“Газпром”-той газрын тосны салбарт хамтран ажиллана www.eagle.mn
ОХУ-ын “Газпром” нийтийн хувьцаат нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга Алексей Борисович Миллер тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Шадар сайд С.Амарсайхан тэднийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын газрын тос болон хийн салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцов. Айлчлалын хүрээнд газрын тос болон хийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын “Газпром” нийтийн хувьцаат нийгэмлэгийг төлөөлж Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар гарын үсэг зурлаа.
ОХУ-ын “Газпром” нийтийн хувьцаат нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нарт бараалхсан юм.
Нийтэлсэн огноо2025-08-27