Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина www.news.mn
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хөрсний ус, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн төслүүдийн талаар хэлэлцэв. Нийслэлийн 9 байршилд 102.72 км үерийн хамгаалалтын далан барина. Уг төслийн ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж байна. Уг төслийг 2028 он хүртэл хэрэгжүүлнэ.
Тодруулбал,
Улиастай голын үерийн хамгаалалтын барилга байгууламж
Сэлбэ голын үерийн хамгаалалтын барилга байгууламж /Дамбын гүүрнээс шарга морьтын гүүр/
Дарь-Эхийн үерийн хамгаалалтын суваг
БЗД-ийн 11-р хорооны үерийн хамгаалалтын суваг /Ургах наран/
Хужирбулангийн үерийн хамгаалалтын суваг
Био-Сонгино-Туулын үерийн хамгаалалтын байгууламж
Тахилтын үерийн хамгаалалтын суваг
Толгойт гол, Зүүн салааны үерийн хамгаалалтын суваг
Борооны усны төв магистраль шугам /Зүүн бүс/ гэсэн есөн байршилд хэрэгжүүлэх юм.
Нийтэлсэн огноо2025-11-10





