1 WORLD BANK URGES FISCAL REFORMS FOR MONGOLIA'S GROWTH WWW.MIRAGENEWS.COM PUBLISHED:2025/08/05      2 DARKHAN METALLURGICAL PLANT REPORTS PROFIT OF MNT 36.7 BILLION IN FIRST HALF OF 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/05      3 OMAN-MONGOLIA INVESTMENT PARTNERSHIP: OPPORTUNITIES AND IMPLICATIONS FOR YOUR BUSINESS GROWTH WWW.OMANET.COM PUBLISHED:2025/08/05      4 MONGOLIA AND FINLAND TO STRENGTHEN COOPERATION WITHIN UN, OTHER INTERNATIONAL ORGANIZATIONS WWW.QAZINFORM.COM  PUBLISHED:2025/08/05      5 INTER-PARLIAMENTARY UNION TO SUPPORT MONGOLIA'S EFFORTS TO ENHANCE GENDER EQUALITY WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/08/05      6 GOLD PURCHASE BY MONGOLIA'S CENTRAL BANK DOWN 24.1 PCT WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/08/05      7 FEATURE: ENTHUSIASM FOR LEARNING CHINESE INCREASING IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/08/05      8 MONGOLIA REAFFIRMS COMMITMENT TO DEMOCRATIC GOVERNANCE AND INCLUSIVE REPRESENTATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/01      9 MONGOLIA 2024 PARLIAMENTARY ELECTIONS: ODIHR EXPERTS PRESENT FINAL REPORT AND DISCUSS ELECTORAL RECOMMENDATIONS WWW.OSCE.ORG PUBLISHED:2025/08/01      10 SECOND-STAGE TENDER FOR ULAANBAATAR METRO PROJECT TO BE ANNOUNCED IN AUGUST WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/01      ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ЗАГВАР БОЛОВСРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     ОРОСЫН ХЭВЛЭЛД: МОНГОЛ УЛС ӨНӨӨДӨРТӨӨ ШАТАХУУНЫ АСУУДЛАА МОСКВАД "ДААТГУУЛСАН" Ч МАРГААШ ХЭРХЭХ ВЭ... WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     ХЯТАДЫН ГАНГИЙН САЛБАРЫН ТОМООХОН ГРУПП МОНГОЛООС КОКСЖИХ НҮҮРС ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     М.БАЯРАА: БАРИЛГЫН САЛБАРТ 2026 ОНД 592.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ТӨЛӨВЛӨСӨН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     "БУЯНТ-УХАА"-Г ОРОН НУТГИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭХЭД АШИГЛАХ САНАЛЫГ ЯПОНЫ ТАЛД ТАВЬЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     МОНГОЛ, АВСТРАЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ ГҮНЗГИЙРҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХУВААРЬ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/01     ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ АРАВДУГААР САРД БҮРЭН АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/01     “ЭККО-ФАРМ” ТӨСЛИЙГ ОРОН НУТАГТ НУТАГШУУЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛД АНХААРЧ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/01    

Оросын хэвлэлд: Монгол Улс өнөөдөртөө шатахууны асуудлаа Москвад "даатгуулсан" ч маргааш хэрхэх вэ... www.eguur.mn

