1 MONGOLIA’S ‘AMBITIOUS’ PLAN COULD BOOST TOURISM TO 10% OF GDP BY 2030, SAYS MINISTER WWW.CNBC.COM  PUBLISHED:2025/05/02      2 DOES MONGOLIA NEED AN AVIATION FUEL DEAL WITH RUSSIA? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/05/02      3 MONGOLIA NEEDS TO ADOPT GREATER FISCAL PRUDENCE AND ENHANCE EXCHANGE RATE FLEXIBILITY TO COUNTER MOUNTING TRADE TENSIONS WWW.UBN.MN PUBLISHED:2025/05/02      4 UNITED JUST FLEW WHERE NO US AIRLINE HAS GONE: ON BOARD THE HISTORIC INAUGURAL FLIGHT TO MONGOLIA WWW.THEPOINTSGUY.COM  PUBLISHED:2025/05/02      5 PRZEWALSKI’S HORSE TO BE REINTRODUCED TO NUMRUG STRICTLY PROTECTED AREA UNDER THE AUSPICES OF THE PRESIDENT OF MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/02      6 AMBASSADOR BUANGAN JOINS AMCHAM MONGOLIA’S DOORKNOCK MISSION TO WASHINGTON, D.C. WWW.MN.USEMBASSY.GOV  PUBLISHED:2025/05/02      7 MONGOLIA TO COOPERATE WITH THAILAND IN AVIATION TRAINING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/02      8 INDIA'S JSW STEEL FACES CHALLENGES IMPORTING COKING COAL FROM MONGOLIA, SOURCES SAY WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/05/01      9 WIND FARM WITH CAPACITY OF 2,400 MW TO BE BUILT IN MONGOLIA'S DUNDGOBI PROVINCE WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/05/01      10 MONGOLIA'S TOTAL NUMBER OF CONFIRMED MEASLES CASES EXCEEDS 1,000 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/05/01      МОД ҮРЖҮҮЛЭГ, ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТИЙН ҮЗЭСГЭЛЭНГ МАРГААШ НЭЭНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/02     ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨ ДАГУУХ АВТОБУСНЫ БУУДЛЫГ ХАЛААС ЗОГСООЛГҮЙ БОЛГОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/02     ТӨВ БАНК ӨНГӨРСӨН САРД 1097.1 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/02     КАЗАХСТАН УЛС ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЗОРИУЛСАН "АЛТАН ВИЗ" ГАРГАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/02     827 ТЭРБУМЫН ТӨСӨВТЭЙ "СЭЛБЭ ДЭД ТӨВ"-ИЙН ОРОН СУУЦНЫ ТЕНДЕРТ ХЯТАДЫН 14 КОМПАНИ ШАЛГАРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/02     ХӨШИГИЙН ХӨНДИЙН НИСЭХ БУУДАЛ РУУ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЗОРЧИЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/02     ХӨСҮТ: УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ЛАБОРАТОРИОР БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 1106 БОЛОВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/02     ӨНӨӨДӨР АНУ-ЫН НИСЛЭГИЙН КОМПАНИ МАНАЙ УЛСАД АНХНЫ НИСЛЭГЭЭ ХИЙЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/01     ИРЭХ 7 ХОНОГТ БОЛОХ ДУГУЙТАЙ ӨДРӨӨР ДАРААХ ЗАМУУДЫГ ХААНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/01     “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ БОЛЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/01    

Казахстан улс хөрөнгө оруулагчдад зориулсан "алтан виз" гаргав www.news.mn

Казахстаны Гадаад хэргийн яам хөрөнгө оруулагчийн визийг баталгаажуулах шинэ журам санаачилжээ. "Алтан виз" гэх шинэ журам 10 хоногийн дараачаас эхлэн хэрэгжинэ. Казахстанд доод тал нь 300 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагчид "алтан виз" авах хүсэлтээ цахимаар гаргах боломжтой. Энэ виз нь хөрөнгө оруулагчдад 10 жил хүртэл оршин суух зөвшөөрөл олгоно.
Ийм төрлийн визний хөтөлбөрүүд Европ, АНУ, Арабын нэгдсэн Эмират, Сингапурт зэрэг оронд өргөнөөр хэрэгжих болсон бөгөөд хөрөнгө оруулалт, технологи, бизнесийн үйл ажиллагааг татах үр дүнтэй хэрэгсэл болох нь ч батлагдсан. Казахстан улс ч бас энэхүү чиг хандлагад нэгдэж буйгаа ийнхүү зарлав.
Төв Азийн орнуудаас ийм виз нэвтрүүлсэн улс ганц Казахстанаар тогтохгүй. Тодруулбал, Узбекистан хөрөнгө оруулагчдын визний журмаа зургадугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр зарлажээ. Тус улсад хамгийн багадаа 200 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэдэд таван жилийн оршин суух зөвшөөрөл олгохоор тус журамд заасан байна.
АНУ-ын хувьд доод тал нь таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэнд "алтан карт" олгодог билээ.
Эдийн засаг нь чинээлэг тэрбумтнуудаас ихээхэн хамааралтай байдаг тул улс орнууд өндөр орлоготой хүмүүсийг эх орондоо авчрахын тулд ийм визийг үе үе нэвтрүүлдэг.
ЭХ СУРВАЛЖ: Diplomatic Insight


Нийтэлсэн огноо2025-05-02