1 MONGOLIA’S ‘AMBITIOUS’ PLAN COULD BOOST TOURISM TO 10% OF GDP BY 2030, SAYS MINISTER WWW.CNBC.COM  PUBLISHED:2025/05/02      2 DOES MONGOLIA NEED AN AVIATION FUEL DEAL WITH RUSSIA? WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/05/02      3 MONGOLIA NEEDS TO ADOPT GREATER FISCAL PRUDENCE AND ENHANCE EXCHANGE RATE FLEXIBILITY TO COUNTER MOUNTING TRADE TENSIONS WWW.UBN.MN PUBLISHED:2025/05/02      4 UNITED JUST FLEW WHERE NO US AIRLINE HAS GONE: ON BOARD THE HISTORIC INAUGURAL FLIGHT TO MONGOLIA WWW.THEPOINTSGUY.COM  PUBLISHED:2025/05/02      5 PRZEWALSKI’S HORSE TO BE REINTRODUCED TO NUMRUG STRICTLY PROTECTED AREA UNDER THE AUSPICES OF THE PRESIDENT OF MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/02      6 AMBASSADOR BUANGAN JOINS AMCHAM MONGOLIA’S DOORKNOCK MISSION TO WASHINGTON, D.C. WWW.MN.USEMBASSY.GOV  PUBLISHED:2025/05/02      7 MONGOLIA TO COOPERATE WITH THAILAND IN AVIATION TRAINING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/02      8 INDIA'S JSW STEEL FACES CHALLENGES IMPORTING COKING COAL FROM MONGOLIA, SOURCES SAY WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/05/01      9 WIND FARM WITH CAPACITY OF 2,400 MW TO BE BUILT IN MONGOLIA'S DUNDGOBI PROVINCE WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/05/01      10 MONGOLIA'S TOTAL NUMBER OF CONFIRMED MEASLES CASES EXCEEDS 1,000 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/05/01      МОД ҮРЖҮҮЛЭГ, ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТИЙН ҮЗЭСГЭЛЭНГ МАРГААШ НЭЭНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/02     ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨ ДАГУУХ АВТОБУСНЫ БУУДЛЫГ ХАЛААС ЗОГСООЛГҮЙ БОЛГОНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/02     ТӨВ БАНК ӨНГӨРСӨН САРД 1097.1 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/02     КАЗАХСТАН УЛС ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЗОРИУЛСАН "АЛТАН ВИЗ" ГАРГАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/02     827 ТЭРБУМЫН ТӨСӨВТЭЙ "СЭЛБЭ ДЭД ТӨВ"-ИЙН ОРОН СУУЦНЫ ТЕНДЕРТ ХЯТАДЫН 14 КОМПАНИ ШАЛГАРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/02     ХӨШИГИЙН ХӨНДИЙН НИСЭХ БУУДАЛ РУУ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЗОРЧИЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/02     ХӨСҮТ: УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ЛАБОРАТОРИОР БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 1106 БОЛОВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/02     ӨНӨӨДӨР АНУ-ЫН НИСЛЭГИЙН КОМПАНИ МАНАЙ УЛСАД АНХНЫ НИСЛЭГЭЭ ХИЙЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/01     ИРЭХ 7 ХОНОГТ БОЛОХ ДУГУЙТАЙ ӨДРӨӨР ДАРААХ ЗАМУУДЫГ ХААНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/01     “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ БОЛЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/01    

Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо www.eagle.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ агаарын бохирдол болон түгжрэл бууруулах бүтээн байгуулалтын ажлуудыг дулааны улиралд цаг алдалгүй, шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болгож байсан юм. Энэ хүрээнд тэрбээр өнөөдөр 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Монгол гэр болон байшингийн дулаалга” төслийн ажлын явцтай танилцлаа. 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сонгинохайрхан дүүргийн III хороо, Баганаранд 60м2 талбай бүхий байшин болон монгол гэрийн дулаалгатай танилцлаа. 2025 онд Ногоон бүсэд 30.0 мянган байшин, 20.0 мянга орчим монгол гэр дулаалахаар төлөвлөж, хямд зардал, богино хугацаанд гал тэсвэртэй дулаалгаар дулаалах жишиг загвар гаргахаар судалж байна. Тус хорооны иргэн Д.Батбаатарын байшинг 20 мм-ийн полиуретан дүүргэгчтэй хөнгөн цагаан сайдинг болон 10 мм аэрогель эсгийгээр дулаалсан нь дулаан алдагдлыг хоёр дахин бууруулжээ. Үүнээс гадна хөөсөнцөр болон агаар сэлгэлттэй эрдэст хөвөнгөөр дулаалах хувилбарыг ч судалж байгаа юм байна. Эдгээр хувилбарын 3,5-5,3 сая төгрөгт багтаж байна. Мөн Д.Батбаатарынд гаднаас хүйтэн агаар сорж 60 хэм хүртэл халуун агаараар үлээх насос суурилуулжээ.   
Харин иргэн  Д.Баянбаатарынх таван ханатай гэрт амьдардаг. Гэрийн хана, дээвэрт эрдэс хөвөн, хуванцар сайдинг  ашигласнаар дулаан алдагдлыг гурав дахин бууруулжээ. Гэрийн хана, дээвэр, шалны дулаалгад 810 мянган төгрөг зарцуулжээ. Харин халаалтыг хийн зуухаар шийджээ. Хоёр минутад зуух халах тул шаардлагатай үед халаалтаа салгаад хэмнэх боломжтой. Хийн зуухны зааварчилгааг дагаад ажиллуулахад хялбар байгаагаас гадна аюулгүйн мэдрэгч маш сайн ажиллаж байгаа тул санаа зовох зүйлгүй байна гэж гэр бүлийн хүмүүс ярилаа. 
Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдийг тогтоож, мөрдөх журмыг баталж, гэр хорооллын 170 гаруй мянган өрхийг “Ногоон болон Шар” бүсэд хамруулсан. Ногоон бүсэд 103,090 өрх амьдарч буй бөгөөд 51 мянган өрхийг энэ онд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна. Айл өрхөд цахилгаан болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг нэг удаа үнэ төлбөргүй суурилуулж, халаалтын улиралд сард 100 мянган төгрөгийн татаас олгохоор шийдвэрлэсэн юм.
Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ногоон болон Шар бүс дэх айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажил хангалттай явж байгааг тэмдэглээд энэ тав, зургаа, долдугаар сард ажлаа тасралтгүй үргэлжлүүлж дулаалга, халаалтын нэгдсэн стандартын шийдэл гаргах, зорилтот бүсийн айл өрхүүдийг шинэ системд хамруулахад шаардагдах эрчим хүчний хангамж, хийн түлшний нийлүүлэлт болон сайжруулсан шахмал түлшний чанар, хөх нүүрс үйлдвэрлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.



Нийтэлсэн огноо2025-05-01