1 DRAFT LAW ON RATIFYING THE LOAN AGREEMENT BETWEEN MONGOLIA AND IBRD SUBMITTED TO SPEAKER OF PARLIAMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/19      2 MONGOLIAN BANKING SECTOR'S NET FOREIGN ASSETS DECLINE 49.9 PCT IN APRIL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/05/19      3 BANK OF MONGOLIA ENDS 5-YEAR LOSSES WITH 2024 PROFIT WWW.INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2025/05/19      4 MONGOLIA LAUNCHES 5G NATIONWIDE WWW.INSIDEMONGOLIA.COM PUBLISHED:2025/05/19      5 MONGOLIAN MOUNTAINEERS BATTOGTOKH ALTANGEREL AND BATKHISHIG BALDORJ TRIUMPHANTLY SUMMIT MOUNT EVEREST WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/19      6 MONGOLIAN FM TO VISIT PH FOR BILATERAL MEETING ON MONDAY WWW.MB.COM.PH  PUBLISHED:2025/05/18      7 MONGOLIA'S GDP UP 2.4 PCT IN Q1 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/05/18      8 EBRD AND EU STEP UP SUPPORT FOR MSMES IN CENTRAL ASIA AND MONGOLIA WWW.EBRD.COM PUBLISHED:2025/05/16      9 ADB, ULAANBAATAR FLOUR PARTNER TO SUPPORT WHEAT SUPPLY CHAIN IN MONGOLIA WWW.ADB.ORG PUBLISHED:2025/05/16      10 MINERAL AND COAL EXPORT CAPACITY OF THE GASHUUSUKHAIT BORDER-PORT TRIPLES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/16      УРАНЫ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦЛОО WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/05/19     МОНГОЛ УЛСЫН ДНБ-ИЙ 4 ХҮРТЭЛ ХУВИЙГ 5G ТЕХНОЛОГИ БҮРДҮҮЛДЭГ БОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/19     ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ ФИЛИППИН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/19     ХАРААТ БУС ХЭВЛЭЛҮҮД НЭГДЭЖ, ЕРӨНХИЙ САЙДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/19     ГХЯ: ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/19     “ОНТРЭ” ДЭЭР ДАХИН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ ГЭХ “РИО ТИНТО”-ГИЙН БАЙР СУУРЬ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/19     АГААРЫН БОХИРДОЛ БУУРУУЛАХ АЖЛЫГ ДУЛААНЫ УЛИРАЛД ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ДУЛААНБААТАР АЯН ЭХЛҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/19     "ОНТРЭ"-ГООС "ОЮУ ТОЛГОЙ"-Д ШИЛЖҮҮЛСЭН ЛИЦЕНЗИЙН ХҮРЭЭНД ӨРӨМДЛӨГ ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/16     Э.БАТШУГАРЫН ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДАЖ, "ХАР ЖАГСААЛТ" ГЭХ ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ БОЛНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/16     ҮСХ: УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 8.6 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/16    

Хараат бус хэвлэлүүд нэгдэж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ www.eguur.mn

Иргэдийн мэдэх эрхийг хангахын тулд хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагууд мэргэжлийн үүргээ биелүүлж, баталгаат мэдээллийг хэвлэн нийтлэх ёстой. Монгол Улс чөлөөт хэвлэл мэдээллийг эрх зүйгээрээ баталгаажуулсан орон болохынхоо хувьд нийтийн албан тушаалтнууд сэтгүүл зүйн мэргэжлийн редакцуудад ил тод, шуурхай мэдээлэл өгөх үүрэгтэй.
Харамсалтай нь, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэргэжлийн үүргээ биелүүлэх боломж олголгүйгээр мэдээллийг хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулалттай байж болзошгүй байдлаар түгээсэн нь иргэдийн мэдэх эрхийг хангаагүй үйлдэл боллоо. 
Л.Оюун-Эрдэнийн хувьд, 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш 4 удаа ярилцлага өгчээ. 
2023 оны хоёрдгаар сарын 20-нд МҮОНРТ-ийн “Онцлох зочин” нэвтрүүлэг,
2024 оны гуравдугаар сарын 28-нд сэтгүүлч Б.Ганчимэгийн “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэг,
2024 оны зургадугаар сарын 10-нд реппер Б.Гантулгатай хийсэн ярилцлага,
2025 оны гуравдугаар сарын 10-ны Өдрийн сонины сэтгүүлч Э.Энэрэлд өгсөн ярилцлага.
Дээрх нэвтрүүлгүүд нь урьдаас бичиж бэлтгэсэн, эвлүүлсэн, шууд дамжуулалтын бус, олон нийтийн мэдэхийг хүссэн асуултад хариулаагүй гэх нийтлэг шинжтэй байгаа юм. 
Өмнөх Ерөнхий сайд нар олон нийтэд мэдээлэл өгдөг, сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулдаг жишигтэй байсан. Харин одоо бол олон нийт байнга эвлүүлэгтэй нэвтрүүлэг үзэж, асуухыг хүссэн асуултдаа хариулт авч чадахгүй өнгөрч байна. 
Иймд хараат бус, мэргэжлийн редакцууд нэгдэж, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг олон нийтэд нээлттэй, ил тод, шууд ярилцлагад орохыг шаардаж байна. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газраас “Ерөнхий сайд олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэл өгөх журам”-ыг санаачлан, одоогийн болон дараа дараагийн Засгийн газраар мөрдүүлж ажиллахыг шаардаж байна. 
Шаардлага хүргүүлсэн,
Graph.mn 
GoGo.mn 
iToim.mn 
Тэнгэр телевиз
Зууны мэдээ сонин
ikon.mn
News.mn 
Ergelt.mn
newsroom.mn  
Urug.mn
ubn.mn
eguur.mn
Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв 
Шаардлагад нэгдэх хүсэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд манай редакц руу холбогдоно уу.



Нийтэлсэн огноо2025-05-19