1 KYRGYZSTAN PROCESSES GOLD-BEARING RAW MATERIALS FROM MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/24      2 EAM JAISHANKAR VISITS CONSTRUCTION SITE OF INDIA-FUNDED REFINERY IN MONGOLIA WWW.DAILYEXCELSIOR.COM PUBLISHED:2026/06/24      3 PARLIAMENT SPEAKER MEETS INDIAN EXTERNAL AFFAIRS MINISTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/24      4 MONGOLIA-CHINA CROSS-BORDER RAIL PROJECT 33% COMPLETE, SET FOR APR 2027 LAUNCH WWW.SXCOAL.COM PUBLISHED:2026/06/24      5 CHINESE PREMIER CALLS FOR CONSOLIDATING POLITICAL MUTUAL TRUST, DEEPENING COOPERATION WITH MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/06/24      6 MONGOLIA ANNOUNCED A TENDER FOR THE CONSTRUCTION OF A 110 MW SOLAR POWER PLANT WITH A BESS SYSTEM WWW.OPEN.KG PUBLISHED:2026/06/23      7 PARLIAMENT SPEAKER S.BYAMBATSOGT PLEDGES POLICY SUPPORT FOR ENERGY SECTOR WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/23      8 COP17 GREEN ZONE SIDE EVENT SUBMISSION PERIOD EXTENDED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/23      9 KHAAN QUEST 2026 PEACEKEEPING DRILLS BEGIN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/23      10 ITALY SHOWCASES ADVANCED TEXTILE TECHNOLOGIES IN MONGOLIA TO BOOST INDUSTRIAL COOPERATION WWW.TEXTILETODAY.COM PUBLISHED:2026/06/23      БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/24     БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСТАЙ ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМЭГДҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/24     БОДЛОГЫН ХҮҮГ 12 ХУВЬД ХЭВЭЭР ҮЛДЭЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/24     Н.УЧРАЛ: ТҮҮХИЙ ЭДИЙГ ТҮҮХИЙГЭЭР НЬ ГАРГАДАГ ТҮҮХИЙГ ХАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     ЯНЖУУР ТАМХИНЫ ҮНЭ 2000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     Л.МӨНХТҮШИГ: КАЗАХСТАН УЛСААС БАЯН-ӨЛГИЙД КОНСУЛЫН ГАЗАР БАЙГУУЛАХ САНАЛ ТАВЬСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     ҮСХ: 2026 ОНЫ I УЛИРЛЫН БАЙДЛААР САРЫН ДУНДАЖ НЭРЛЭСЭН ЦАЛИН 2 САЯ 934 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     НӨӨЦИЙН МАХНЫ ЖИЖИГЛЭН ХУДАЛДААГ ЗОГСООЖ ӨРГӨТГӨСӨН ЦЭГЭЭР ХУДАЛДААЛАГДАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     2026 ОНЫ I УЛИРЛЫН БАЙДЛААР САРЫН ДУНДАЖ НЭРЛЭСЭН ЦАЛИН 2 САЯ 934 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Н.Тавинбэх: Энэ өвөл нийслэлийн дулаан, цахилгаан тасалдахгүй www.itoim.mn

"ТЭЦ 3”-т Засгийн газраас томилогдсон БЭТ Н.Тавинбэх тус станцад гарсан ослын талаар мэдээлэл хийлээ. 
"ТЭЦ 3”-т Засгийн газраас томилогдсон БЭТ Н.Тавинбэх: “ТЭЦ 3” нь 1004 хүнтэй,190 МВт-ын хүчин чадалтай, томоохон стратегийн ач холбогдолтой станц. Ашиглалтад ороод 60 орчим жил болж байгаа. Олон хүнтэй, тасралтгүй үйл ажиллагаатай, нарийн технологитой, насжилт өндөртэй учраас техник технологийн саатал гардаг. Ийм технологийн саатал наймдугаар сарын 1-ний өдөр гарсан. Энэ нь анх удаа гарч байгаа саатал биш. Өмнө нь гарч л байсан. Энэ асуудлыг онцгой дэглэм тогтоосон, сэргээн босголтын ажил идэвхтэй явж байгаа үед сенсаац болгож байна. Харамсалтай нь, дотроосоо мэдээлэл тараасан нь туйлын зохимжгүй хэрэг гэж үзэж байна.  “ТЭЦ 3”-т гарсан гэмтлийг засварлах ажил долоон хоног л үргэлжлэхээр байгаа. Манай гэмтсэн зуух ашиглалтад ороод 50 гаруй жил болсон нэлээд насжилттай зуух. Өнгөрсөн жилийн өвлийн их ачааллын үед ийм төрлийн гэмтэл 15 удаа гарч байсан. Тухай бүрт нь бид засварлан хэвийн түвшинд оруулж байсан. 
Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу тус станцад томилогдсон БЭТ-ийн хувьд үргүй зардлыг багасгах, бүтэц орон тоог оновчтой болгох, ялангуяа худалдан авалттай холбоотой гардаг зөрчлүүдийг арилгах чиглэлээр нэлээд хатуу арга хэмжээ авч ажиллаж байна. Харамсалтай нь үүнд дургүйцэж байгаа хүмүүс байх шиг байгаа юм. Ийм хүмүүс жирийн гардаг гэмтэл саатлыг сүртэйгээр нийгэмд мэдээлж, буруу ойлголт өгч, энэ ажилд саад учруулах үйлдэл гаргаж байна гэж харж байгаа. Үүнд бид шантрахгүй, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хийх ёстой ажлаа үргэлжлүүлнэ. Энэ олон жил удсан, богшсон ажил болохоор амар биш байна. Үүнийг хууль хүчний байгууллагад өгч шалгуулна. Аваар, саатал гарсан үед түүнийг арилгах, үйлдвэрийн осолд өртсөн нөхдөдөө туслахын оронд бичлэг хийгээд, гадагш нь зараад, буруу ойлголт өгдөг хүн хамт олны дунд байх ёсгүй. Энд ажил хийдэг мэргэжлийн хүн байх ёстой.
Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Гэмтэл гарсан зуух 50 гаруй жилийн насжилттай гэж байна. Ашиглах тохиромжтой хугацаа нь хэдэн жил байдаг вэ?
-Ер нь эх үүсвэрүүдийн тоноглолын ашиглалтын хугацаа 25 жил байдаг. Гэхдээ 25 жилийн хугацаандаа их болон урсгал засварыг цаг тухайд нь хийж байвал ашиглалтыг тодорхой хэмжээгээр уртасгах боломжтой байдаг. Гэвч энэ станцын нийт тоноглолын 70 хувь ашиглалтын хугацаа дууссан тоноглол байгаа. Өөрөөр хэлбэл, бид цаашдаа засвар хийж явах боломжгүй болсон. ТЭЦ 3 станцын багадаа 60 орчим хувийг бүрэн шинэчлэх шаардлагатай байгаа гэсэн үг.
-Шинэчлэлийг хэзээнээс эхлүүлэх вэ?
-Энэ сэргээн босголтын ажлыг Засгийн газраас онцгой анхаарал тавьж, улсын 2025 оны төсвийн тодотголд 50 мгВТ болон 25 мгВТ-ын гэсэн хоёр машиныг бүрэн шийдэхээр болж санхүүгийн асуудлыг шийдсэн. Одоо худалдан авах ажиллагаа, тэр дундаа гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах  ажил явагдаж байна. Энэ ажил амжилттай бүрэн хийгдэж дууссанаар манай станцын суурилагдсан хүчин чадлын 70 хувь нь цоо шинэ тоног төхөөрөмж болно гэсэн үг. Ингэж шинэчлэгдсэнээр станцын ашиглалтын хугацаа ахиад 30-40 жилээр сунгагдана. 
-Өвлөөс өмнө шинэчилж амжих болов уу?
-Шинэчлэх хоёр турбин Монгол Улсад үйлдвэрлэдэггүй. Монголын үндэсний компаниуд бие даагаад барилга угсралтын ажлыг нь бие дааж хийх боломжгүй нарийн технологитой тоног төхөөрөмжүүд юм. Тийм учраас импортоор худалдан авч оруул ирж, энэ чиглэлээр мэргэшсэн дэлхийн компаниудтай хамтарч барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ. Үүнд, мэргэжлийн компаниудын зөвлөснөөр 12-16 сарын хугацаа шаардлагатай байдаг.  Тэгэхээр энэ жилийн хувьд турбин шинэчлэх ажлыг амжихгүй. Харин 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс буюу тухайн оны өвлийн их ачааллаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөөд ажиллаж байна. Энэ жилийн хувьд барилгаа дуусгана. Дулааны үйлдвэрлэлийг хэвийн хэмжээнд хангахын тулд нэмэлт арга хэмжээ авна. 
-Энэ өвлийг осол, авааргүй давна гэсэн баталгаа хэр их байгаа вэ?
-Бид төлөвлөсөн ажлуудаа цаг хугацаанд нь хийж чадвал Улаанбаатар хотын болоод төвийн эрчим хүчний хэмжээнд нийлүүлдэг дулаан, цахилгааны эрчим хүчинд ямар нэгэн эрсдэлгүйгээр өвлийн их ачааллыг давах боломжтой.
BY
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-08-07