1 PRESIDENT KHURELSUKH MEETS GERMAN FEDERAL CHANCELLOR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/22      2 MONGOLIA DEEPENS EUROPEAN TIES WITH GERMAN DIPLOMATIC SUMMIT WWW.THEOWP.ORG/ PUBLISHED:2026/10/22      3 MONGOLIA-GERMANY BUSINESS FORUM DRAWS OVER 270 PARTICIPANTS IN BERLIN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/22      4 MONGOLIA AND GERMANY SIGN DECLARATION TO STRENGTHEN STRATEGIC PARTNERSHIP WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/10/21      5 MONGOLIAN CAPITAL'S HOTLINE RECEIVES 5000 COMPLAINTS IN TWO MONTHS WWW.THESTAR.COM.MY/ PUBLISHED:2026/10/21      6 TEDROS ADHANOM GHEBREYESUS: PROUD TO SEE MONGOLIA STRENGTHEN PROTECTIONS AGAINST TOBACCO-RELATED HARM WWW.ONCODAILY.COM PUBLISHED:2026/10/21      7 PRESIDENT KHURELSUKH AND FEDERAL PRESIDENT FRANK-WALTER STEINMEIER HOLD OFFICIAL TALKS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/21      8 MASSIVE WILDFIRE DAMAGE IN NUMRUG RESERVE TO BE ASSESSED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/21      9 EXPLAINER: HOW A JAPAN-INVESTED FIRM SPARKS A MAJOR WILDFIRE AT MONGOLIA'S PROTECTED RESERVE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/21      10 BERLIN OPENS ‘CHINGGIS KHAAN AND THE WORLD OF MONGOLS’ EXHIBITION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/21      ОХУ-МОНГОЛЫН ХАМТАРСАН СУДАЛГААНЫ БАГ ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 79.8 ХУВЬ ТҮЙМЭРТ ШАТСАН БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     ТРАМПЫН ЗАСАГ ЗАХИРГАА ИРГЭДЭД ОЛГОСОН 300 МЯНГА ГАРУЙ ВИЗИЙГ ЦУЦАЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     МОНГОЛБАНК, БУНДЕСБАНК ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/22     ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМТОЙ ХОЛБООТОЙ ЗУРГААН БҮЛГИЙН 34 ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     Н.УЧРАЛ: 40 МЯНГАН АЙЛЫГ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРГҮЙ ОРОН СУУЦАНД ОРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     АИ-92 АВТОБЕНЗИН 10 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ, ДИЗЕЛЬ ТҮЛШ 28 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА WWW.IKON.NM НИЙТЭЛСЭН:2026/10/21     НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 57.3 КМ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭГ ӨРГӨТГӨН ШИНЭЧИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21     ОЮУ ТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙН 2 ИХ НАЯДААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛҮҮД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/21    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монголбанк, Бундесбанк хамтран ажиллах санамж бичиг байгууллаа www.news.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монголбанк болон Германы Холбооны Банк (Deutsche Bundesbank) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Энэхүү баримт бичигт Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Бундесбанкыг төлөөлж Удирдах зөвлөлийн гишүүн ноён Лутц Линенкэмпер нар гарын үсэг зурав.

Монголбанк болон Бундесбанк нь 1990-ээд оны эхэн үеэс эхлэн 30 гаруй жилийн турш үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Энэхүү санамж бичгийг байгуулснаар хоёр орны төв банкуудын уламжлалт харилцааг шинэ шатанд гаргаж, институцийн түншлэлийг улам бүр өргөжин бэхжих  суурь тавигдаж байна.

Санамж бичгийн хүрээнд талууд мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдал, банкны хяналт шалгалт, төлбөрийн системийн дэд бүтэц, бэлэн мөнгөний удирдлага болон цахим шилжилтийн чиглэлээр хамтран ажиллана. Түүнчлэн төв банкны мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан сургалт, хөтөлбөрүүдийг идэвхжүүлэхэд онцгой анхаарал хандуулах юм.

Төрийн айлчлалын үеэр банк, санхүүгийн салбарт байгуулсан энэхүү стратегийн ач холбогдол бүхий баримт бичиг нь хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт болон бусад салбар дахь хамтын ажиллагааны өсөлтөд чухал түлхэц болно гэдгийг талууд уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.

Монголбанкны зүгээс цаашид олон улсын төв банкуудтай хамтын ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төлбөрийн системийн шинэчлэлийг эрчимжүүлэх, олон улсын тэргүүн туршлагыг үндэсний санхүүгийн тогтолцоонд нэвтрүүлэх зорилтыг тууштай хэрэгжүүлэн ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-10-22