1 GIZ AND THE MONGOLIAN BILLION TREE FUND TO COOPERATE IN MONGOLIA’S FORESTRY SECTOR WWW.BILLIONTREE.MN PUBLISHED:2025/05/23      2 MPP DECIDES TO GOVERN INDEPENDENTLY WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/23      3 RIO TINTO CEO STAUSHOLM TO STEP DOWN IN SURPRISE MOVE WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/05/23      4 PROTESTS AGAINST PRIME MINISTER IN MONGOLIA COULD LEAD TO GOVERNMENT SHAKE-UP WWW.APNEWS.COM PUBLISHED:2025/05/23      5 L.GANTUMUR: I HAVE SUBMITTED MY RESIGNATION AS PARTY CHAIRMAN WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/23      6 SEVERE CORONARY ARTERY NARROWING NOW TREATABLE IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/23      7 ACCA AND MONICPA RENEW PARTNERSHIP WWW.THEACCOUNTANT-ONLINE.COM PUBLISHED:2025/05/23      8 T. DORJKHAND: BE RESPONSIBLE, PEOPLE’S PARTY WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/22      9 SIXTH CONFERENCE OF THE MONGOLIAN PEOPLE’S PARTY CONVENES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/22      10 YOUNG MONGOLIANS DEMAND PM RESIGN OVER CORRUPTION CLAIMS WWW.WFXG.COM PUBLISHED:2025/05/22      РИО ТИНТО ГРУППИЙН ДАРААГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ МОНГОЛ ХҮН БОЛОХ УУ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/05/23     GIZ, ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИХ САНТАЙ МОНГОЛЫН ОЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА. WWW.BILLIONTREE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/23     ОН ГАРСААР ИРГЭД ТЕЛЕГРАМ АППЛИКЭЙШНЭЭР ДАМЖУУЛАН 7.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАЛИЛУУЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/23     СУРВАЛЖЛAГА: НИЙСЛЭЛД БҮРТГЭЛТЭЙ 785 МЯНГАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 70-80 ХУВЬ НЬ 10 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/23     “ОНТРЭ”-ГИЙН АСУУДАЛ БУЖИГНАЖ БАЙХАД “РИО ТИНТО”-ГИЙН ЗАХИРАЛ АЛБАН ТУШААЛАА ӨГӨХӨӨР БОЛОВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/23     ҮНДЭСНИЙ КОМПАНИУД МЕГА ТӨСЛҮҮДЭД ОРОЛЦОХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/05/23     МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ИРЭЭДҮЙГ ТҮҮЧЭЭЛЭГЧ TMK ENERGY WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/05/23     ТӨВ ЗАМ БОЛОН УУЛЗВАРЫГ БЯМБА ГАРАГТ ХААНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/22     ТИТЭМ СУДАСНЫ ХҮНД ЗЭРГИЙН НАРИЙСЛЫГ ЭМЧЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/22     НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 8000 ГАРУЙ ӨРХИЙН ХАШААНД МОД ТАРИНА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2025/05/22    

Сурвалжлaга: Нийслэлд бүртгэлтэй 785 мянган тээврийн хэрэгслийн 70-80 хувь нь 10 ба түүнээс дээш жилийн насжилттай www.eguur.mn

Нийслэлийн автозамын түгжрэл бууруулах, нийслэл хотод бүртгэлтэй автомашинуудын орчинд үзүүлэх нөлөө, агаарын бохирдлыг хязгаарлах, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг сайжруулах зэрэг зорилгоор 2025 оны зургаадугаар сараас хэрэгжүүлж эхлэх ажлын нэг болох 10-ас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд шинээр Улаанбаатар хотын дугаар олгохгүй байх захирамж юм.
Тодруулбал, энэхүү А/1348 дугаартай захирамжийг Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар 2024 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр гаргаж, 2025 оны зургаадугаар сарын 1-нэс хэрэгжүүлж эхлэхээр болсон.
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-нас хэрэгжиж эхлэх захирамжийн нийтлэг үндэслэлд:
1.1.Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаар орчны бохирдлыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын түгжрэлээс үүдэн нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд тулгарч буй сөрөг нөлөөллийг багасгах зорилготой болно.
1.2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан дээд хязгаарт багтаан нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох автотээврийн хэрэгслийн төрөл, ангилал, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, шалгуур үзүүлэлтийг энэхүү баримт бичгээр тодорхойлно.
