1 WORLD BANK URGES FISCAL REFORMS FOR MONGOLIA'S GROWTH WWW.MIRAGENEWS.COM PUBLISHED:2025/08/05      2 DARKHAN METALLURGICAL PLANT REPORTS PROFIT OF MNT 36.7 BILLION IN FIRST HALF OF 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/05      3 OMAN-MONGOLIA INVESTMENT PARTNERSHIP: OPPORTUNITIES AND IMPLICATIONS FOR YOUR BUSINESS GROWTH WWW.OMANET.COM PUBLISHED:2025/08/05      4 MONGOLIA AND FINLAND TO STRENGTHEN COOPERATION WITHIN UN, OTHER INTERNATIONAL ORGANIZATIONS WWW.QAZINFORM.COM  PUBLISHED:2025/08/05      5 INTER-PARLIAMENTARY UNION TO SUPPORT MONGOLIA'S EFFORTS TO ENHANCE GENDER EQUALITY WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/08/05      6 GOLD PURCHASE BY MONGOLIA'S CENTRAL BANK DOWN 24.1 PCT WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/08/05      7 FEATURE: ENTHUSIASM FOR LEARNING CHINESE INCREASING IN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/08/05      8 MONGOLIA REAFFIRMS COMMITMENT TO DEMOCRATIC GOVERNANCE AND INCLUSIVE REPRESENTATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/01      9 MONGOLIA 2024 PARLIAMENTARY ELECTIONS: ODIHR EXPERTS PRESENT FINAL REPORT AND DISCUSS ELECTORAL RECOMMENDATIONS WWW.OSCE.ORG PUBLISHED:2025/08/01      10 SECOND-STAGE TENDER FOR ULAANBAATAR METRO PROJECT TO BE ANNOUNCED IN AUGUST WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/01      ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ЗАГВАР БОЛОВСРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     ОРОСЫН ХЭВЛЭЛД: МОНГОЛ УЛС ӨНӨӨДӨРТӨӨ ШАТАХУУНЫ АСУУДЛАА МОСКВАД "ДААТГУУЛСАН" Ч МАРГААШ ХЭРХЭХ ВЭ... WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     ХЯТАДЫН ГАНГИЙН САЛБАРЫН ТОМООХОН ГРУПП МОНГОЛООС КОКСЖИХ НҮҮРС ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     М.БАЯРАА: БАРИЛГЫН САЛБАРТ 2026 ОНД 592.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ТӨЛӨВЛӨСӨН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     "БУЯНТ-УХАА"-Г ОРОН НУТГИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭХЭД АШИГЛАХ САНАЛЫГ ЯПОНЫ ТАЛД ТАВЬЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     МОНГОЛ, АВСТРАЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ ГҮНЗГИЙРҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/05     2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ТАНХИМЫН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХУВААРЬ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/01     ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ АРАВДУГААР САРД БҮРЭН АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/01     “ЭККО-ФАРМ” ТӨСЛИЙГ ОРОН НУТАГТ НУТАГШУУЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛД АНХААРЧ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/01    

Баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгууллаа www.zindaa.mn

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд баталсан. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус хуулийн хэрэгжилт, сангийн орлого төвлөрүүлэлт, хяналтын тогтолцоо, стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээ болон байгалийн баялгийн үр өгөөжийг баялгийн сангаар дамжуулан иргэдэд хүртээх зэрэг асуудлаар албаны хүмүүстэй уулзлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын эхэнд Үндэсний баялгийн сангийн талаарх Засгийн газрын бодлого тогтвортой үргэлжлэх ёстойг тэмдэглэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дугаарт Норвегийн Үндсэн хуулиас жишиг авч “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан. 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн энэ заалт болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг Ерөнхий сайд онцлоод тус хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоор ахлуулан байгууллаа. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх яриа хэлцэл хийх, шаардлагатай бол захиргаадалтын арга хэмжээ хэрэгжүүлж, стратегийн 16 орд газар тус бүрд БЭТ томилж ажиллуулна гэлээ.
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн стратегийн орд газрууд хэрхэн, яаж хувьд шилжсэн, энэ явцад хуулийн зөрчил бий эсэхийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Шалгалтын хүрээг өргөжүүлж цагдаа, тагнуул, АТГ-ын хамтарсан дэд Ажлын хэсэг байгууллаа.
Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, Засгийн газарт танилцуулан УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхийг Ажлын хэсэгт даалгалаа. Стратегийн орд газруудын хуульд заасан хувийг ард иргэдэд эзэмшүүлэх, хөрөнгийн бирж дээр IPO гаргах ажлыг эхлүүлж үр өгөөжийг хүртээхэд Ажлын хэсэг анхаарах ёстой гэлээ.
Монголбанктай хамтарч үр ашгийн тооцоо гаргахыг Сангийн яаманд үүрэг болгов. Хуримтлалын сан, Ирээдүйн өв сангийн үр өгөөжийг тооцож, улс орны эдийн засагт өгөөжтэй, эрсдэл багатай, ард иргэдийн тулгамдсан асуудал, ялангуяа орон сууцжуулах бодлогыг дэмжсэн загвар гаргах ёстой гэлээ. Мөн өсөн нэмэгдэх болон тусгай АМНАТ-ыг татварын багц реформтой хамт танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжүүлэх Ажлын хэсэгт хууль хяналтын байгууллагын, санхүү тооцооллын, стратегийн орд газруудыг хариуцсан таван дэд ажлын хэсэг байгуулж хуулийн хэрэгжилтийг хангуулахад анхаарч ажиллахаар боллоо.
Үндэсний баялгийн сангийн өгөөж нэмэгдэж, ард иргэдэд мэдээлэл нь нээлттэй, ил тод байж, хяналт тавьж байх ёстой. “Баялагтаа эзэн Монгол“ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө эрс өөрчлөлт шинэчлэл хийх, ард түмний аж амьдралд бодитой өөрчлөлт гаргахын төлөө санаачилгатай, зоригтой ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар даалгаад Ажлын хэсэгт арав хоногийн дараа эхний үр дүнгээ танилцуулах үүрэг өглөө.
Уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Сангийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.



Нийтэлсэн огноо2025-08-05