1 AIR INDIA SAN FRANCISCO-DELHI FLIGHT LANDS IN MONGOLIA OVER SUSPECTED TECH ISSUE WWW.PUNJABNEWSEXPRESS.COM PUBLISHED:2025/11/04      2 CHINA-MONGOLIA RAILWAY COMPLETES PILE FOUNDATION WORK WITHIN CHINA WWW.CEIC.COM PUBLISHED:2025/11/04      3 SMART PARKING LOTS TO BE BUILT AT 50 PUBLIC LOCATIONS IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/04      4 GERMANY COMMITS EUR 43.1 MILLION TO SUPPORT MONGOLIA’S STRATEGIC REFORM AGENDA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/03      5 ADB TO SUPPORT MONGOLIA IN EXPANDING SOLAR POWER AND GRID STABILITY THROUGH LANDMARK SOLAR AND BATTERY STORAGE PROJECT WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/03      6 MONGOLIA TOPS STANDARD CHESS RANKINGS AT 19TH ASIAN SCHOOLS CHAMPIONSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/03      7 SEOUL'S INFLUENCER FAIR "SEOUL CON" WILL BE EXPORTED TO MONGOLIA WWW.MK.CO.KR PUBLISHED:2025/11/03      8 BRITISH BUSINESS CENTRE OPENS A DOOR IN ULAANBAATAR WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2025/11/03      9 PM ZANDANSHATAR REVIEWS CONSTRUCTION PROGRESS OF OIL REFINERY PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/03      10 MONGOLIAN GOVERNMENT AND RIO TINTO AGREE TO REDUCE LOAN INTEREST RATE FOR OYU TOLGOI PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/03      ОЮУ ТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭ: ЭХНИЙ ШАТАНД ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ, ЦААНА НЬ... WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/04     “ОЧИРДАГИНАС” ХХК-ИЙН ЭКСПОРТЫН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР АЛБАН ЁСООР АШИГЛАЛТАД ОРЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/04     САНХҮҮГИЙН БАРИМТЫГ ХУУРАМЧААР ҮЙЛДЭЖ, МӨНГӨ УГААСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/04     "24 ЦАГИЙН ДАРАА АЛБАН ЁСООР СУРГАЛТ ХҮМҮҮЖЛИЙН АЖИЛ ЭХЭЛНЭ" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/03     ҮХАҮТ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ МӨРДӨН БАЙЦААЛТ РУУ БУЦААВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/03     ШАТАХУУН НӨӨЦЛӨХ САВ НЭМЭГДҮҮЛЭХЭД ААН-ҮҮДЭД 50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/03     "PRIMETIMER" PHYSICAL: ASIA ШОУНД ОРОЛЦОЖ БУЙ МОНГОЛЫН БАГИЙГ ОНЦОЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/03     BRITISH BUSINESS CENTRE ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2025/11/03     ЭНЭ САРД ХОЁР УДАА БҮХ НИЙТЭЭР АМАРНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/03     ДЭЛХИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР 102 КМ ДАЛАН СУВАГ ӨРГӨТГӨНӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/02    

“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо www.news.mn

“Очирдагинас” ХХК нь 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн гурван үе шаттай “Экспортын үйлдвэрийн цогцолбор” төслөө амжилттай хэрэгжүүлж, 2025 онд албан ёсоор ашиглалтад орууллаа.
Энэхүү төслийн хүрээнд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нөөшлөх болон анхан шатны боловсруулах бүх үйл ажиллагаа нэг цогц системд нэгдэж, Монголын хүнсний салбарт шинэ түвшний экспортын хүчин чадал бүрдлээ.
 Гурван үе шаттай бүтээн байгуулалт
2017 онд эхэлсэн төслийн хүрээнд дараах гурван үйлдвэрийг үе шаттайгаар барьж ашиглалтад оруулсан юм.
2018 он – “Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр”
2023 он – “Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэр”
2024–2025 он – “Анхан шатны мах боловсруулах үйлдвэр болон үйлдвэрийн өргөтгөл”
Ингэснээр нийт 9,145 м² талбай бүхий орчин үеийн үйлдвэрийн бүс бүрдэж, үйлдвэрлэлийн бүх шат дамжлага нэг дор төвлөрлөө.
 Анхан шатны мах боловсруулах үйлдвэр – 20 тонн хүчин чадал
“Анхан шатны мах боловсруулах үйлдвэр” нь өдөрт 20 тонн гулууз мах шулж, ангилан үйлдвэрийн болон хүнсний хэрэглээнд зориулсан мах үйлдвэрлэх хүчин чадалтай орчин үеийн үйлдвэр юм.
Энэ үйлдвэр ашиглалтад орсноор экспортын “Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр”, “Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэр”-үүдийн үндсэн түүхий эдийг өөрсдөө өндөр чанартайгаар бэлтгэх боломж бүрдлээ.
Ингэснээр “Очирдагинас” ХХК мах бэлтгэл, боловсруулах, нөөшлөх, экспортлох бүх шатны үйл ажиллагааг дотооддоо бүрэн шийдэж, экспортын өрсөлдөх чадварыг шинэ түвшинд хүргэсэн юм.
50 тонн үйлдвэрлэлийн хүчин чадалтай цогцолбор
Өдөрт 50 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай энэхүү цогцолбор үйлдвэр нь Монголын мах, махан бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлэн экспортлох бүрэн боломжийг бүрдүүлж байна.
Мөн нийслэлийн хүнсний зах зээлд зориулан төрөл бүрийн ангилсан мах үйлдвэрлэн нийлүүлэхээр төлөвлөж, Монгол хүнсний аюулгүй байдал, тогтвортой нийлүүлэлтийн чадавхыг нэмэгдүүлж байна.
Монгол хүнсний экспортын шинэ түвшин
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Очирдагинас” ХХК нь хөнгөлөлттэй зээл, тоног төхөөрөмжийн шинэчлэлт болон хөргөлтийн зоорийн хүчин чадлын өргөтгөл зэрэг бодит хөрөнгө оруулалтыг амжилттай хэрэгжүүлж, улмаар импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл, дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг ханган, экспортын чанар, өрсөлдөх чадварыг шинэ түвшинд хүргэлээ.
Нийт барилгын талбай: 9,145 м²
Хөргөлтийн зоорины хүчин чадал: 2,000 тн
Өдөрт боловсруулах махны хэмжээ: 20 тн
Нийт үйлдвэрлэлийн хүчин чадал: 50 тн



Нийтэлсэн огноо2025-11-04