1 GAZPROM, MONGOLIA SIGN ENERGY MOU, PAVING PATH FOR POWER OF SIBERIA-2 WWW.OILPRICE.COM PUBLISHED:2025/08/27      2 MONGOLIA, US DISCUSS COOPERATION IN INVESTMENT, MINING, TOURISM, SPACE EXPLORATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/27      3 MONGOLIA TO INCREASE COAL SUPPLY TO CHINA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/27      4 PM REAFFIRMS TRANSPARENCY IN BUDGET APPROVAL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/27      5 BUDGET 2026: SOCIAL INSURANCE AND WELFARE PENSIONS TO RISE BY 6% NEXT YEAR WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/27      6 GAZPROM SIGNS MEMORANDUM OF COOPERATION WITH MONGOLIAN GOVT ON OIL AND GAS WWW.INTERFAX.COM PUBLISHED:2025/08/27      7 WATER-RELATED ACCIDENTS KILL 70 IN MONGOLIA THIS YEAR WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/08/27      8 FITCH AFFIRMS MONGOLIAN MINING AT 'B+'; OUTLOOK STABLE WWW.FITCHRATINGS.COM  PUBLISHED:2025/08/26      9 20-DAY ODD-EVEN LICENSE PLATE RESTRICTION TO BEGIN ON AUGUST 27 WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/26      10 WHY CHINESE INNER MONGOLIA BAOTOU STEEL UNION'S 40% PROFIT SURGE SIGNALS A STRONG BUY OPPORTUNITY WWW.AINVEST.COM  PUBLISHED:2025/08/26      ТӨГРӨГ НУУРЫН БҮЛЭГ ОРДЫГ ТӨРД БУЦААН АВАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     “ГАЗПРОМ”-ТОЙ ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     SXCOAL-ТАЙ ХАМТАРСНААР ХЭРЭГЛЭГЧДЭД ХАМГИЙН БОЛОМЖИТ ХУВИЛБАРЫГ САНАЛ БОЛГОХ БОЛОМЖТОЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     "РИО ТИНТО"-ТОЙ ХИЙХ АРБИТРЫН МАРГААНД ЗГ-ЫГ Н.МЯГМАРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ТӨЛӨӨЛНӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН ДЦС-ЫН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     "ЦЕМЕНТ ШОХОЙ" ХК-ИЙГ ТҮШИГЛЭН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК БАЙГУУЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     ЭНХТАЙВАНЫ ГҮҮРИЙГ ШИНЭЧИЛЖ ЗАССАНААР 15-20 ЖИЛЭЭР НАСЖИЛТ НЭМЭГДЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     ХЯТАДЫН ИМПОРТЫН НҮҮРСНИЙ 48 ХУВИЙГ МОНГОЛ УЛС, 29 ХУВИЙГ ОХУ-ААС НИЙЛҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/26     “ЦАЙРТ МИНЕРАЛ” КОМПАНИЙГ "ЭРДЭНЭТ"-ИЙГ ТҮШИГЛЭН БАЙГУУЛАХ ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦУУЛАХААР УРЬЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/26     С.БЯМБАЦОГТ: ЗАСГИЙН ГАЗАР ОЮУ ТОЛГОЙН АСУУДЛЫН ЗАНГИЛААГ ТАЙЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/26    

SXCOAL-тай хамтарснаар хэрэглэгчдэд хамгийн боломжит хувилбарыг санал болгох боломжтой www.itoim.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн гишүүн Б.Анар, Х.Итгэлт болон компанийн зарим удирдлагууд Хятадын нүүрсний зах зээлийн хамгийн дэлгэрэнгүй мэдээллийн сантай, дүн шинжилгээ, зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч платформ SXCOAL-ийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын эхэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн гишүүн Б.Анар компанийн үйл ажиллагааг танилцуулж, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, тээвэр, хүргэж өгөх нөхцөлийг сайжруулахтай холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.
Нүүрсний борлуулалт, тээврийн үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд экспорт нэмэгдсэн, тээврийн хүргэж өгөх хугацаа хэд дахин багассан ч зах зээлд оролцогчдод мэдээлэл дутмаг хүрч байгааг онцоллоо. Мөн “Эрдэнэс Тавантолголгой” ХК дуудлага худалдаа зарласны дараа зах зээлд нүүрсний үнэ унахад компани арилжаа хийхийн өмнө дуудлага худалдааны үнээ бууруулдаг ч худалдан авагч талд мэдээлэл шуурхай хүрч чадахгүй байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх компанийн зах зээлд зарлагдаж буй үнийн мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх, тээвэр болон биржийн арилжааны нөхцөлд гарч буй өөрчлөлт зэргийг тогтмол SXCOAL-ийн хэрэглэгчдэд цаг алдалгүй хүргэх асуудлаар урт хугацаанд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
SXCOAL.com сайтад “Монголын нүүрс” гэсэн булан байдаг ч “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны мэдээлэл Монголын хөрөнгийн биржээр дамжиж ирэхээр хугацаа алддаг.  Хэрэв арилжааны мэдээллээ шууд бидэнд өгвөл эцсийн хэрэглэгчдэд цаг алдахгүй хүргэх бүрэн боломжтой гэдгийг sxcoal-ийн удирдлагууд онцоллоо. 
SXCOAL-ийн хувьд зах зээлийн дүн шинжилгээнд үндэслэн хэрэглэгчдэд хамгийн боломжит хувилбарыг санал болгодог. Хятадын эцсийн хэрэглэгчдэд нийлүүлж байгаа Монголын нүүрсийг Хятадын нүүрстэй холиод хольсон нүүрс ямар чанартай байхаас шалтгаалж ямар хэрэглэгчид хүргэх вэ гэдэг үйлчилгээ эхлүүлж байна. Зах зээлд хүлээлт үүсгэж буй хольсон нүүрс гаргах үйлчилгээнд хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг онцолсон юм. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болсон энэхүү уулзалтаар хоёр тал урт хугацаанд хамтран ажиллах талаар санал нэгджээ.
 


Нийтэлсэн огноо2025-08-27