1 UNITED NATIONS SECRETARY-GENERAL HAS APPOINTED SARANGOO RADNAARAGCHAA OF MONGOLIA AS THE UNITED NATIONS RESIDENT COORDINATOR IN KAZAKHSTAN WWW.UNSDG.UN.ORG  PUBLISHED:2025/06/24      2 UZBEKISTAN - MONGOLIA: A NEW STAGE OF MULTIFACETED COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/24      3 MNCCI PRESIDENT RESIGNS OVER LEADERSHIP CONCERNS WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/06/24      4 MONGOLIA, RUSSIA DRIVE SURGE IN S. KOREA'S MEDICAL TOURISM WWW.CHOSUN.COM PUBLISHED:2025/06/24      5 HEALTH MINISTER MEETS ADB COUNTRY DIRECTOR TO DISCUSS PROJECTS AND PROGRAMS IN HEALTH SECTOR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/24      6 THE FIRST NATIONAL SHEARING AND WOOLHANDLING CHAMPIONSHIPS HOSTED WITH OVER 100 PARTICIPANTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/24      7 MONGOLIAN TEAM “ALPHA GAMING” WINS THE PUBG MOBILE SUPER LEAGUE – CENTRAL & SOUTH ASIA SPRING 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/24      8 MONGOLIA’S PARLIAMENTARY SPEAKER HIGHLIGHTS STRENGTHENING STRATEGIC TIES WITH KOREA WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2025/06/23      9 “MONGOLZ” MAKES HISTORY: THE FIRST ASIAN TEAM TO WIN 2ND PLACE IN WORLD COUNTER-STRIKE CHAMPIONSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/06/23      10 HIS MAJESTY THE EMPEROR NARUHITO AND HER MAJESTY THE EMPRESS MASAKO OF JAPAN WILL PAY STATE VISIT TO MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2025/06/23      ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН БНСУ-ЫН ИРГЭНИЙГ ХУЯГЛАН ГАРГАВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/24     ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТООГ 14 МЯНГААР ЦОМХОТГОХ Ч ДЭД САЙД ТОМИЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/24     УЛААНБУУДАЙГ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛСНӨӨР ТАРИАЛАЛТ 40 ХУВИАР БУУРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/06/24     ХЭРГИЙН МӨРӨӨР: О.ТЭМҮҮЛЭН ААВ БОЛОН Б.БААТАРЫН ХАМТ ОРЛОГОО НОТОЛСОН Ч БӨГЖНИЙ ҮНЭ ТОГТООХООР 30 ХОНОГ СУНГАЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/06/24     АЖИЛЛАЖ БАЙСАН КОМПАНИЙН ХӨРӨНГИЙГ ЗАВШИН, БУСДАД ШИЛЖҮҮЛСЭН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/24     2024 ОНЫ НЭГДСЭН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАНД ХИЙСЭН АУДИТЫН ДҮГНЭЛТИЙГ ТАНИЛЦУУЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/24     ЦЭНХЭР УРТ АВТОБУСНУУДЫГ ХЭРЭГЛЭЭНЭЭС БҮРЭН ГАРГАЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/06/24     УЗБЕКИСТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ШАВКАТ МИРЗИЁЕВ МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/06/23     УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ХОВД-УЛААНГОМ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/06/23     THE MONGOLZ БАГИЙН ЗАЛУУС ТҮҮХ БҮТЭЭЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/06/23    

Хэргийн мөрөөр: О.Тэмүүлэн аав болон Б.Баатарын хамт орлогоо нотолсон ч бөгжний үнэ тогтоохоор 30 хоног сунгажээ www.eguur.mn

