Л.Төр-Од МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлаар Х.Баттулгын хүнийг зүтгүүлэх үү www.eguur.mn
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Төр-Од өнгөрсөн өвөл арваннэгдүгээр сард Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүнийг "өрсөлдөгчөө хориулж байгаад, ерөнхий сайдын ивээлээр бизнес эрхлэгчдийн ТББ-ыг толгойлохоор болчихлоо" гэж УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хэлж байв.
Л.Төр-Одын хувьд томилогдсон цагаасаа хойш зургаан сарын хугацаанд гурван ч удаа Гүйцэтгэх захирлаа сольжээ. Тодруулбал, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж эхлэхдээ Ерөнхий менежерээр Л.Батсайхан гэгчийг дагуулан ирж, томилон ажиллуулсан байдаг. Мөн Б.Саруул гэх эмэгтэйг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилон ажиллуулжээ. 2025 оны нэгдүгээр сард дээрх хүмүүс энэхүү албан тушаалуудаараа үйл ажиллагаанд оролцож байсан юм.
Гэвч Гүйцэтгэх захирал А.Амартөгсийг халагдсаны дараа түр орлон гүйцэтгэгчээр Л.Батсайханыг тавьсан. Энэ үеэр АТГ-аас шалгаж эхэлсэн. Цагдан хорих хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч, шүүх хүлээж аваагүй тул гадуур шалгаж буй тухай мэдээлэл бий. Чухам ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь тодорхойгүй. Ямартай ч Л.Батсайхан ажилдаа үзэгдэж, харагдахгүй таг чиг болсон гэгддэг. Улмаар түүний оронд Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Саруулыг томилоод байсан юм.
Тэгвэл дөрөв дэх удаагаа гүйцэтгэх захирлаар Х.Баттулгыг ерөнхийлөгч байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан Ц.Эрдэнэбатыг томилохоор яаравчилж байгаа тухай эх сурвалж хэлж байна.
Хөшигний ард Л.Төр-Од өөрөө МАН-ын бага хурлын гишүүн бөгөөд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх байсан атлаа Гүйцэтгэх захирлаараа "Женко"-гийн зөвлөхийг ЭЗХЯ-ны газрын даргаас нь чөлөөлүүлэн томилуулах гэж байгаад танхимын удирдах зөвлөлийн гишүүд дургүйцэж буйгаа илэрхийлж байгаа аж.
Өөрөөр хэлбэл, төрөөс хараат бус байх ёстой бизнесийн байгууллагыг улс төрийн, тэр тусмаа Х.Баттулгын хараат болгох гэж байна гэх байр суурийг танхимын гишүүд илэрхийлж байгаа юм байна. Энэ асуудлыг өнөөдөр 11 цагаас хурлаар оруулна гэлээ.
Нийтэлсэн огноо2025-06-02