Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ www.news.mn
Монгол Улсын иргэн “Г”, “Б” нар энэ сарын 17-ны өдөр Замын-Үүд автозамын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ руу зорчихдоо тээврийн хэрэгсэлдээ их хэмжээний алт нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байгаад тагнуулынханд баригджээ.
Урьдчилсан байдлаар тухайн алт нь 8.265 кг орчим байсан бөгөөд зах зээлийн үнэлгээгээр 4 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх аж. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.
Нийтэлсэн огноо2026-10-22





