1 GIZ AND THE MONGOLIAN BILLION TREE FUND TO COOPERATE IN MONGOLIA’S FORESTRY SECTOR WWW.BILLIONTREE.MN PUBLISHED:2025/05/23      2 MPP DECIDES TO GOVERN INDEPENDENTLY WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/23      3 RIO TINTO CEO STAUSHOLM TO STEP DOWN IN SURPRISE MOVE WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/05/23      4 PROTESTS AGAINST PRIME MINISTER IN MONGOLIA COULD LEAD TO GOVERNMENT SHAKE-UP WWW.APNEWS.COM PUBLISHED:2025/05/23      5 L.GANTUMUR: I HAVE SUBMITTED MY RESIGNATION AS PARTY CHAIRMAN WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/23      6 SEVERE CORONARY ARTERY NARROWING NOW TREATABLE IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/23      7 ACCA AND MONICPA RENEW PARTNERSHIP WWW.THEACCOUNTANT-ONLINE.COM PUBLISHED:2025/05/23      8 T. DORJKHAND: BE RESPONSIBLE, PEOPLE’S PARTY WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/22      9 SIXTH CONFERENCE OF THE MONGOLIAN PEOPLE’S PARTY CONVENES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/22      10 YOUNG MONGOLIANS DEMAND PM RESIGN OVER CORRUPTION CLAIMS WWW.WFXG.COM PUBLISHED:2025/05/22      РИО ТИНТО ГРУППИЙН ДАРААГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ МОНГОЛ ХҮН БОЛОХ УУ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/05/23     GIZ, ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИХ САНТАЙ МОНГОЛЫН ОЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА. WWW.BILLIONTREE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/23     ОН ГАРСААР ИРГЭД ТЕЛЕГРАМ АППЛИКЭЙШНЭЭР ДАМЖУУЛАН 7.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАЛИЛУУЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/23     СУРВАЛЖЛAГА: НИЙСЛЭЛД БҮРТГЭЛТЭЙ 785 МЯНГАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 70-80 ХУВЬ НЬ 10 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/23     “ОНТРЭ”-ГИЙН АСУУДАЛ БУЖИГНАЖ БАЙХАД “РИО ТИНТО”-ГИЙН ЗАХИРАЛ АЛБАН ТУШААЛАА ӨГӨХӨӨР БОЛОВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/23     ҮНДЭСНИЙ КОМПАНИУД МЕГА ТӨСЛҮҮДЭД ОРОЛЦОХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/05/23     МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ИРЭЭДҮЙГ ТҮҮЧЭЭЛЭГЧ TMK ENERGY WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/05/23     ТӨВ ЗАМ БОЛОН УУЛЗВАРЫГ БЯМБА ГАРАГТ ХААНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/22     ТИТЭМ СУДАСНЫ ХҮНД ЗЭРГИЙН НАРИЙСЛЫГ ЭМЧЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/22     НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 8000 ГАРУЙ ӨРХИЙН ХАШААНД МОД ТАРИНА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2025/05/22    

Үндэсний компаниуд мега төслүүдэд оролцох боломж нээгдлээ www.zindaa.mn

НЗДТГ болон Монголын барилгын үндэсний ассоциаци хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Уг санамж бичгийн хүрээнд мега төслүүдэд дотоодын барилгын компаниуд оролцох хууль, эрх зүйн хүрээг сайжруулах, залуу инженерүүдийг дэмжих, хүний нөөцийг бэлдэх зэрэгт хамтарч ажиллах юм.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Монголын барилгын үндэсний ассоциацитай дөрвөн чиглэлээр хамтарч ажиллахаар санамж бичиг байгууллаа.
Нэгдүгээрт, олон улсын жишиг инженерийн холбоодын гэрээ болон хууль, эрх зүйг эх орондоо нутагшуулахад хамтран ажиллана.
Хоёрдугаарт, Монгол Улсын дэд бүтцийн салбарын хууль, эрх зүйн орчныг хамтарч өөрчлөх, ингэснээр монгол компаниуд мега төслүүдэд оролцох боломжтой болох юм. Мөн санхүүгийн эрх зүйн орчныг зохицуулснаар дотоодын үйлдвэрлэгчдийн худалдан авах чадвар болон төсөл гүйцэтгэх боломжийг нээнэ.
Гуравдугаарт, Улаанбаатар хотын 24 мега төслүүд болон бусад бүтээн байгуулалт дээр монгол барилгачдыг дэмжих талаар санамж бичиг байгуулж, цаашид хамтран ажиллах боломжтой болно.
Дөрөвдүгээрт, Монгол Улсын хэмжээнд залуучууд инженерийн мэргэжлээр сурах нь ховордсон байна. Тиймээс хамтдаа инженерийн мэргэжлийг орон даяар сурталчлах, зөв таниулах, залуучуудыгаа уриалах зэргээр сошиал компанит ажилд ассоциацитайгаа хамтарч ажиллана. Ингэснээрээ, Улаанбаатар хотод төдийгүй Монгол Улсад инженерийн мэргэжлээр сурч байгаа залуучууд мэргэжлээрээ бахархах, улсдаа бүтээн байгуулалтууд хийх суурийг бүрдүүлнэ.
Худалдан авах тухай хуулийг өөрчлөх тухай санал оруулж, УИХ-д өргөн барьсан. Мөн дэд бүтцийн хуулиуд дээр шинэчилсэн найруулга, өөрчлөлт оруулах талаар бэлтгэл ажил явж байна. Ялангуяа дэд бүтцийн буюу төмөр замын, авто замын, барилгын, эрчим хүчний тухай асуудалд холбоотой хуулиуд дээр дэлхийн стандартын дагуу шинэчилсэн найруулгын өөрчлөлтүүдийг хийгээд явж байна. Яагаад гэвэл томоохон төслүүдийг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин манай улсад байдаггүй. Иймд, цаг үетэйгээ нийлүүлж бүтээн байгуулалтын шинэ аргачлал хэрэглэж ажиллах тал дээр хамтдаа өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна” гэв.

 



Нийтэлсэн огноо2025-05-23