1.3.Нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгохтой холбогдсон энэ шалгуур үзүүлэлтээр тодорхойлсноос бусад харилцааг Автотээврийн тухай хуулийн 171.2-т заасан "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-аар зохицуулна
Улаанбаатар хотын серийн дугаар олголтын Авто тээврийн үндэсний төв 2024 оны 11 дүгээр сарын 8-ас түр хугацаагаар зогсоож, тээврийн хэрэгслийн хотын дугаар авах хүсэлтэй иргэд цахимаар бүртгүүлж, шалгуурын дагуу жагсагдаж байгаа.
Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн дарга Э.Ниндэв, “Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системтэй иргэд танилцах хугацаа өнөөдөр дуусаж, иргэдээс албан ёсоор захиалга авч эхэллээ. Туршилтын хугацаанд есөн мянга гаруй иргэн системд нэвтэрсэн. Систем маш энгийн, ойлгомжтой. Иргэд дан систем ашиглан тус систем рүү нэвтэрнэ. Дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ. Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг олгоно. Хамгийн чухал нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг биелүүлэх хэрэгтэй” гэсэн юм. 
"burtgel.transdep.mn" сайтад, "Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоол, Нийслэл хотод Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг тус тус үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэлд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үйлдвэрлэгдсэн суудлын авто машин болон бүх жин нь 3,5тн-оос бага ачааны авто машиныг Нийслэлийн бүртгэлд бүртгэхгүй ба 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш үйлдвэрлэгдсэн автотээврийн хэрэгслийг үйлдвэрлэгч улсад экспортын өмнөх үзлэгт хамруулсан бол Нийслэл хотод Carplate.Ulaanbaatar.Mn системд эрэмбэлэгдсэн дарааллын дагуу улсын бүртгэлийн дугаар олгоно"гэжээ.
Дундаж давхаргаас доош хүмүүс машин унах боломжгүй болно.
2016 оноос хойш үйлдвэрлэгдсэн машины үнэ зах зээл дээр өсөж, уг оноос өмнө үйлдвэрлэгдсэн машины үнэ буурах хандлагатай байгаа юм. Он залуу автомашины үнэ 30 сая төгрөгөөс эхэлж буй. Тэгэхээр энэхүү захирамж нь автомашин худалдан авах сонирхолтой иргэдийн санхүүгийн нөхцөл байдалтай харшилдаж байгаа юу?
Энэ талаар Эко автомашины импорлогчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Шагдар, "Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх гэдэг шалгуур нь хятад машины сонголт руу оруулж байна. Ард иргэд 0 километртэй шинэ машин бүгд худалдан авч чадахгйү. Үнийн хувьд хамгийн багадаа 100 саяас эхлэнэ. Шинэ машины урьдчилгаа цуглуулах гэж олон жил болно шүү дээ. Гэтэл иргэд өнөөдөр 20 сая төгрөгийн машин худалдан авах гэж 2-3 жилийн лизинг төлж байна. Дундаж давхаргаас дээш хүмүүс машин унаж, доошоо явган алх гэдэг сонголт руу очиж байна. Мөн хөдөө орон нутгийн иргэдийн автомашин үнэгүйдэх эрсдэл үүсэх юм" гэжээ.
Улаанбаатарт бүртгэлтэй 785 мянган тээврийн хэрэгслийн 70-80 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай
Статистикийн мэдээллийн сангаас хайж үзэхэд, улсын хэмжээнд нийт 1 сая 339 мянга 5 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг байна. Үүний 633 мянга 310 нь нийслэл хотод бүртгэлтэй, 10 ба түүнээс дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл юм. Энэхүү статистик судалгаа нь 2024 оных бөгөөд 2025 онд энэ тоо өсөж 785 мянга болсон.
Тэгэхээр Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 70-80 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн насжилттай юм.
