1 GAZPROM, MONGOLIA SIGN ENERGY MOU, PAVING PATH FOR POWER OF SIBERIA-2 WWW.OILPRICE.COM PUBLISHED:2025/08/27      2 MONGOLIA, US DISCUSS COOPERATION IN INVESTMENT, MINING, TOURISM, SPACE EXPLORATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/27      3 MONGOLIA TO INCREASE COAL SUPPLY TO CHINA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/27      4 PM REAFFIRMS TRANSPARENCY IN BUDGET APPROVAL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/27      5 BUDGET 2026: SOCIAL INSURANCE AND WELFARE PENSIONS TO RISE BY 6% NEXT YEAR WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/27      6 GAZPROM SIGNS MEMORANDUM OF COOPERATION WITH MONGOLIAN GOVT ON OIL AND GAS WWW.INTERFAX.COM PUBLISHED:2025/08/27      7 WATER-RELATED ACCIDENTS KILL 70 IN MONGOLIA THIS YEAR WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/08/27      8 FITCH AFFIRMS MONGOLIAN MINING AT 'B+'; OUTLOOK STABLE WWW.FITCHRATINGS.COM  PUBLISHED:2025/08/26      9 20-DAY ODD-EVEN LICENSE PLATE RESTRICTION TO BEGIN ON AUGUST 27 WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/26      10 WHY CHINESE INNER MONGOLIA BAOTOU STEEL UNION'S 40% PROFIT SURGE SIGNALS A STRONG BUY OPPORTUNITY WWW.AINVEST.COM  PUBLISHED:2025/08/26      ТӨГРӨГ НУУРЫН БҮЛЭГ ОРДЫГ ТӨРД БУЦААН АВАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     “ГАЗПРОМ”-ТОЙ ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     SXCOAL-ТАЙ ХАМТАРСНААР ХЭРЭГЛЭГЧДЭД ХАМГИЙН БОЛОМЖИТ ХУВИЛБАРЫГ САНАЛ БОЛГОХ БОЛОМЖТОЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     "РИО ТИНТО"-ТОЙ ХИЙХ АРБИТРЫН МАРГААНД ЗГ-ЫГ Н.МЯГМАРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ТӨЛӨӨЛНӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН ДЦС-ЫН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     "ЦЕМЕНТ ШОХОЙ" ХК-ИЙГ ТҮШИГЛЭН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК БАЙГУУЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     ЭНХТАЙВАНЫ ГҮҮРИЙГ ШИНЭЧИЛЖ ЗАССАНААР 15-20 ЖИЛЭЭР НАСЖИЛТ НЭМЭГДЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     ХЯТАДЫН ИМПОРТЫН НҮҮРСНИЙ 48 ХУВИЙГ МОНГОЛ УЛС, 29 ХУВИЙГ ОХУ-ААС НИЙЛҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/26     “ЦАЙРТ МИНЕРАЛ” КОМПАНИЙГ "ЭРДЭНЭТ"-ИЙГ ТҮШИГЛЭН БАЙГУУЛАХ ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦУУЛАХААР УРЬЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/26     С.БЯМБАЦОГТ: ЗАСГИЙН ГАЗАР ОЮУ ТОЛГОЙН АСУУДЛЫН ЗАНГИЛААГ ТАЙЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/26    

Энхтайваны гүүрийг шинэчилж зассанаар 15-20 жилээр насжилт нэмэгдэнэ www.eagle.mn

Энхтайваны гүүрийг 1958 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан бөгөөд өнгөрсөн 68 жилд их засвар хийгдээгүй. Тиймээс 2026 онд гүүрийг шинэчлэн засварлахаар зураг төслийг боловсруулж, ажлын гүйцэтгэл одоо 60 хувьтай байгаа талаар мэдээллээ.
НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Энхтайваны гүүрийг 1958 оноос хойш иж бүрэн шинэчлээгүй, ашиглалтын засвар хоёр удаа хэсэгчлэн хийсэн. Ашиглалтын шаардлагад нийцэхгүй хийцлэлийн хувьд явган зам хөндий, ус зайлуулах систем хангалтгүй хэсгүүд нэлээдгүй байна. Бетоноор хэсэгчлэн цутгаад явахад замын ачаалал ихэснэ. Тиймээс Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах ажлын хүрээнд зургийн ажлыг “ГБЭТ” ХХК 60 хувьтай гүйцэтгэж байна. Аравдугаар сарын 30-нд зургийн ажлыг бүрэн дуусгаад, шинэчлэл засварын ажлыг төсөвт суулгаснаар 2026 онд ажлыг эхлүүлнэ. Энхтайваны гүүр ашиглалтад ороод 68 жил болж, насжилт хэтэрсэн. Зөвхөн дам нуруу болон суурь хэсэгт л засвар хийж байсан” гэв.
“ГБЭТ” ХХК-ийн ерөнхий инженер Э.Тодгэрэл “Энхтайваны гүүр явган хүний зам доогуураа хөндий. Хоёр хийцлэлтэй. Т хэлбэрийн дам нуруу, үндсэн хэсэгтэй өлгөмөл буюу агаарт хавтан тавьсан дам нуруутай. Ашиглалтын түвшинд шаардлага хангахгүй, “муу” гэсэн дүгнэлт гарсан. Шинэчлэл засвар хийснээр 15-20 жилээр насжилт нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Энхтайваны гүүрний явган хүний замыг дагаад гэрлэн шонгууд олон байдаг. Тэдгээрийг дагаж доошоо ус гүйж гүүрэн дээр тогтдог. Өвлийн цагт хөлдөж, зун гэсдэг ууршдаггүй. Тогтоол ус нь бетоны марк, арматур зэргийн чанарыг муутгаж байна. Тиймээс ус зайлуулагч, тусгаарлагчийг нэмэлтээр шийдэж өгнө. Энхтайваны гүүрээр том оврын автомашин явахад даац нь дийлэхгүй. Олон дахин чичиргээ өгөхөд эвдрэл үүснэ. Нийтийн тээвэр, суудлын автомашин явах л даацтай” гэлээ.
Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах ажлын хүрээнд түр гүүрэн байгууламжийг байршуулна. Ажлын явцад хөдөлгөөн хаах үед түр гүүрэн байгууламжийг ашиглах аж.
 


Нийтэлсэн огноо2025-08-27