2025 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн ОХУ-ын Засгийн газраас бензиний экспортод шинэ хориг тавьсан нь хэрэгжиж эхлээд байна. Уг хориг нь түр хугацааны хориг хэмээж байгаа бодит байдал дээр зах зээлийн байнгын нөхцөл байдал болчихоод байгаа билээ. Зуны улиралд Оросын шатахууны хэрэглээ оргилдоо хүрч, мөн нөгөө талаар нефтийн үйлдвэрүүд засварт орохтой зэрэгцэн эрэлт нэмэгдсээр байгаа учир ийм шийдвэр гаргахад хүрэв.
-Монгол Улс өөрсдийн нефтийн үйлдвэрээ барьж, импортын хараат байдлаа бууруулах нь чухал-
Зарим улс орнуудад ОХУ-ын экспортын энэ хориг үйлчлэхгүй. Тухайлбал, Монгол Улс Засгийн газраас гаргасан шатахууны экспортын хоригт өртөөгүй нь "сайн харилцааны илэрхийлэл" гэхээсээ албан ёсны тохиролцооны үр дүн юм. Монгол Улс нь Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орон биш ажиглагч орон хэдий ч энэ онд чөлөөт худалдааны түр хэлэлцээ хийсэн билээ. Энэ гэрээний дагуу Монгол руу хийгдэх шатахууны нийлүүлэлт экспортын түр хоригт хамрагдахгүй бөгөөд энэ нь Монголын хувьд ашигтай байр сууринд байгааг харуулж буй.
Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн асуудал бол эмзэг сэдэв төдийгүй шатахууны хэрэгцээгээ импортоор, тэр дундаа 90 гаруй хувийг нь ОХУ-аас нийлүүлдэг. Ийм өндөр хамаарлын улмаас аливаа тасалдал, квот, захиргааны шийдвэр нть тус улсын эдийн засагт шууд нөлөөлдөг. 2021 онд Оросын дотоод хэрэгцээнээс үүдэн бензиний экспорт огцом буурснаар Монголд хомсдол үүсэж, үнэ хөөрч, шатахуун түгээх станцууд дээр хөл хөдөлгөөн ихсэж байв.
Тэр үеэс хойш хоёр улсын эрх баригчид илүү тогтвортой нийлүүлэлтийн схемийг бий болгохыг хичээж ирсэн. 2023 онд “Роснефть” компани Монголын талтай шууд гэрээ байгуулсан нь гэрээний нарийн заалтууд нь нийтэд ил биш.
Урт хугацааны, тогтвортой байдлын гэрээ байгуулсан нь Монгол Улсын хувьд стратегийн ач холбогдолтой байсан. Шатахууны дотоодын эрэлт нэмэгдэж, автомашины тоо өсөж, зам барилга болон ложистикийн хөгжил энэ улсад эрчимжиж байна. Үүнтэй зэрэгцэн эрчим хүчний салбарт нь томоохон шинэчлэл өрнөж буй нь Дорноговь аймагт нефть боловсруулах үйлдвэр барьж, импортын хараат байдлаа бууруулах зорилгтой юм.
Уг үйлдвэрийн хүчин чадал нь жилд 1.5 сая тонн нефть боловсруулах бөгөөд үүнээс 560 мянган тонн бензин, 670 мянган тонн дизель гарган авна гэж тооцоолжээ. Энэ нь дотоодын эрэлтийг 70 хүртэл хувиар хангах боломжтой. Энэхүү “Dornogovi Oil Refinery” буюу “Oil Refinery Project” нь Энэтхэгийн Засгийн газрын зээлээр санхүүжиж буй бөгөөд нийт өртөг нь 1.2 тэрбум доллар. Барилгын ажлыг Энэтхэгийн “Megha Engineering and Infrastructures Ltd (MEIL)” компани гүйцэтгэж байгаа аж.
Анхны төлөвлөгөөгөөр үйлдвэрийг 2024 онд ашиглалтад оруулах ёстой байсан ч хугацаа удаа дараа хойшилж, одоо 2027–2028 он болж хойшлогдоод байна. Энэ төсөл Монголын эрчим хүчний салбарт шинэ эрин эхлүүлэх чухал үйл явдал болох юм. Гэвч бүтээн байгуулалтын ажил нь дуусаагүй энэ үед Оросоос шатахуун тасалдах нь ноцтой үр дагавартай.
-Оросоос Монгол руу шатахуун нийлүүлэх нь ашиг олох бус "зөөлөн хүчний" хэрэгсэл юм-
Оросын гаргасан экспортын хоригт Монголыг хамруулаагүй нь ойрын хэдэн сар ямар нэгэн хомсдол үүсэхгүй гэсэн баталгаа болж байна. Түүнчлэн Монгол руу нийлүүлж буй бензиний үнэ нь Оросын дотоодын үнээр, дэлхийн зах зээлийн үнээс хямд, зарим тохиолдолд өөрийн өртгөөс ч доогуур байдаг. Тухайлбал, АИ-95 бензиний дундаж үнэ 7-р сард түүхэн дээд хэмжээнд хүрч, тонн тутамд 76,293 рубль буюу 962 ам.долларт хүрсэн.
ОХУ-ын хувьд Монгол руу шатахуун нийлүүлэх нь ашиг олох зорилготой биш, харин “зөөлөн хүчний” хэрэгсэл. Энэ нь Монгол Улстай худалдаа, улс төрийн аль аль талын нөлөөг хадгалах боломж олгодог. Тус бүс нутагт Бээжингийн өрсөлдөөн нэмэгдэж, Барууны орнуудын нөлөө тэлж байгаа энэ үед тогтвортой хоёр талт харилцааны бүхий л боломжийг чухалчлах нь ач холбогдолтой.
Энэ тохиролцоо одоогоор хоёр талд ашигтай байгаа ч зарим сул талтай. Оросын дотоодын шатахууны зах зээл хэдэн жилийн турш дэнжигнэж, үнэ өсөх үед экспортын хязгаарлалт идэвхжсээр байх болно. Энэ нь улирлын шинжтэй “байнгын” үзэгдэл болоод буй. Монгол Улс одоохондоо энэ эрсдэлийг тойрч гарч байгаа ч Оросын нөөцөд хэт хамааралтай байдал нь цаашид тус улсын эдийн засагт асуулт дагуулсан хэвээр байх юм. Хэрэв ОХУ-д дотоод хямрал үүсвэл, нэн түрүүнд дотоод хэрэгцээгээ хангахад л анхаарна.
Тиймээс Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэрээ аль болох хурдан ашиглалтад оруулах нь улам бүр чухал болж байна. Хэдийгээр үйлдвэр баригдсаар байгаа ч шатахуун өнөөдөр, маргааш хэрэгтэй хэвээр. Иймээс Оросын гаргасан хоригийн Монголыг чөлөөлсөн шийдвэр нь зүгээр нэг захиргааны шийдвэр биш, харин эдийн засгийн тогтвортой байдлын асуудал юм. Шатахуун нь тариалан, барилга, ложистик, шатахуун түгээх станцууд гээд бүхий л салбарт бараа, үйлчилгээний үнэд шууд нөлөөлж байгаа.
Монгол Улс түр хугацаанд “даатгагдсан” байж болох ч нефтийн аюулгүй байдал нь өнөө ч Москвагийн шийдвэрээс хамааралтай хэвээр байна. Өнөөдөр Монголд хэрэгтэй, тогтвортой байдал нь хангахдах шийдвэр гарч байгаа ч маргааш юу болохыг геополитикийн гэхээсээ Оросын шатахуун түгээх станц дээрх нөхцөл байдал шийдэх болчихоод байгаа билээ.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Сибирский Экономист



Нийтэлсэн огноо2025-08-05