1 GIZ AND THE MONGOLIAN BILLION TREE FUND TO COOPERATE IN MONGOLIA’S FORESTRY SECTOR WWW.BILLIONTREE.MN PUBLISHED:2025/05/23      2 MPP DECIDES TO GOVERN INDEPENDENTLY WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/23      3 RIO TINTO CEO STAUSHOLM TO STEP DOWN IN SURPRISE MOVE WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/05/23      4 PROTESTS AGAINST PRIME MINISTER IN MONGOLIA COULD LEAD TO GOVERNMENT SHAKE-UP WWW.APNEWS.COM PUBLISHED:2025/05/23      5 L.GANTUMUR: I HAVE SUBMITTED MY RESIGNATION AS PARTY CHAIRMAN WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/23      6 SEVERE CORONARY ARTERY NARROWING NOW TREATABLE IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/23      7 ACCA AND MONICPA RENEW PARTNERSHIP WWW.THEACCOUNTANT-ONLINE.COM PUBLISHED:2025/05/23      8 T. DORJKHAND: BE RESPONSIBLE, PEOPLE’S PARTY WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/22      9 SIXTH CONFERENCE OF THE MONGOLIAN PEOPLE’S PARTY CONVENES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/22      10 YOUNG MONGOLIANS DEMAND PM RESIGN OVER CORRUPTION CLAIMS WWW.WFXG.COM PUBLISHED:2025/05/22      РИО ТИНТО ГРУППИЙН ДАРААГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ МОНГОЛ ХҮН БОЛОХ УУ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/05/23     GIZ, ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИХ САНТАЙ МОНГОЛЫН ОЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА. WWW.BILLIONTREE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/23     ОН ГАРСААР ИРГЭД ТЕЛЕГРАМ АППЛИКЭЙШНЭЭР ДАМЖУУЛАН 7.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАЛИЛУУЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/23     СУРВАЛЖЛAГА: НИЙСЛЭЛД БҮРТГЭЛТЭЙ 785 МЯНГАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 70-80 ХУВЬ НЬ 10 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/23     “ОНТРЭ”-ГИЙН АСУУДАЛ БУЖИГНАЖ БАЙХАД “РИО ТИНТО”-ГИЙН ЗАХИРАЛ АЛБАН ТУШААЛАА ӨГӨХӨӨР БОЛОВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/23     ҮНДЭСНИЙ КОМПАНИУД МЕГА ТӨСЛҮҮДЭД ОРОЛЦОХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/05/23     МОНГОЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ИРЭЭДҮЙГ ТҮҮЧЭЭЛЭГЧ TMK ENERGY WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/05/23     ТӨВ ЗАМ БОЛОН УУЛЗВАРЫГ БЯМБА ГАРАГТ ХААНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/22     ТИТЭМ СУДАСНЫ ХҮНД ЗЭРГИЙН НАРИЙСЛЫГ ЭМЧЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/22     НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 8000 ГАРУЙ ӨРХИЙН ХАШААНД МОД ТАРИНА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2025/05/22    

GIZ, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сантай Монголын ойн салбарт хамтран ажиллана. www.billiontree.mn

Монгол Улсын Засгийн газар болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын техникийн хамтын ажиллагааны хүрээнд, 1992 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. GIZ нь 2002 оноос эхлэн Монгол Улсын ойн салбарт хууль, менежмент, олон зорилтот ойн тооллогыг хэрэгжүүлэх зэрэг бодлогын чухал ажлуудыг хэрэгжүүлэн, дэмжлэг үзүүлж, ойн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн байгууллага билээ.
GIZ-ын хэрэгжиж буй “Хөдөө аж ахуйн менежмент, эко системийн тогтвортой байдлыг хангах” (STREAM+) төслийн ойн бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагааны хүрээнд “Тэрбум мод сан”-тай хамтран ажиллахаар талууд харилцан Ойлголцол хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Тэрбум мод сан нь олон талт санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгосноор Монгол орны ойн салбарт тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, улмаар уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх чиглэлд хүчин чармайлт гарган ажилладаг.
Тэрбум мод сан нь олон талт санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгосноор Монгол орны ойн салбарт тогтвортой санхүүжилтийн тогтолоцоог бүрдүүлэх, улмаар уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх чиглэлд хүчин чамайлт гарган, олон улсын сангуудын жишигт нийцэх, хараат бус, нээлттэй, зөв засаглалын зарчмаар ажилладаг.
GIZ, Тэрбум мод сангийн энэхүү хамтын ажиллагааны зорилго нь Монгол Улсад ойг нөхөн сэргээх, тогтвортой менежментийн үр дүнтэй арга хэмжээг дэмжих, хариуцлагатай, эдийн засгийн хувьд тогтвортой ойн аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлэх, байгаль хамгааллын ач холбогдлын талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Хамтын ажиллагааны гол чиглэлүүд:
• Монгол Улсад тогтвортой ойн менежмент, ногоон хөгжлийг дэмжих ойн нөхөн сэргээлтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх
• STREAM+ болон SPACES II төслүүдийн хамтын үйл ажиллагаанд хамтран ажиллах
• Ойн салбарын техникийн чадавхыг нэмэгдүүлэх
• Хариуцлагатай, тогвортой ойн аж ахуйн нэгжүүдийг дэмжих
• Ногоон технологи нэвтрүүлэх
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол орны ойг хамгаалж, нөхөн сэргээхэд чиглэсэн бодлогын болон практик түвшний үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ ирээдүйд байгаль орчны тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах болно.


Нийтэлсэн огноо2025-05-23