1 MONGOLIA’S PARLIAMENTARY SPEAKER HIGHLIGHTS STRENGTHENING STRATEGIC TIES WITH KOREA WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2025/06/23      2 “MONGOLZ” MAKES HISTORY: THE FIRST ASIAN TEAM TO WIN 2ND PLACE IN WORLD COUNTER-STRIKE CHAMPIONSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/23      3 HIS MAJESTY THE EMPEROR NARUHITO AND HER MAJESTY THE EMPRESS MASAKO OF JAPAN WILL PAY STATE VISIT TO MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2025/06/23      4 2025 FIBA 3X3 WORLD CUP TO BE HELD ON SUKHBAATAR SQUARE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/23      5 PRESIDENT OF THE REPUBLIC OF UZBEKISTAN TO PAY A STATE VISIT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/23      6 FIRST CARGO SHIPMENT VIA UZBEKISTAN– KYRGYZSTAN–CHINA–MONGOLIA CORRIDOR COMPLETED WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2025/06/23      7 KH.NYAMBAATAR: WE WILL BUY SEMI-COKED COAL FROM CHINA BY MNT 200 BILLION, PACKAGE IT AND DISTRIBUTE WWW.GOGO.MN PUBLISHED:2025/06/23      8 RIO TINTO REACHES $138.75 MILLION SETTLEMENT OVER MONGOLIAN MINE WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/06/19      9 THE FALL OF MONGOLIA’S COALITION GOVERNMENT: AS ONE CHAPTER CLOSES, ANOTHER OPENS WWW.ARCTUSANALYTICS.COM PUBLISHED:2025/06/19      10 PETRO MATAD SEES KEY MILESTONE IN MONGOLIA AS IT BANKS FIRST OIL PAYMENTS WWW.PROACTIVEINVESTORS.COM.AU  PUBLISHED:2025/06/19      УЗБЕКИСТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ШАВКАТ МИРЗИЁЕВ МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/06/23     УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ХОВД-УЛААНГОМ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/23     THE MONGOLZ БАГИЙН ЗАЛУУС ТҮҮХ БҮТЭЭЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/23     АЙЛЧЛАЛЫН ХУВААРЬ: ХААН, ХАТАН ХОЁР ДОЛООДУГААР САРЫН 6-НД МОНГОЛД ИРНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/23     “Ш.ОТГОНБИЛЭГ АГСНЫХНААС ₮400 ТЭРБУМЫГ НЭХЭМЖЛЭХ НӨХЦӨЛ ҮҮССЭН” ГЭСЭНЧЛЭН "ЭРДМИН" ХХК-ИЙГ АТГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/23     НААДМЫН ӨДРҮҮДЭД УЛААНБУРХНЫ ХАЛДВАР 10-12 ДАХИН НЭМЭГДЭХ ЭРСДЭЛТЭЙ УЧИР НӨХӨН ДАРХЛААЖУУЛАЛТЫГ 95 ХУВЬД ХҮРГЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/23     АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН НИЙТ ҮЙЛДВЭРЛЭЛ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 0.6 ХУВИАР БУУРЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/23     РОЙТЕРС: RIO TINTO КОМПАНИ МОНГОЛЫН УУРХАЙН МАРГААНЫГ 138.75 САЯ ДОЛЛАРООР ЗОХИЦУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     Г.ЗАНДАНШАТАРТ БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ЛИ ЧЯН БАЯР ХҮРГЭЖ, ЗАХИДАЛ ИЛГЭЭВ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     “МОНГОЛ ШУУДАН” ХК БОЛОН “НЬЮКОМ” ГРУПП ХАМТРАН ДРОНООР ХҮРГЭЛТ ХИЙХ ТУРШИЛТЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19    

Наадмын өдрүүдэд улаанбурхны халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо www.itoim.mn

-Вакцины эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл түгээсэн хүмүүсийг олж тогтоон хариуцлага тооцож ажиллахыг ЦЕГ, ТЕГ-ын удирдлагуудад даалгалаа-
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Улсын Онцгой комиссын хуралдааныг зарлан хуралдууллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг наадмаас өмнө эрчимжүүлэх мөн өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэл өглөө. Зөвхөн эрүүл мэнд, эрчим хүчний салбар гэлтгүй холбогдох бүхий л байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болголоо.  
Ерөнхий сайд ХӨСҮТ-д ажилласан тухайгаа тус хуралдаанд танилцууллаа.  Урьдчилан сэргийлж болох өвчнөөр хүүхэд эндэж байгаа нь сэтгэл өвтгөж байна. Энэ бол хариуцлага алдсан хэрэг.  Хүүхдүүдийг эрсдэлд  оруулж, вакцины эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл түгээсэн хүмүүсийг олж тогтоон хариуцлага тооцож ажиллахыг ЦЕГ, ТЕГ-ын удирдлагуудад даалгалаа. 
Монгол Улс улаанбурхан өвчний эсрэг вакциныг 1973 онд нэвтрүүлж, 1989 оноос хоёр тунгаар дархлаажуулж эхэлсэн. Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг хавсарсан вакциныг 2009 оноос эхний тунг есөн сартайд, хоёр дахь тунг хоёр насанд хийх товлолтой. Дэгдэлт, өвчлөлийн нөхцөл байдлаас хамааран нэмэлт дархлаажуулалтыг 11 удаа зохион байгуулжээ. 2015-2016 оны дэгдэлтээр 132 хүн нас барсны 90.7 хувь нь 0-1 насны хүүхэд  байжээ. Тухайн үед нэмэлт дархлаажуулалтаар халдварын тархалтыг таслан зогсоож байжээ. 
Энэ оны хоёрдугаар сараас хойш 8862 тохиолдол бүртгэгдэж, долоон  хүүхэд нас бараад байна. Баяр наадам тохиолдуулан улс орон даяар хөдөлгөөн эрчимжинэ. Энэ үед халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй гэж эрдэмтэд тооцжээ. Хичээл сургууль эхлэхэд уг өвчний хоёр дахь давалгаа томуу, томуу төст өвчинтэй хавсарч дэгдэх эрсдэл маш өндөр. Иймд өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт  нөхөн дархлаажуулалтыг наадмын өмнөх 14 хоногт багтаан эрчимжүүлж 95 хувьд хүргэхийг үүрэг өгч, УОК, ЭМЯ-ыг дэмжин ажиллахыг даалгалаа.  
Улаанбурхан өвчний нууц үе 10-14 хоног. Одоо бүртгэгдээд байгаа 8862 тохиолдлын цаана 80 мянган хүүхэд халдвартай байх магадлалтай. Тиймээс дархлаажуулалтыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Иймд эрүүл мэндийн  бүх шатны байгууллагуудад зөвлөмж өгч, цахим сургалт зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгалаа. 
Улсын онцгой комиссын хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангахыг холбогдох албаныханд мөн анхааруулав. 
Үер усны аюулаас сэргийлэх, мөн үр тариа, төмс, хүнсний ногооны хангалтад анхаарч, дутагдал үүсэх тооцоололтой бол нийлүүлэлтийг одооноос төлөвлөгөөндөө тусгаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон юм. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд наадмаас өмнөх 14 хоногт өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа.



Нийтэлсэн огноо2025-06-23