“Цайрт минерал” компанийг "Эрдэнэт"-ийг түшиглэн байгуулах зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтад оролцуулахаар урьжээ www.eagle.mn
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Цайрт минерал” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, зэс хайлуулах үйлдвэрийн төслийн талаар санал солилцжээ.
Талууд Монгол, Хятадын хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон уг төслийн туршлагыг үнэлээд, цаашид "Эрдэнэт" үйлдвэрийг түшиглэн хэрэгжүүлэх зэс хайлуулах төсөлд хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан байна.
Тус компани нь Хятадад зэс хайлуулах чиглэлээр тэргүүлэх үйлдвэрлэл явуулдаг бөгөөд Монголын уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Уулзалтын төгсгөлд Г.Дамдинням сайд Монгол, Хятадын уул уурхайн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ "Эрдэнэт" үйлдвэрийг түшиглэн байгуулах зэс хайлуулах үйлдвэрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьжээ.
Нийтэлсэн огноо2025-08-26