Ерөнхий сайдын хүүгийн тансаг хэрэглээний асуудал газар авч, төв талбайд залуус “Орлогоо нотол”,“Огцрох амархан” уриатай жагсаал 20 гаруй хоног болсон. Улмаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцроод буй. Ингэж жагсагчдын “огцрох амархан” уриалга үр дүнд хүрсэн ч “орлого нотлох” асуудал нь үргэлжилж байна. Энэ нь хуулийн байгууллагаас шалтгаалах асуудал.
Иймд Ерөнхий сайдын хүүгийн орлогоо нотлох асуудлыг эргэн сануулж, шалгалтын ажиллагаа хэрхэж буй талаарх мэдээллийг хөндлөө.
-Өмнөх үйл явдлыг сануулах нь-
Найз охиндоо брэнд цүнх, бөгж авч өгснөөр аавыгаа Ерөнхий сайдын суудлаас буулгаад буй О.Тэмүүлэн орлогоо нотлуулахаар сарын өмнө Лондон хотоос Монголд ирсэн. Мэдүүлэг ч өгсөн.
Тодруулбал, Л.Оюун-Эрдэнийг хүү болон хадмуудын хамт шалгах, орлогыг нь нотлох хүсэлтийг иргэн Ц.Лут-Очир АТГ-т өнгөрсөн тавдугаар сарын 13-нд ирлүүлсэн байдаг. Улмаар холбогдох хүмүүсийг шалгаж эхэлсэн. Тиймээс О.Тэмүүлэн өнгөрсөн сарын 21-нд Монгол Улсад ирж, АТГ-т мэдүүлэг өгөөд байгаа. Мөн бусад холбогдох хүмүүсээс баримт материалуудыг гаргуулан авч, байцааж, Ерөнхий сайд асан Л.Оюун-эрдэнийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж эхэлсэн.
Эдгээр шалгалтаар нотлогдсон зүйлсийг АТГ хуулийн дагуу сунгасан 30 хоногтоо багтаан мэдээлэх ёстой. Энэ хугацаа нь ирэх сарын дунд үеэр дуусах чигтэй байна.
-Орлого нотлох шалгалтын ажиллагаа юу болов-
АТГ шалгалтыг албан ёсоор өнгөрсөн тавдугаар сарын 23-наас эхэлж шалгаж эхэлсэн.
Бидэнд олдсон мэдээллээр, орлого нотлохтой холбогдуулан Б.Баатар 12 удаа, О.Тэмүүлэн зургаан удаа, Л.Оюун-Эрдэнэ нэг удаа утсаар мэдүүлэг өгчээ. Мөн А.Амундра нарын бусад хүмүүс ч мэдүүлэг өгсөн гэх мэдээлэл байна.
Үүгээр О.Тэмүүлэн нь “Хэро энтертаймент” компанитай хамтарч, өөрийн компаниар орлого олсон нь нотлогдсон гэгдэж буй аж. Б.Баатар зургаан жилийн турш 6.8 тэрбум төгрөгийн орлого олсноо бүрэн нотолсон гэх мэдээлэл байна.
Гэвч АТГ шалгалтын ажиллагааг 30 хоногоор сунгаад байгаа.
Үүнийг О.Тэмүүлэнгийн найз охиндоо авсан бөгжний үнэ тогтоох машиныг гаднаас ирүүлж, шалгахаар болсонтой холбон тайлбарлаж байгаа аж. Уг нь О.Тэмүүлэн сүйн бөгжөө монголоос авсан бөгөөд үнийг дэлгүүр нь нотолж болох байжээ.
Мөн Соёлын яамнаас хэрэгжүүлсэн "Go mongolia" хөтөлбөрийн хүрээнд Ч.Номин Соёлын сайд байхдаа О.Тэмүүлэнгийн контент үйлдвэрлэдэг компанид "Ажил өгч" давуу байдал олгосон талаар мэдээлэл гарсан.
Тэгвэл шалгалтын явцад Ч.Номин сайд болон Go Mongolia-тай холбоотой сэжүүр гараагүй. Тиймд АТГ уг асуудлаар Ч.Номин сайдаас мэдүүлэг аваагүй байна.
-О.Тэмүүлэнгийн орлогын эх үүсвэр-
Шалгалтаар О.Тэмүүлэн өөрөө энтертайнмент чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай. Тэрээр өөрийн компаниараа аав Л.Оюун-Эрдэнийнх нь 50 хувь эзэмшдэг “Хэро энтертайнмент”-тай хамтарч ажилладаг гэдгээ нотлуулж буй аж.
Тэгэхээр түүний орлогын эх үүсвэр нь өөрийн байгуулсан компаниараа “Хэро энтертайнмент”-тай хамтран хийсэн төслөөс улбаатай болж таарах нь.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ХОМ-д "Хүлэг контент" гэх компани бий. “Хүлэг контент” нь 2016 онд байгуулагдсан. Бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх зөвшөөрөлтэй компани бөгөөд захирлаар нь түүний гэргий Б.Туул ажилладаг.
Мөн Л.Оюун-Эрдэнэ "Миний том хүү студийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой, тэр чиглэлээр юм хийдэг" гэж мэдэгдэж байсан. Энэ хүрээнд opendata нээлттэй мэдээллийн сангаас хайж үзэхэд, хүү О.Тэмүүлэнгийнх нь нэр дээр "Хүлэг контент энтертайнмент" гэх компани бүртгэлтэй байдаг.
Тус компани нь,
Уран сайхны болон баримтат кино хийх
Гэрэл зураг авах үйлчилгээ
Дуу, дүрс, бичлэг хийх зэрэг хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
О.Тэмүүлэнгийн хувьд, 2021 онд Шинэ Эрин олон улсын сургуулийг төгссөн ч дотоодын их сургуульд суралцаагүй. Өнгөрсөн өвлөөс АНУ-ын Харвардын их сургуулийн хэлний бэлтгэлд хамрагдан суралцаж буй. Харин энэ зуурт буюу 2024 оны зунаас энтертайнмент салбарт хүч үзэж, хувиараа гэрэл зургийн студи ажиллуулдаг залуустай ч танил болжээ. Тус салбарынхан О.Тэмүүлэнг 2024 оны есдүгээр сараас мэддэг болсон байна.
BY О. Соёлмаа
СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.



Нийтэлсэн огноо2025-06-24