Баруун -Урт-Бичигт чиглэлийн авто замын ажил энэ сард эхэлнэ www.montsame.mn
Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд 2025 онд бүсийн хэмжээнд хийгдэх авто зам, засварт онцгой анхаарч ажиллаж байна. Энэ жил Улаанбаатар- Чингис- Чойбалсан, Баруун-Урт - Бичигт боомт чиглэлд шинээр тавих, засварлах авто замын ажлууд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Дэлхийн банкны зээлийн хөрөнгөөр хийнэ.
Үүнд, Баруун-Урт - Бичигт боомт:
1. Сүхбаатар аймгийг Баруун -Урт-Бичигт боомттой холбох 150 км автозам
- Төсөв: Улсын төсөв
- Явц: Гүйцэтгэгч шалгарсан. 6 дугаар сарын 28-нд ажил албан ёсоор эхэлнэ.
Улаанбаатар- Чингис хот:
1. Улаанбаатар-Багануур хооронд 101.3-аас 113.3 дахь км хүртэл нийт 12 км
2. Багануур-Цэнхэрмандал хооронд 178-оос 182 дахь км хүртэл 4 км,
3. 189-өөс 193 дахь км хүртэл /Цэнхэрийн гуанз орчим/ 4км
4. Чандганы талаас Чингис хот хүртэл /285-аас 333 км/ нийт 40 км,
- Төсөв: Дэлхийн банкны санхүүжилт
- Явц: Гүйцэтгэгч шалгарсан
Чингис хот- Чойбалсан:
1. Дорнод аймгийн Булган сумын орчим 30 км зам засвар
- Төсөв: Улсын төсөв
- Явц: Ажил эхэлсэн
Тайлбар: Хэдийгээр төсөв нь 3 хуваагдаж тавигдсан ч ( 30 км-ын хувьд заавал 3 жил гэхгүйгээр гүйцэтгэгч компани сайн чанартай хийж дуусгавал хөрөнгийг нь шийдэх боломжтой гэдгийг Сангийн яамтай тохирсон байгаа.
2. 50 км автозамын засвар
- Төсөв: Дэлхийн банк
- Явц: Гүйцэтгэгч шалгарсан гэж Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн ажлын албанаас мэдээллээ.
Нийтэлсэн огноо2025-06-25