1 JADE GAS SIGNS AGREEMENT WITH LANGRUN TO DEVELOP MONGOLIAN METHANE PROJECT WWW.PETROLEUMAUSTRALIA.COM.AU PUBLISHED:2025/11/11      2 S.BYAMBATSOGT: GOVERNMENT TO PRIVATIZE 10–51% OF MIAT, STATE BANK AND TPP-3 WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/11      3 INFLATION REACHES 9.2 PERCENT IN OCTOBER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/11      4 E.BAT-AMGALAN: 35,000 MORTGAGE APPLICATIONS WORTH MNT 3.8 TRILLION PENDING AT BANKS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/11      5 HUNNU CITY INTERNATIONAL URBAN PLANNING COMPETITION PROGRESSES TOWARD FINAL SELECTION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/11      6 MONGOLIA TRADES WITH 160 COUNTRIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/11      7 MONGOLIA BADLY NEEDS EDUCATION REFORM WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/11/11      8 MONGOLIA EXPORTS 65 MLN TONS OF COAL IN 10 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/11/11      9 ‘ENERGY RESOURCE’ AND ‘CHINA ENERGY’ AGREE ON 2026 COAL TRADE VOLUMES AND MARKET PRICES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/11      10 DELEGATION FROM MONGOLIA ATTENDS 30TH CONFERENCE OF THE PARTIES TO UN FRAMEWORK CONVENTION ON CLIMATE CHANGE WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/11/10      ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МАН-ЫН ДАРГЫН ӨРСӨЛДӨӨНӨӨС НЭРЭЭ ТАТАЖ БУЙГАА МЭДЭГДЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/11     THE DIPLOMAT: МОНГОЛ УЛСАД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ АМИН ЧУХАЛ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/11     ХҮННҮ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТИЙГ БОЛОВСРУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГ ДЭЛГЭЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/11     ОН ГАРСНААС ХОЙШ НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 65 САЯ ТОННД ХҮРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/11     ХИЛЭЭР 700 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭХҮЙЦ ВАЛЮТ ГАРГАСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ТЕГ ШАЛГАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/10     НИЙСЛЭЛЭЭС 350 МВТ ЧАДАЛТАЙ 3 СТАНЦ АШИГЛАЛТАД ОРУУЛСНЫ АРААС ДЦС-5-ЫГ БАРЬЖ ЭРЧИМ ХҮЧНИЙ СҮЛЖЭЭГ ӨРГӨТГӨНӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/10     ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЗГ-ЫН ТЭРГҮҮН НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/10     2026 ОНЫ ТӨСӨВ: БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХЭД 518 ТЭРБУМ, ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДЫН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЭХЭД 193 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ СУУЛГАЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/10     Х.НЯМБААТАР: 2028 ОН ХҮРТЭЛ 102 КМ ҮЕРИЙН ДАЛАН БАРИНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/10     МОНГОЛД АНХ УДАА “AI READY DATA CENTER SUMMIT MONGOLIA” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/10    

Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ www.gogo.mn

Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлж, хоёрдугаар шатанд 24 баг шалгарсан байна. Эдгээр багийн бүтээлийг арваннэгдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд олон нийтэд танилцуулж, шилдэг багуудыг зарлах юм.
Тодруулбал, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд тогтвортой хөгжлийн зарчимд суурилсан, ухаалаг, ногоон технологийг нэвтрүүлсэн, Монголын түүхэн өв, соёлыг орчин үеийн чиг хандлагатай хослуулсан хотын загварыг бий болгох зорилгоор тус сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Хүннү хотыг байгуулахаар олон төвт хот, нийтийн тээвэрт тулгуурласан хотын хөгжил, ногоон ба саарал гэх дэд бүтцийн нэгдсэн хөрөнгө оруулалтын системийг хэрэгжүүлж байна.
Авто зам, инженерийн шугам сүлжээ, бүсчлэлийн дүрэм зэрэг бүтээн байгуулалтын болон хууль эрх зүйн орчныг бүрдүүлж дууссаны дараа хувийн хэвшилд төсөл сонгон шалгаруулах зарчмаар төслийн газрыг санал болгоно. Энэ бол зөвхөн барилга барих асуудал биш, бодлого, итгэл, оролцогч талуудын хамтын үйл ажиллагааны үр дүнгээр бий болох томоохон төсөл юм.
Өнөөдөр бид Хүннү хотын цаасан дээр зурсан төлөвлөлтийг бодит болгох төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулсан олон улсын баг, хамт олны бүтээлтэй танилцахад бэлэн болоод байна” гэсэн юм. 
Түүнчлэн олон улсын уралдаант сонгон шалгаруулалтын шүүгчдийн шийдвэр, үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж, Хүннү хотын бүтээн байгуулалтад оролцуулна" гэв.  
Хүннү хот нь Улаанбаатар хотоос 53 км-ийн зайд байрлах бөгөөд 31,503.1 га талбайг хамрах засаг захиргаа, эдийн засгийн чөлөөт бүс, тээвэр логистикийн нэгдсэн төв, их, дээд сургуулийн цогцолбор, өндөр технологийг дэмжсэн тусгай чиг үүрэгтэй хот болохоор төлөвлөгдөж байгаа аж.



Нийтэлсэн огноо2025-11-11