойртуулж буй явдал юм
Нийтэлсэн огноо2025-05-01