1 GIZ AND THE MONGOLIAN BILLION TREE FUND TO COOPERATE IN MONGOLIA’S FORESTRY SECTOR WWW.BILLIONTREE.MN PUBLISHED:2025/05/23      2 MPP DECIDES TO GOVERN INDEPENDENTLY WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/23      3 RIO TINTO CEO STAUSHOLM TO STEP DOWN IN SURPRISE MOVE WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/05/23      4 PROTESTS AGAINST PRIME MINISTER IN MONGOLIA COULD LEAD TO GOVERNMENT SHAKE-UP WWW.APNEWS.COM PUBLISHED:2025/05/23      5 L.GANTUMUR: I HAVE SUBMITTED MY RESIGNATION AS PARTY CHAIRMAN WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/23      6 SEVERE CORONARY ARTERY NARROWING NOW TREATABLE IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/23      7 ACCA AND MONICPA RENEW PARTNERSHIP WWW.THEACCOUNTANT-ONLINE.COM PUBLISHED:2025/05/23      8 T. DORJKHAND: BE RESPONSIBLE, PEOPLE’S PARTY WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/22      9 SIXTH CONFERENCE OF THE MONGOLIAN PEOPLE’S PARTY CONVENES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/22      10 YOUNG MONGOLIANS DEMAND PM RESIGN OVER CORRUPTION CLAIMS WWW.WFXG.COM PUBLISHED:2025/05/22      РИО ТИНТО ГРУППИЙН ДАРААГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ МОНГОЛ ХҮН БОЛОХ УУ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/05/23     GIZ, ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИХ САНТАЙ МОНГОЛЫН ОЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА. WWW.BILLIONTREE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/23     ОН ГАРСААР ИРГЭД ТЕЛЕГРАМ АППЛИКЭЙШНЭЭР ДАМЖУУЛАН 7.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАЛИЛУУЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/23     СУРВАЛЖЛAГА: НИЙСЛЭЛД БҮРТГЭЛТЭЙ 785 МЯНГАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 70-80 ХУВЬ НЬ 10 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/23     “ОНТРЭ”-ГИЙН АСУУДАЛ БУЖИГНАЖ БАЙХАД “РИО ТИНТО”-ГИЙН ЗАХИРАЛ АЛБАН ТУШААЛАА ӨГӨХӨӨР БОЛОВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/23     ҮНДЭСНИЙ КОМПАНИУД МЕГА ТӨСЛҮҮДЭД ОРОЛЦОХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/05/23     МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ИРЭЭДҮЙГ ТҮҮЧЭЭЛЭГЧ TMK ENERGY WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/05/23     ТӨВ ЗАМ БОЛОН УУЛЗВАРЫГ БЯМБА ГАРАГТ ХААНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/22     ТИТЭМ СУДАСНЫ ХҮНД ЗЭРГИЙН НАРИЙСЛЫГ ЭМЧЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/22     НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 8000 ГАРУЙ ӨРХИЙН ХАШААНД МОД ТАРИНА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2025/05/22    

Он гарсаар иргэд телеграм аппликэйшнээр дамжуулан 7.3 тэрбум төгрөг залилуулжээ www.eagle.mn

Цагдаагийн байгууллагын 2025 оны эхний 04 сард улсын хэмжээнд нийт 18,605 гэмт хэрэг бүртгэгдсэн бол Улаанбаатар хотод 13,119 (70.5%), орон нутагт 5,483 (29.5%) гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Нийт бүртгэгдсэн 18,605 гэмт хэргийн 5744 буюу (30.9%)-г залилах гэмт хэрэг эзэлж байна.
Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 3,745 буюу 85,5 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Он гарсанаас хойш уг телеграм аппликэйшнээр дамжуулан эд хөрөнгөө бусдад залилуулсаны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Монголын банкуудын холбоотой иргэдэд учирсан нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирлын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон.
Цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргийн дийлэнх буюу бараа үйлчилгээ захиалах, даалгавар биелүүлэх (телеграм) зэрэг үйлдлийн аргаар бусдыг залилсан байна.
Цахим залилан нь ихэвчлэн фэйсбүүкээр явагддаг байсан бол одоо нэмэгдэж инстаграм, телеграм, тик токоор өргөн тархсан. Хохирогчид нь санаанд оромгүй байдлаар мөнгө хөрөнгө, цаг хугацаа, сэтгэл санаагаар хохирч залилуулах нь зөвхөн мөнгөөр хэмжигдэхгүй.
Сүүлийн өдрүүдэд иргэд гар утсанд Телеграм апликэйшинд сайт дээр таны зураг байна гэж таны таньдаг хүний нэр, зурагтай хаягаас бичиж , хуурамч линк явуулж байгаа нь иргэд, олон нийтийг төөрөгдөлд оруулан зургаа харах гэж линкээр нэвтэрч, нууц үгээ алдах тохиолдлууд гарч байгаа тул ямар нэгэн ач холбогдолгүй линкээр орж нууц үгээ оруулахгүй байхад анхаарна уу.Өнөө үед хуурамч сайт, хуурамч дуудлага, мөн и ай буюу хиймэл оюун ухнаан тусламжтайгаар мөргөн хүрээтэй тархаж, иргэд, байгууллагад ихээхэн хохирол учруулж байна.
Залиланд өртөхөөс сэргийлж цахим нууц үгээ хэцүү, давтагдаагүй нууц үг хэрэглэх, таны утсанд ирсэн сэжигтэй имэйл, линк, мессежийг нээхгүй байх, танихгүй гадаад кодтой дуудлага, мессежнээс сэрэмжлэх, цахим халдлагад өртсөнөө мэдвэл нэн даруй банк руу залгаж карт дансаа хаалгах, цагдаагийн байгууллагат мэдэгдэнэ үү.
Цагдаагийн Ерөнхий газар



Нийтэлсэн огноо2025-05-23