2026 оны төсөв: Багш нарын цалинг нэмэхэд 518 тэрбум, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэхэд 193 тэрбум төгрөгийг суулгалаа www.itoim.mn
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2026 оны төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр буцаагдсан асуудлыг дахин хэлэлцэхээр болсон. Багш, эмч нарын цалингийн нэмэгдэл болон ахмад насны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар санал хураалгаж байна.
2026 оны төсвийн төсөлд багш, эмч нар, ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэхэд дараах төсвийг тусгалаа.
Багш нарын цалин он гаргаад 50 хувь, 2026 оны арванннэгдүгээр сарын 1 гэхэд үндсэн цалинг 2.8 сая төгрөг хүргэхэд зориулж 518,6 тэрбум төгрөгийг Боловсролын сайдын багцад тусгах
Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхэд 193 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн сайдын багцад тусгах
Өндөр настаны тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан 8.6 хувиар нэмэгдүүлэхэд 145 тэрбум төгрөгийг тусгах
Халамжийн тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулж 8.6 хувиар нэмэгдүүлэхэд 19.5 тэрбум төгрөгийг тусгах
Хөгжлийн бэрхшээлтэй хүний асаргааны тэтгэмжийг 20 хувь нэмэгдүүлэхэд 29.3 тэрбум төгрөгийг тусгах
Илтгээлтийн эзэд тэтгэлэгт зориулж 33 тэрбум төгрөгийг тусгах
Шатахууны агуулах сав барихад 29 тэрбум төгрөгийг нэмж тусгах зэрэг саналуудаар санал хураалгаж шийдвэрлэлээ.
Гишүүд асуулт асуухгүйгээр шууд санал хураалгаж дэг зөрчигдөж байгааг Байнгын хорооны дарга Х.Ганхуягт анхаарууллаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар байнгын хорооны дэмжсэн горимын саналуудаар дахин санал хураалгаж шийдвэрлэнэ. УИХ арваннэгдүгээр сарын 15-ны дотор ирэх оны төсвийг батлах хуулийн хугацаатай юм.
BY
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2025-11-10





