1 GAZPROM, MONGOLIA SIGN ENERGY MOU, PAVING PATH FOR POWER OF SIBERIA-2 WWW.OILPRICE.COM PUBLISHED:2025/08/27      2 MONGOLIA, US DISCUSS COOPERATION IN INVESTMENT, MINING, TOURISM, SPACE EXPLORATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/27      3 MONGOLIA TO INCREASE COAL SUPPLY TO CHINA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/27      4 PM REAFFIRMS TRANSPARENCY IN BUDGET APPROVAL WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/08/27      5 BUDGET 2026: SOCIAL INSURANCE AND WELFARE PENSIONS TO RISE BY 6% NEXT YEAR WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/27      6 GAZPROM SIGNS MEMORANDUM OF COOPERATION WITH MONGOLIAN GOVT ON OIL AND GAS WWW.INTERFAX.COM PUBLISHED:2025/08/27      7 WATER-RELATED ACCIDENTS KILL 70 IN MONGOLIA THIS YEAR WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/08/27      8 FITCH AFFIRMS MONGOLIAN MINING AT 'B+'; OUTLOOK STABLE WWW.FITCHRATINGS.COM  PUBLISHED:2025/08/26      9 20-DAY ODD-EVEN LICENSE PLATE RESTRICTION TO BEGIN ON AUGUST 27 WWW.GOGO.MN PUBLISHED:2025/08/26      10 WHY CHINESE INNER MONGOLIA BAOTOU STEEL UNION'S 40% PROFIT SURGE SIGNALS A STRONG BUY OPPORTUNITY WWW.AINVEST.COM  PUBLISHED:2025/08/26      ТӨГРӨГ НУУРЫН БҮЛЭГ ОРДЫГ ТӨРД БУЦААН АВАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     “ГАЗПРОМ”-ТОЙ ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     SXCOAL-ТАЙ ХАМТАРСНААР ХЭРЭГЛЭГЧДЭД ХАМГИЙН БОЛОМЖИТ ХУВИЛБАРЫГ САНАЛ БОЛГОХ БОЛОМЖТОЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     "РИО ТИНТО"-ТОЙ ХИЙХ АРБИТРЫН МАРГААНД ЗГ-ЫГ Н.МЯГМАРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ТӨЛӨӨЛНӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН ДЦС-ЫН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     "ЦЕМЕНТ ШОХОЙ" ХК-ИЙГ ТҮШИГЛЭН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК БАЙГУУЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     ЭНХТАЙВАНЫ ГҮҮРИЙГ ШИНЭЧИЛЖ ЗАССАНААР 15-20 ЖИЛЭЭР НАСЖИЛТ НЭМЭГДЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/27     ХЯТАДЫН ИМПОРТЫН НҮҮРСНИЙ 48 ХУВИЙГ МОНГОЛ УЛС, 29 ХУВИЙГ ОХУ-ААС НИЙЛҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/26     “ЦАЙРТ МИНЕРАЛ” КОМПАНИЙГ "ЭРДЭНЭТ"-ИЙГ ТҮШИГЛЭН БАЙГУУЛАХ ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦУУЛАХААР УРЬЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/08/26     С.БЯМБАЦОГТ: ЗАСГИЙН ГАЗАР ОЮУ ТОЛГОЙН АСУУДЛЫН ЗАНГИЛААГ ТАЙЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/08/26    

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС-ын гэрээнд гарын үсэг зуржээ www.news.mn

Нийслэлд хэрэгжих 24 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг  хотын төвөөс 30 км зайд, Хан-Уул дүүргийн XIII хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд барихаар төлөвлөсөн. Ингэснээр 24 МВТ хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламж сүндэрлэнэ. Энэхүү бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Хуа Зи Технологи” ХХК болон “Хуа Ши Энержи Индастри” ХХК нарын түншлэл EPC+F гэрээний тендерт шалгараад байсан юм. Өнөөдөр Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гүйцэтгэх захирал Б.Мягмар, НЗДТГ-ын дарга Д.Амгалан, “Хуа Зи технологи” ХХК-ийн дэд ерөнхийлөгч, Олон улсын бизнесийн ерөнхий менежер Жан Жичэн нар тус гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү төсөл цаасан дээрх төлөвлөгөө бус газар дээрх бүтээн байгуулалт болж сүндэрлэснээр арьс ширний салбарт сэргэлт бий болно. 5600 орчим шинэ ажлын байр бий болно. Малын арьс, шир, өлөн хог хаягдал биш үнэт түүхий эд болох олон давуу талтай. Мөн Эмээлт эко паркийн аьс ширний үйлдвэрт гэхэд л 7.5 сая ширхэг арьс шир, 8800 тонн ноос ноолуур мөн хэмжээний мах, дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах боломжтой болох гэнэ. Монгол Улсын эдийн засагт тэр дундаа мал аж ахуйг кластраар хөгжүүлэх цогц паркийн төсөл болно гэдгийг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гүйцэтгэх захирал Б.Мягмар онцоллоо. Цэвэрлэх байгууламж, ДЦС нь дулаан, цахилгаан, уур үйлдвэрлэнэ. 225 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг нийслэлийн төсөвт тавьж, хоёр жилийн хугацаанд гүйцэтгэгч компани ашиглалтад оруулахаар ийнхүү ажлаа эхлүүлж байна.
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төсөл хэрэгжсэнээр байгаль орчны бохирдлыг бууруулах, үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх, аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, иргэдийн ажил, амьдрах орчныг сайжруулах зэрэг олон талын үр өгөөжийг бий болгоно гэж үзэж байна.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА



Нийтэлсэн огноо2025-08-27