1 MONGOLIA’S PARLIAMENTARY SPEAKER HIGHLIGHTS STRENGTHENING STRATEGIC TIES WITH KOREA WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2025/06/23      2 “MONGOLZ” MAKES HISTORY: THE FIRST ASIAN TEAM TO WIN 2ND PLACE IN WORLD COUNTER-STRIKE CHAMPIONSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/23      3 HIS MAJESTY THE EMPEROR NARUHITO AND HER MAJESTY THE EMPRESS MASAKO OF JAPAN WILL PAY STATE VISIT TO MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2025/06/23      4 2025 FIBA 3X3 WORLD CUP TO BE HELD ON SUKHBAATAR SQUARE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/23      5 PRESIDENT OF THE REPUBLIC OF UZBEKISTAN TO PAY A STATE VISIT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/23      6 FIRST CARGO SHIPMENT VIA UZBEKISTAN– KYRGYZSTAN–CHINA–MONGOLIA CORRIDOR COMPLETED WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2025/06/23      7 KH.NYAMBAATAR: WE WILL BUY SEMI-COKED COAL FROM CHINA BY MNT 200 BILLION, PACKAGE IT AND DISTRIBUTE WWW.GOGO.MN PUBLISHED:2025/06/23      8 RIO TINTO REACHES $138.75 MILLION SETTLEMENT OVER MONGOLIAN MINE WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/06/19      9 THE FALL OF MONGOLIA’S COALITION GOVERNMENT: AS ONE CHAPTER CLOSES, ANOTHER OPENS WWW.ARCTUSANALYTICS.COM PUBLISHED:2025/06/19      10 PETRO MATAD SEES KEY MILESTONE IN MONGOLIA AS IT BANKS FIRST OIL PAYMENTS WWW.PROACTIVEINVESTORS.COM.AU  PUBLISHED:2025/06/19      УЗБЕКИСТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ШАВКАТ МИРЗИЁЕВ МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/06/23     УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ХОВД-УЛААНГОМ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/23     THE MONGOLZ БАГИЙН ЗАЛУУС ТҮҮХ БҮТЭЭЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/23     АЙЛЧЛАЛЫН ХУВААРЬ: ХААН, ХАТАН ХОЁР ДОЛООДУГААР САРЫН 6-НД МОНГОЛД ИРНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/23     “Ш.ОТГОНБИЛЭГ АГСНЫХНААС ₮400 ТЭРБУМЫГ НЭХЭМЖЛЭХ НӨХЦӨЛ ҮҮССЭН” ГЭСЭНЧЛЭН "ЭРДМИН" ХХК-ИЙГ АТГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/23     НААДМЫН ӨДРҮҮДЭД УЛААНБУРХНЫ ХАЛДВАР 10-12 ДАХИН НЭМЭГДЭХ ЭРСДЭЛТЭЙ УЧИР НӨХӨН ДАРХЛААЖУУЛАЛТЫГ 95 ХУВЬД ХҮРГЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/23     АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН НИЙТ ҮЙЛДВЭРЛЭЛ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 0.6 ХУВИАР БУУРЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/23     РОЙТЕРС: RIO TINTO КОМПАНИ МОНГОЛЫН УУРХАЙН МАРГААНЫГ 138.75 САЯ ДОЛЛАРООР ЗОХИЦУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     Г.ЗАНДАНШАТАРТ БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ЛИ ЧЯН БАЯР ХҮРГЭЖ, ЗАХИДАЛ ИЛГЭЭВ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19     “МОНГОЛ ШУУДАН” ХК БОЛОН “НЬЮКОМ” ГРУПП ХАМТРАН ДРОНООР ХҮРГЭЛТ ХИЙХ ТУРШИЛТЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/19    

“Ш.Отгонбилэг агсныхнаас ₮400 тэрбумыг нэхэмжлэх нөхцөл үүссэн” гэсэнчлэн "Эрдмин" ХХК-ийг АТГ шалгаж эхэлжээ www.eguur.mn

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд стратегийн ордуудын 34-50 хүртэлх хувийг төр эзэмшилдээ авч, орлогыг “Баялгийн сан”-д  төвлөрүүлэх ажил эхлээд дөрвөн сарын нүүрийг үзлээ. Үүсмэл орд ашиглагч гурван компаниас хэлэлцээрээ эхэлсэн эл ажил царцах уу гэдэг асуулттай тулж байна.
Ямартай ч, прокурорын байгууллага "Эрдмин" ХХК-ийн асуудлыг АТГ-т шилжүүлснээр шалгалтын ажиллагаа явагдаж байгаа аж. Хэрэг үүсгэсэн гэсэн үг. 26 хувийн маргааны асуудлыг шалгаж байгаа гэж ойлгогдож байна.
Учир нь “Эрдмин” ХХК-д Засгийн газрын эзэмшиж байсан хувь хэмжээ хулгайд алдагдсан гэж Ж.Батзандан мэдэгдсэн удаатай. Тэрбээр, “26 хувь хулгайд алдагдсан. Эхлээд Америк руу гаргаад иргэн Ж.Дамдинжав руу шилжүүлсэн. Дараа нь тодорхой хувийг буцааж, Д.Туяа руу шилжүүлсэн” хэмээсэн.
Өнөөдрийн байдлаар “Эрдмин” ХХК-ийн хувьцааны
58.5 хувийг АНУ-ын хөрөнгө оруулалттай “Ар Си Эм инк” ХХК эзэмшиж байна. Гэвч уг компани нь дотоод болон гадаадад ямар нэг бүртгэлгүй байдаг бөгөөд оффшор бүстэй холбогдсон мэдээллүүд бий
25 хувийг “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ,
10 хувийг “МИКО Холдинг" ХХК. Энэ нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ш.Отгонбилэгийн эхнэр Д.Туяагийн нэр дээр бүртгэлтэй байдаг.
6,5 хувийг Монгол Улсын иргэн Жамъяанжавын Дамдинжав тус тус эзэмшиж байна.
“Эрдмин” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар Саадэлэгийн Мөнхбаяр, эцсийн өмчлөгчөөр Жамсрангийн Баатар гэх нэр бүртгэлтэй байна.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг хамгийн олон жил ашиглаж буй бөгөөд ордын хайгуулыг анх улсын төсвөөр хийсэн. Өнгөрсөн хугацаанд,
"Эрдмин" ХХК 639 тэрбум төгрөгийн төгрөгийн борлуулалтын орлого олжээ.
27 жил орчим ашигласны эцэст нийт 198.6 тэрбум төгрөгийн татвар төлсөн ч, төрийн хүртэх өгөөж 35 хувьд л хүрчээ. 
Засгийн газар хувиа алдаагүй бол өнөөдрийг хүртэл 350-400 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг авах тооцоо гаргасан гэдэг. Иймд эл мөнгийг Ш.Отгонбилэг агсны ар гэрээс нэхэмжлэх нөхцөл байдал ч үүссэн гэгдэж буй юм. Их хэмжээний хөрөнгө, мөнгө хөндөгдөж байгаа энэхүү асуудлыг хууль хяналтын байгууллага хэрхэн шалгаж, шийдвэрлэх нь анхаарал татах билээ.
BY
П. Урнаа
Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

 



Нийтэлсэн огноо2025-06-23