Чингис хаан банкны өр төлбөрт хөрөнгө авахаар боллоо www.itoim.mn
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр болсон байна.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны “Өр төлбөрт хөрөнгө хүлээн авах тухай” 08 дугаар тогтоолын дагуу 2025 онд Чингис хаан банкнаас 5.07 тэрбум төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг үл хөдлөх хөрөнгийг нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт тооцон шилжүүлэн авсан бол 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар дахин 2.42 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8 ширхэг үл хөдлөх хөрөнгийг нийгмийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт тооцон авахаар шийдвэрлэв.
Цаашид 85.95 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулахаар холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар
Нийтэлсэн огноо2025-07-29