1 MONGOLIA PM FACES LIKELY CONFIDENCE VOTE AMID CORRUPTION CLAIMS WWW.AFP.COM PUBLISHED:2025/06/02      2 RIO TINTO FINDS ITS MEGA-MINE STUCK BETWEEN TWO MONGOLIAN STRONGMEN WWW.AFR.COM PUBLISHED:2025/06/02      3 SECRETARY RUBIO’S CALL WITH MONGOLIAN FOREIGN MINISTER BATTSETSEG, MAY 30, 2025 WWW.MN.USEMBASSY.GOV  PUBLISHED:2025/06/02      4 REGULAR TRAIN RIDES ON THE ULAANBAATAR-BEIJING RAILWAY ROUTE TO BE RESUMED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/02      5 MONGOLIAN DANCE TEAMS WIN THREE GOLD MEDALS AT THE WORLD CHAMPIONSHIP CHOREOGRAPHY LATIN 2025 WWW.MONTSAME.MN  PUBLISHED:2025/06/02      6 RUSSIA STARTS BUYING POTATOES FROM MONGOLIA WWW.CHARTER97.ORG PUBLISHED:2025/06/02      7 MONGOLIA BANS ONLINE GAMBLING, BETTING AND PAID LOTTERIES WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2025/06/02      8 HOW DISMANTLING THE US MILLENNIUM CHALLENGE CORPORATION WILL UNDERMINE MONGOLIA WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/05/30      9 ORBMINCO ADVANCES BRONZE FOX PROJECT IN KINCORA COPPER PROJECT IN MONGOLIA WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2025/05/30      10 MONGOLIA SOLAR ENERGY SECTOR GROWTH: 1,000 MW BY 2025 SUCCESS WWW.PVKNOWHOW.COM PUBLISHED:2025/05/30      ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ, С.БЕРДЫМУХАМЕДОВ НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/02     Н.НОМТОЙБАЯР: ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД ТОДРОХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ БОЛСОН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/02     Л.ТӨР-ОД МҮХАҮТ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Х.БАТТУЛГЫН ХҮНИЙГ ЗҮТГҮҮЛЭХ ҮҮ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/02     ЦЕГ: ЗУНЫ ЗУГАА ТОГЛОЛТЫН ҮЕЭР 10 ХУТГА ХУРААЖ, СОГТУУРСАН 22 ИРГЭНИЙГ АР ГЭРТ НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/02     УУЛ УУРХАЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ БҮРЭН ЗОГСООЖ, ШАЛГАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/02     ГАДНЫ КИБЕР ХАЛДЛАГЫН 11 ХУВЬ НЬ УИХ, 70 ХУВЬ НЬ ЗАСГИЙН ГАЗАР РУУ ЧИГЛЭДЭГ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/06/02     НИЙТИЙН ОРОН СУУЦНЫ 1 М.КВ-ЫН ДУНДАЖ ҮНЭ 3.6 САЯ ТӨГРӨГ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/02     ГОВИЙН БҮСИЙН ЧИГЛЭЛД УУЛ УУРХАЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ БҮРЭН ЗОГСООНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/30     СОР17 УЛААНБААТАР ХОТНОО 2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 17-28-НД БОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/30     НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛ 07:00 ЦАГТ ЭХЭЛЖ 16:00 ЦАГТ ТАРНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/30    

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлээ www.montsame.mn

Монгол Улс Бүгд Найрамдах Туркменистан Улсын төрийн тэргүүн нар өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтыг хэлэлцэж, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдийн талаар ярилцлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв. Төрийн тэргүүн нар нэг жил хүрэхгүй хугацаанд харилцан айлчилж байгаа нь хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бүр бататган бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэлээ.
Ерөнхийлөгч С.Бердымухамедов, Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалаас хойш хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт эрчимжиж буйг онцоллоо. Өнгөрсөн онд Ашхабад хотноо харилцан тохиролцсон зүйлс эхнээсээ бодит ажил хэрэг болж байгаад Ерөнхийлөгч нар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Харилцааны эрх зүйн үндсийг улам бүр бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт идэвхтэй хамтрахаар тохирч, Засгийн газар болон байгууллага хоорондын гэрээ, хэлэлцээр байгуулсныг сайшаан тэмдэглэлээ. Харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих механизм бий болгох зорилгоор “Хамтын ажиллагааны Монгол-Туркменистаны Засгийн газар хоорондын комисс” байгуулсныг онцоллоо.
Зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээвэр, логистикийн шинэ чиглэл бий болгох хүрээнд Автотээврийн хамтарсан хороо, мөн Хөдөө аж ахуй болон мал эмнэлэг, мал аж ахуйн хамтарсан хороо байгуулсан нь хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ. Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарт төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, оюутан залуусыг Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт харилцан хамруулах, боловсон хүчин бэлтгэх, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулахаар болов. Талууд олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг харилцан дэмжих, байгаль орчин, ой мод, усны нөөцийг хамгаалах, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон улсын байгууллагуудын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотоллоо.
Монгол Улсын санаачилга “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т Туркменистан Улс нэгдэн орсонд манай улс талархал илэрхийллээ.



Нийтэлсэн огноо2025-06-02