Тэгвэл энэхүү захирамжын талаарх иргэдийн байр суурь
"Ард түмэн ядуу байхад ингэж болохгүй гэж бодож байна. Ихэнх машин 10-ас дээш жилийн наслалттай байгаа. Монголчуудын амьдрал тааруулж захирамж гаргах хэрэгтэй"
"Байж болох асуудал. Гэхдээ жишээ авахад, би хоёр машинтай байвал улсын дугаараа хооронд нь сольж хэрэглэх ч юм уу арай чөлөөтэй, уян хатан байвал зүгээр байх. Харин зарах боломжгүй болговол асуудалтай санагдаж байгаа"
"Нэг талаасаа зөв гэж бодож байгаа. Сайн талыг нь яривал, иргэд хувийн хэрэгцээндээ тааруулаад, боломжоороо аюулгүй шинэ машин унана шүү дээ"
"Нэг талаасаа хэцүү л дээ. Улсын дугаарын тараалтыг хуучнаар нь болгочихвол зүгээр байх. Хүн бүр 0 гүйлттэй машин авах боломжгүй. Машин авахдаа дийлэнх нь банк бус юм уу ямар нэгэн зээлээр авдаг. Ийм захирамж гаргахын оронд хязгаарлалт тогтоовол. Өмнө нь 60-70 мянгад авдаг байсан улсын дугаар одоо хамгийн хямд нь 1 сая 500 мянга болсон байна. Хуучин хэвэнд нь оруулбал машин авч байгаа хүмүүст ч тэр борлуулж байгаа талд ч тэр амар байна гэж бодож байна"
"Хямд машин авах хүсэлтэй хүмүүст хэцүү байх. Хотын өнгө үзэмж, агаарын бохирдлын тал дээр бол зөв шийдэл гэж үзэж байгаа"
"10-ас доош жилийн насжилттай машиныг хүмүүс авч дийлэх болов уу даа. Бүгд л хуучин машин хэрэглэж байна. Эдийн засгийн чадамжаа бодолцох хэрэгтэй гэж иргэний зүгээс бодож байна. Үйлдвэрлэгч биш орон учраас зах зээлийн нөхцөлд таарсан хэлбэрээр л гаднаас машин оруулж ирдэг байх. Хүмүүс ч хүний хуучин машин унах дуртайдаа сонгож унаагүй шүү дээ. Бүр хуучин онтой автомашин байсан бол болно. 10 жил гэдэг арай л он залуудаа орох байх. "Toyota Prius" загварын машин шинээрээ 60-70 сая. Үнэтэй байгаа учраас л орж ирсэн машин сонгож авдаг шүү дээ"
"Одоогийн нөхцөл байдалд энэ шийдвэр тулгамдсан асуудал биш. Үүнээс өөр тулгамдсан олон асуудал байгаа. Хуучин онтой сайн машинууд байдаг. Машинаас илүү жолооч нь аюултай байдал үүсгэдэг шүү дээ"
"Зөв гэж бодож байгаа. Яагаад гэвэл агаарт хорт утаа ялгарах нь багасна. Машины утаа нийт агаарын бохирдлын 30 хувийг бүрдүүлдэг гэсэн судалгаа байсан санагдаж байна. Тэгэхээр тодорхой хэмжээнд агаарын бохирдол бууруулна. Дээрээс нь шинэ машинууд хотын өнгө үзэмж нэмнэ"
"Агаарын бохирдлын тал дээр санал нийлж байгаа. Аль болох агаарт хорт утаа бага ялгаруулдаг машин явах нь зөв"
"Миний хувьд энэ шийдвэрийг хувь хүнд л үлдээвэл зүгээр гэж бодож байгаа. Хүн ямар машин унах нь тухайн хүний эрх. Эдийн засгийн байдлаасаа хамаараад хүн бүр харилцан адилгүй. Үүнийг төр засгаас зохицуулаад, оролцох дэмий. Агаарын бохирдлын асуудлыг нүүрс ч юм уу илүү хор чанартай зүйлийг нь эхлээд анхаарах нь зүйтэй гэж бодож байгаа"
Энэхүү статистик судалгаа бол 2025 оны гуравдугаар сарын байдлаар Монгол банканд бүртгэлтэй хэрэглээний зээлийн тоо хэмжээ юм. Нийтдээ 12 тэрбум 298 сая төгрөг.
Харин энэ статистик судалгаа нь 2025 оны гуравдугаар сарын байдлаар автомашины зээлийн мөнгөн тоо хэмжээ 95 тэрбум төгрөг байна гэдгийг харуулжээ.
Нийслэлд бүртгэлтэй дийлэнх тээврийн хэрэгсэл 10 ба түүнээс дээш жилийн насжилттай. Гэвч 10 хоногийн дараа гэхэд 2016 оноос өмнө үйлдвэрлэгдсэн автомашин авлаа гэхэд хотын дугаар авч чадахгүй нөхцөл байдал үүсэх нь. Амжиж авсан хүмүүс өөрсдийгөө азтай гэж бодоход хүргэх хөгжлийн захирамж. Харин иргэдийн байр суурь олон талтай байна. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирвал ямар ч хүн шинэ машин унахыг хүснэ. Гэвч иргэдэд орлого, зарлага, зээл гээд олон санхүүгийн дарамт буй.
Мөн энэхүү захирамж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т заасан “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй" хэмээх хэсэгтэй зөрчилдөж байгаа юм. Учир нь уг захирамжаар автомашинууд нийслэлд зарагдахгүй болж, үнэлгээ бууран орон нутаг руу гаргана. Харин орон нутгийн иргэдийн хувьд орон нутагтаа л худалдахаас өөр аргагүй болох юм.
BY
Т. Өлзиймаа
СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

 



Нийтэлсэн огноо2025-05-23