1 WORLD BANK URGES FISCAL REFORMS FOR MONGOLIA'S GROWTH WWW.MIRAGENEWS.COM PUBLISHED:2025/08/05      2 DARKHAN METALLURGICAL PLANT REPORTS PROFIT OF MNT 36.7 BILLION IN FIRST HALF OF 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/05      3 OMAN-MONGOLIA INVESTMENT PARTNERSHIP: OPPORTUNITIES AND IMPLICATIONS FOR YOUR BUSINESS GROWTH WWW.OMANET.COM PUBLISHED:2025/08/05      4 MONGOLIA AND FINLAND TO STRENGTHEN COOPERATION WITHIN UN, OTHER INTERNATIONAL ORGANIZATIONS WWW.QAZINFORM.COM  PUBLISHED:2025/08/05      5 INTER-PARLIAMENTARY UNION TO SUPPORT MONGOLIA'S EFFORTS TO ENHANCE GENDER EQUALITY WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/08/05      6 GOLD PURCHASE BY MONGOLIA'S CENTRAL BANK DOWN 24.1 PCT WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/08/05      7 FEATURE: ENTHUSIASM FOR LEARNING CHINESE INCREASING IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/08/05      8 MONGOLIA REAFFIRMS COMMITMENT TO DEMOCRATIC GOVERNANCE AND INCLUSIVE REPRESENTATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/01      9 MONGOLIA 2024 PARLIAMENTARY ELECTIONS: ODIHR EXPERTS PRESENT FINAL REPORT AND DISCUSS ELECTORAL RECOMMENDATIONS WWW.OSCE.ORG PUBLISHED:2025/08/01      10 SECOND-STAGE TENDER FOR ULAANBAATAR METRO PROJECT TO BE ANNOUNCED IN AUGUST WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/01      ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ЗАГВАР БОЛОВСРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     ОРОСЫН ХЭВЛЭЛД: МОНГОЛ УЛС ӨНӨӨДӨРТӨӨ ШАТАХУУНЫ АСУУДЛАА МОСКВАД "ДААТГУУЛСАН" Ч МАРГААШ ХЭРХЭХ ВЭ... WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     ХЯТАДЫН ГАНГИЙН САЛБАРЫН ТОМООХОН ГРУПП МОНГОЛООС КОКСЖИХ НҮҮРС ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     М.БАЯРАА: БАРИЛГЫН САЛБАРТ 2026 ОНД 592.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ТӨЛӨВЛӨСӨН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     "БУЯНТ-УХАА"-Г ОРОН НУТГИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭХЭД АШИГЛАХ САНАЛЫГ ЯПОНЫ ТАЛД ТАВЬЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     МОНГОЛ, АВСТРАЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ ГҮНЗГИЙРҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХУВААРЬ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/01     ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ АРАВДУГААР САРД БҮРЭН АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/01     “ЭККО-ФАРМ” ТӨСЛИЙГ ОРОН НУТАГТ НУТАГШУУЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛД АНХААРЧ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/01    

"Буянт-Ухаа"-г орон нутгийн нислэг үйлдэхэд ашиглах саналыг Японы талд тавьжээ www.itoim.mn

Монгол Улс Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 2021 онд Чингис хаан олон улсын нисэх буудлыг ашиглалтад оруулсан. Японтой хийсэн концессын гэрээний дагуу 15 жилийн хугацаанд Чингис хаан олон улсын нисэх буудлын менежментийн үйл ажиллагааг Японууд хариуцахаар болсон билээ. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор хуучин Буянт-Ухаа нисэх буудлыг хэрхэх вэ гэдэг асуудал гарсан. Засгийн газрын 455-р тогтоолын дагуу Буянт-Ухаа нисэх буудалд хувийн онгоц, сургалт дадлагын нислэг болон МИАТ болон бусад агаарын тээвэрлэгч нарын засварт орох шаардлагатай онгоцнуудыг засварлах, ОБЕГ-ын аврах багийн нислэгүүд, Батлан хамгаалах чиглэлийн зарим нислэгүүд хийгдэж байгаа аж. Цаашдаа Чингис хаан олон улсын нисэх буудал ачааллаа дийлэхгүй нөхцөл байдал үүсвэл орон нутгийн нислэгүүдийг Буянт-Ухаа нисэх буудалд хүлээн авах асуудлыг Японы талд тавьсан гэдгийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан илэрхийлэв.
Энэ талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: Хуучин нисэх буудал буюу Буянт-Ухаа дээр завсар хийж байна. Өнөөдрийн байдлаар төрийн айлчлалын, тусгай гийчний онгоц, хувийн захиалгат онгоцууд хөөрч, буух байдлаар ашиглаж байна. Ер нь Чингис хаан олон улсын нисэх буудлыг бариулахдаа Япон улстай хийсэн гэрээний дагуу 100 км-ийн радиус дотор ижил төрлийн бизнес эрхлэхгүй байх нөхцөлтэй. Миний бие Чингис хаан нисэх буудлыг өргөтгөх асуудлаар Японы талтай уулзалтууд хийсэн. Жайка болон Японы Элчин сайдын яам, мөн зураг төслийг нь хийсэн Оринтал компани гээд гурван талын төлөөлөлтэй уулзалт хийсэн. Шинэ нисэх буудлын өргөтгөлийг 2026 онд хийнэ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс өдөрт 70-80 нислэг хүлээн авч байгаа. Цаашид энэ тоо нэмэгдэж, шинэ нисэх буудлын ачаалал хүрэлцэхгүй байдалд байвал бид давагдашгүй хүчин зүйл гэж үзээд хуучин нисэх буудлаа орон нутгийн онгоцны буудал болгож хэрэглэнэ шүү гэдэг саналаа Японы талд илэрхийлсэн. Өмнө зурагдсан том гэрээгээ тойрч гарах боломжийг хайж байгаа.
By
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2025-08-05